ЯНЗАГАХАН : МєєМєє

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

МєєМєє

 Шоп! хийтэл дуугарган хvvгийнхээ амнаас хєхєє сугалж авсан ээж нь
- За ингээд миний хvv нэг хэсэг байж бай.
Єє! энэ баадайгаа ємсчих. Шээчихэж мэднэ. Ээж нь хэдэн тугалаа харангаа аргал тvvчихээд ирье гээд арван сартай хvvгээ орны толгойноос уясан бvсний vзvvрээр бэлхvvсээр нь ороож тооно тушчихаад босоход

“ Єє! ингээд бас л орхих нь дээ. Дотор эвгvй оргиод уйлмаар болж байх чинь. Уйлчихдаг ч юм билvv. Гэхдээ газар жаахан баймаар ч шиг” Хvvгийн ам нь ємгєнєєд жаахан уйлах гэснээ гэдэс цатгалан тул болив.
- За ээж нь тоглоомнуудыг нь дєхvvлээд єгье. Ийм том хvv чинь уйлдаггvй ээ гээд хамаг новшийг нь ойртуулчихаад, уйлахаас нь ємнє гэсэн шиг яаран гарав.
Пад! гэх дуунаар хvv хаалганы зvг харж, газар суусаар хоцроод гэрийн эргэн тойрныг эргэцvvлэн харав. Гэрт нам гvм. Тооноор сvвэгчилж туссан нар хvvг уясан баруун хойд ор луу чиглэж, vл мэдэг тоосонцор гэрлийн дагуу шугам татуулан бужигнана. Зууханд гал шажигнан дуугарахаа больж цогшиж эхлэнэ. Дээр нь хєнгєн цагаан данхтай цай тавьжээ. Хаалга хаагдахад доргионд нь зvvн чагтаганаас єлгєсєн шанага санжигнан хєдєлж байснаа зогслоо. Хvv хэсэг чимээгvй сууснаа дахин “уйлдаг ч юмуу” санагдаж ємєлзєн хоёр гараа савах янзтай хєдєлгєтєл гарт нь бариатай тоглоом дуугарахад сатааран дуугай болов.
“Энэ чинь юу вэ?” амруугаа хийж vзээд, “Нєгєє л шажигнуур. За энэ ч яахав”
Цааш мєлхєн єєр нэгийг барьж аван амандаа хийнэ. Тэгсэнээ нарны гэрлийн тусгалыг барих гэж оролдон болохгvй болохоор орон дээр туссаныг барих гэж орны бvтээлэгнээс татан єндийлєє. Арай гэж босоод тvvндээ баярлан ход ход инээн, гараараа ор балбана. Тэгээд ороо тvшин хєлєє эвгvйхэн гишгэлэн, бойтогныхоо хонхыг жин жин дуугарган нар туссан хэсэгт ирээд, барих гэтэл болсонгvй. Нар туссан газар бvлээхэн, дулаахан ажээ. Хvv барьж болохгvйд гайхан эргэж хартал нvvрэн дээр нь нар тусаадхав. Нvд нь гялбаж, тархи нь маналзаж, хамар нь шархирч байснаа
- Айн...Айн...Айтший! гээд л нилээн сvрхий найтайгаад хvчиндээ бєгсєєрєє газар уначихав. Хамар амнаас нь нус шvлс зэрэг vсэрчээ. Хvv гараараа шударсан нь аманд нь зарим нь таарч бяцхаан хэлээ цухалзуулан амсана.
Гадаа сэр сэр салхилж, яндан бага зэрэг хvнгэнэн, єрхний оосор гэрийн дээвэр дээр пад пад дуугарна.
Хvv бас нэг тоглоомыг “vзэх” гэж авах гэсэн нь гараас нь мултраад жаахан цаашилчихав. Хvv гараа сунгаад сунгаад хvрсэнгvй. Араас нь нэг юм чангаагаад болох биш. Дахин нэг оролдов болсонгvй. Дотроос нь нэг юм огшоод бас л уйлмаар болов. Тэгсэнээ больчихлоо. Эргээд буцаад суусан нь нvдэнд нь бойтогны хонх нь харагдав. Хvv булцгар гараа явуулж авах гэсэн нь дийлсэнгvй. Могжгор хуруугаа гозойлгон баахан оролдсоноо “vзмээр” санагдаад болдоггvй ээ. Тэссэнгvй бєхийгєєд амаараа vмхэж “vзсэнээ” “дуугархаас цаашгvй нэг их олигтой эд биш бололтой” больчихлоо. Гэхдээ л хєл нь хєдлєх тоолонгоор торр торр гэж дуугараад хараа булаагаад болохгvй л байгаам даа.
Тэгжээ юм юм “vзэж” яваад нэг боорцог амандаа хийгээдхэв. “Зvгээр ч юм шиг” vvдэн дєрвєн цахиураараа оролдсон чинь жаахан vvрмэг амруу нь оров. Жижигхэн хэлээ бултагнуулж байгаад гаргасан, идсэн алин болох нь мэдэгдсэнгvй алга болов. Гэхдээ л гоё. Баяр хvрээд ход ход инээж, хоёр гараараа савлан хєдлєв. Дахиад амандаа хийх гэсэн чинь нvдэнд нь єєр юм харагдахад сатаараад боорцогоо алдчихав. Єнєєхийг аваад амаараа “vзсэн” чинь тvрvvнийхийг гvйцэхгvй юм. Дахиад л дотроос нэг юм огшив. Яг уйлж эхэлсэн чинь дороос нь нэг юм жирвэгнэж, газраас халуу дvvгээд явчихлаа. Толгой нь санжигнаж байна. Хvv доошоо салтааруугаа харав. Тэнд халуун, бvлээн бас нойтон.
Хvv “ энэ юу вэ?” гайхан алгаараа чал чал алгадав. Ийш тийш vсчээд нэг л гоё. Ход ход инээв. Дахиад л алгадаад байв.
Гэтэл гадаа хєлийн чимээ гарснаа хаалга онгойлоо. Нэг их салхи орж ирээд хvvг амьсгаадуулав. Хvv “мєєм” гэж бодон харвал арай биш. Аав нь хvvгээ харснаа
- Хvvе миний хvv шээчихээ юv дээ? гээд авахаар дєхєв.
“Мєєм” биш. Гэхдээ танил дуу. Аа тийм аймаар хатгадаг.
Аав нь хvvгээ уяанаас нь тайлж дээш єргєв. Хvvгийн нvvрэн дээр дахин нар тусахад нvдээ анивчуулан байж
- Айн...айн...Айтший... Дахиад нус. Аав нь
- Еэ базалвааний... Булхан єлшєє... Даль эх єлшєє... гээд эрхий долоовороор нусыг нь авав. “Ёо ёо л доо” гэмээр. Аав нь их ширvvн бололтой. Тэгсэнээ хvvгээ
- Ходго Ходго гээд хvзvv хоолойг нь шунаглан vнсэв.
“Тээр ингээд хатгаад” Тэгсэн ч бас инээд нь хvрэн ход ход инээнэ. Дахин дээш нь єргєж гvзээн дээр нь пурр пурр хийлгэн vлээв. “ Ёоё тєвєгтэй ч гэсэн инээдтэй” ход ход хийв.
Аав нь хvvдээ бор тагшинд бvлээн цай хийж уулгав.
“Энэ мєєм биш” гэхдээ муугvй санагдаж асган цутган ганц нэг балгав. Аав нь хvvгээ орны тэнд дахин аваачив. “Бас биш болоод явчихлаа” Єнєєхєєсєє уяаад авлаа. Дотор нь харлаад уйлмаар санагдлаа. Санагдлаа ч биш уйлна яадийн. Хvv гараа савчин уйллаа. Аав нь
- Алий алий. Миний хvv уйлдагvй шvv. Том баатар уйлахгvй дээ гэж дуу шиг юм гиншигнэн аялан байснаа
- Єє энэ нэг боорцог байна. Миний хvv намь намь гээд идээрэй. Аав нь явахгvй бол болохгvй нээ. Ээж нь удахгvй ирнэ дээ. Хvv мєєм байдаг газрыг сарлан маажив. Даанч тvvнд байхгvй л дээ.
“Энэ мєєм биш” гэдгийг хvv дуугаар нь, гараар нь, vнэрээр нь мэднэ. “Мєєм”-ийг бол гарцаагvй мэднэ. Хvvг дахин суулгаад, аав нь хаалга пад хийлгэн гарав. Тэр доргилтонд єнєє шанага дахин санжигнан хєдлєсєєр vлдэв. Энэ шанагыг хvv хvн орж ирэхэд хардаггvй, гарахад нь л хардаг юм. Хvv дахиад ганцаараа. Дахиад бvхнийг эхнээс нь...
Гэхдээ саяын жаахан цайнаас болоод хvv “мєєм”-ийг санана. Бодно.
Дахиад л уйлмаар. Гэвч авдран дээр байгаа цаг чаг чаг дуугарахыг сая л анзаарав. Хvv тvvнийг авч амаараа “vзмээр” санагдана. Гэсэн ч яагаад ч хvрэхгvй. Хvрэхгvй байх тусам улам гоё.
Гэнэт хvvгийн нvд нь аргаад байгаа юм шиг анилдахад хоёр гараараа могжигнуулан нухсанаа, гэнэт цухал нь тєрнє. Хэвтмээр, босмоор, унамаар, уйлмаар бvр мэдэхгvй ээ. Ямар нэгэн юм vгvйлж, тvvнийгээ амандаа хиймээр шиг. Юу юм бол? Магадгvй мєєм. Мєємєє ирэхгvй их уджээ. Хvv санан санан байгаа. Хvv уйллаа. Уйлах нь арай дээр байна. Дахиад хvчтэй уйллаа.
Аргалаа буулгаж байсан эхийн хєх чим чим чинэрэн энгэрийг нь нэвтлэн саамшилаа. “Хvv уйлах нь уу дээ” гэж бодохын сацуу гэрт хvvгийн уйлах дуу сонсогдлоо. Хvvхэн хєхєє нэг дарсанаа гэрлvvгээ яарлаа.
Гадаа хєлийн чимээ дуугарч хаалга онгойн гэр дvvрэн нар тусав. Хvvгийн нvд гялбаад харж чадсангvй. Vнэндээ бол нvдээ аниад уйлж байсан л даа. Гэхдээ л уйлсаар...
- Еэ миний хvv яасан бэ? гэх гоё, танил, зєєлєн дуу.
Хvv харлаа. “Мєємєє” мєн байна. Ирээгvй удсан тул айлгаж улам чанга уйллаа. Ээж нь уяанаас нь тайлж євєр дээрээ аваад, нус нулимсыг нь арчив. Тvрvvний хатгадагаас хамаагvй зєєлєн ажээ.
- Ээжийн булхан яасийндээ. Єлсєє юv? Ам нь цангаа юу? гээд єнєє бор тагшинд дахин цай хийж аманд нь барив. “Бишээ” Хvv хойшоо цахлан чарлав. Ээж нь
- За за алий алий гээд энгэрийнхээ товчийг тайлахыг хvv уйлж байхдаа харчихав. Тэрvvхэн тэндээ хэсэг газар норсон энгэр ярагдаж булбарай зєєлєн, сvv vнэртсэн том цагаан мєєм гарч ирэв. Гэтэл хvv гэнэтхэн
- Мєє-Мєє гээд амаа ангайн дайрч ховдоглон vмхээд хэд хэд гуд гуд сорсноо амьсгаа нь давхцана.
Эхийн царайд хэмжээлшгvй их баяр гэрэлтэж
- Vнэн vv, аль эсвэл би худлаа сонсовуу, миний хvv “мєємєє” гэх шиг болох чинь гэж єєрєєсєє асууснаа, яагаад ч юм хамрых нь угаар шархирч, хоёр нvдний нь аяганаас халуухан нулимс мэлмэрч ирэв. Хvvгээ харлаа. Хайрлан хайрлан харлаа. Хоёр хацраа бумбагануулан хєхєх тоолонгоор хvvгийн аманд бvлээн сvv сад сад хийн орж ирнэ.
Сvvтэй хамт ээжийнх нь єхєєрдсєн, эгдvvцсэн, єєр бусдаас харамнасан сэтгэл, аз жаргал, хувь заяа тэр чигээрээ хvvгийн амруу урсан орж, бvх бие мэдрэхvйгээр нь дvvрэн тархана. Хvvд яг энэ мєчид юу ч хэрэггvй.
Заримдаа амьсгаа авах ч зай алга. Ёстой гоё. Ийм мєєм хоёр байгааг хvv мэднэ. Нєгєєхийг нь єрєєсєн гараараа баримаар санагдана. Хайлаа.
Ээж нь дор нь ойлгож нєгєє хєхєє гаргаж бариулав. Хvv тvvнийг барьсан ч харж амжихгvй хоёр нvд нь анивалзав. Ээж нь хvvгээ тэврэн хойш урагшаа ганхан ганхан
- Бvvвэй...Бvvвэй... “Ёоё энэ дууг сонсохоор хамаг бие алдраад, сул оргиод явчихдагиймаа” Дуу цааш vргэлжлээл...
- Бvvвэй...Бvvвэй...
Ээжийн vр бvvвэй
Бvvвэй... Бvvвэй...
Эргэх дэлхий бvvвэй...
Хvv мєємєє хєхєх нь удааширан нєгєє мєємєє барьж байсан гараа алдлаа. Хамаг бие нь халуу дvvгээд л...
Гадаа хєлийн чимээ гарч, хаалга онгойн аав нь орж ирлээ. Хvv цочсондоо татвасхийв. Ээж нь тэврэлтээ жаахан чангатгаад хуруугаа амандаа гозойлгон барьж
- Чишш! гэж хань руугаа дохиод
- Хvv сая “Мєємєє” гэж хэлсээн гэж царайндаа гэрэл цацруулан шивэгнэв. Аав нь гайхсан харцаар харж
- Нээрээ юv?
- Нээрээ! бvр Мєє-Мєє гээд аягvй тод хэлсэн гээд инээмсэглэхэд
- Тийм vv? гэж шивнэн асуунгаа хvvгээ vнэрлэв
Нvvрэнд нь юм хvрсэнд хvv жаахан сэрвэлзэв. Ээж нь цааш нь vргэлжлvvлэн
- Бvvвэй Бvvвэй
Энхрий vр минь бvvвэй
Бvvвэй Бvvвэй
Энэ хорвоо бvvвэй
Бvv...вэй...Бvv...вэй...Бvv...вэй...Бvv...вэй... Бvv...вэй...Бvv...vv...вэй...Бvv...vv...вэй...

Тvмэнбаярын Бум-Эрдэнэ
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

Үнэхээр гоё бичжээ энэ Бум-Эрдэнэ гэдэг зохиолчид баярлалаа ийм сайхнаар дүрсэлж бичсэнд үүнийг бичлэг болгон оруулж сонорт хүргэсэн танд баярлалаа. Аан мөө-мөө гэснээс нэг одой юмуу нэг жижиг хулгайчтай кино байдаг ш дээ тэрэн дээр мөө мөө гэхээр ёстой инээдтэй. Аан тий бүүвэйн дуу сонсохоор яадаг гэнээ бие алдраад нэг л гоё болоод явчихдаг

huurhiin (зочин)

ene oguulegiiig unshsan chin huuhedtei bolmoor sanagdchihlaa kkk

Зочин (зочин)

дээр нэг хүн хүүхэдтэй болноо хүүхэдтэй болноо одоо аавын олох л хэрэгтэй байна гэсэн байсан тэр шиг үү ай хөөрхийн хэхэ

Yanzagkhan (зочин)

Зочин-д хэ хэ би энэ өгүүлэгийг уншихдаа өөрийн эрхгүй инээгээл байсын шдээ. Хүүхдийн харж байгаа хийж байгаа үйлдэл бол шууд нүдэнд харагдаж байгаам чинь... Тэр нээрээ шал тэнэг тэ тэр одой хөөрхийн хүүхэдтэй болмоор байгаамуу... Хүүхэд ч хөөрхөн шүү

Зочин (зочин)

харин тий янзагын мөө-мөө

Ууганаа (зочин)

Хэхэхэ хөөрхөн юмаа. Нээрээ хүүхдийн тэр аугаа ертөнцөд очиж үзэх юмсан. Зохиосон болон блог дээрээ оруулсан та 2-т талархаж байна шүү Янзагахандаа амжилт амжилт амжилт

AmArAa (зочин)

Ih taallaa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com