ЯНЗАГАХАН : Согтуутай учирч азгүйтэл эхэлсэн өдөр дууслаа гэж...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Согтуутай учирч азгүйтэл эхэлсэн өдөр дууслаа гэж...

Өнөөдөр нээрээ үнэн сонин өдөр болж өнгөрлөө шдээ. Өнөөдөрийн төлөвлөсөн хамаг юм бүтсэнгүй шдээ ямар ч үр дүн байхгүй 0 хувьтай гээд боддоо. Тэгсэн хэрнээ өдөржин аймар завгүй байсан шдээ. Өглөө тэр нэг микерт нэг тэнэг архичинтай таарсанаас хойш юуч бүтсэнгүй... Өглөө уг нь аягүй төлөвлөгөөтэй тийшээ тэдээс тэдэн цагийн хооронд тэрийг гялс амжуулаад тэгээд тэнд очиж тэрийг хийгээд тэнд очино, бас тэр тэр ажлуудыг тийш нь өгнө гэээл аягүй бодоол төлөвлөчихсөн явж байлаа шдээ. Тэгсэн яасан, юу болсон мэдэхгүй цус... Өдөр дуусаад үдэш дуусаад орой болдогоо болоод шөнө болох гэжийна шдээ одоо чинь.... Өглөө ажил сайхан бүтээл нэг ажил амжуулчихаал нөгөө ажил руугаа явжийсан байхгүй юу... Аминдаа ажилаа хурдан амжуулж цаг хожих санаатай гараа өргөсөн чинь замд явжийсан микер хазайж ирээл зогсохоор нь өө ашгүй гээл суучлаа. Тэгсэн яасан нэг согтуу залуугийн өөдөөс хараад суучихаж... Тэгсэн тэр нээх сүрхий надруу харж байснаа доошоогоо тонгойсноо жоохон байжийсанаа дахиал надруу нэг хараал дахиал доошоогоо хараад /энэ үйлдэл 3-4 давтагдав/. Би ч хүнтэй андуурсын байхдаа гэж бодсон шигээ л явжаагаан шдээ. Тэгсэн пал хийтэл цочиртол "Өөртөө чинь танилцаж болох уу?" гэдэг гэжийна шдээ. Би эхэндээ гайхаал эргэн тойрны хүнээ харлаа тэгсэн надруу харжийгаад дахиад хэлдэг байна шдээ. Эгч бол тэнд эхлээд гайхжаагаан, дараа нь инээд хүрээд, тэгсэн сүүлдээ ичиж үхэх дөхсөн гэжуугаа...Тээд очих газараасаа наана бууж дахиж унаанд суусын шдээ... Яагаад ичиж үхэх дөхсөн бэ гэхээр нөгөө согтуу чинь... согтуу: Өөртөө чинь танилцая болохуу Би: /Гайхсан харцаар эргэн тойрноо харжийган/ согтуу: Өөртөө чинь танилцая болохуу Би: /чимээгүй л өөр тийшээ харсан/ согтуу: Өөртөө чинь танилцая болохуу 2уулаа танилцая тэхүү /царайчилсан нүдээр ширтэж байгаан/ Би: Болохгүй /эрс шулуухан хэлнэ шдээ/ согтуу: Яагаад? Би: Чимээгүй л байсан Согтуу: Чи намайг одоо ийм байгаа болохоор танилцахгүй байгаамуу тэ. Одоо ийм харагдаж байгаа ч гэсэн би амьдарлынхаа төлөө зүтгэж чадах эр хүн шүү. Би эхнэр хүүхэдгүй ганц бие.... /Микерт байсан хүмүүс инээлдээд шивэр авир хийгээл/ Чи надаа утасныхаа дугаарыг өгчих тэхүү Би: /Дотороо инээд хүрээд гэхдээ инээгээгүй лдээ/ Тээд Үгүй ээ ямар ядаргаатайн бэ зүгээр яваачээ танилцахгүй гээд байхад чинь... /аймар ууртай дугарсан/ Согтуу: Чи надаа утасныхаа дугаарыг өгчих лдөө. Дараа уулзаж болно шдээ Дараа уулзаад ямар хүн бэ гэдгийг маань сайн судлахгүй юу харж таниж болно шдээ /Мэдэхгүй ээ мэдэхгүй тээл баахан юм буватнаал байсан цус.../ Би: /Сүүлдээ бүр хэлэх үг олдохгүй дараагийн буудал бууна шүү жолоочоо гэж орилж байгаам чинь/ Согтуу: Чи утасны дугаараа өгчихгүймуу гээл хоцорсон... /Микерт байсан хүмүүс жуумалзаал инээгээл надруу нэг согтууруу нэг хараад би бүр байж бууж чадахгүй болсон шдээ/ Тээл буугаал очиж очиж согтуу толгой өдөөд байхдаа яахуу дээ гэсэн юм бодоол цаашаа явсан. Тэгсэн яасан тэрнээс хойш ажил бүтсэнгүй хэхэхэ. Маргааш л бүтээхээс тэ :D... За орой болчихож харьж амрая дөөө
start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
chimeg (зочин)

bolomjoo ashiglav kkk

chimeg (зочин)

kkkk ter sogtuu odoo orchinoo medreesee manai yanzaga egchiig oortei ni yaj taniltsana gej bodsiim boloo tee.ter sogtuu baitugai ternees tsaadahd ni nuur ogoogui egch shdee tee.

Арслантай авдар (зочин)

Өө хөөрхий.Тэр чинь чи байсан юмуу хаха.Тэр согтуу толгой чинь би л дээ хө.Надтай танилцчихад яахав дээ.Би нь уг нь гайгүй шд.Утсаа өгчих л дөө хахахааа

Зочин (зочин)

хаха тэгээд өөрийгөө мэдрэвүү хар өглөөгүүр согтуу явж байдаг балай баагий вэ тэр чинь энэ янзага чат гэнүү чи чат болчихсымуу айн

Tsuki-Yama (зочин)

Хөгжилтэй л юм болж.

Гандирс (зочин)

Хахаха Учирна гэдэг чинь шал өөр утгатай байж мэдэх үг шөөө. хахаха

Давка (зочин)

хэхэ инээд л хүрлээ.....

tsoomo (зочин)

тэгээд дараа нь учирсан уу айн аль хир байна даа хэхэ

Yanzagkhan (зочин)

Чимэгээ харин тэх цаадахад нь нүүр өгөөгүй байхад тэ АА чи байсымуу өгөөгүй минь болсон байна шдээ хэхэхэ Зочин ооон өөрийгөө мэдрээд байхдаа яахуу дээ цаадах чинь мэдийшдээ гсн хэхэ Цуки, Давка харин тэх нэг талаараа хөгжилтэй л юм Гандерсаа, Цоомоо ха ха ха ха учир нь гэдгийг би тааралдах гэдэг утгаар бичсий шдээ өөрөөсдөө яаж учруулаад байна даа айн хэ хэ хэ Цоомо дараа учираагүй хэхэхэ

manduhai (зочин)

hehehe shaaal t1 duf duf gsn odr ch bas bdisho te!!!!tsaadh n gj heniig heleed bnaa ta 2 ain?hehe bi law zaraa ahiig gj bodsn shvv ym unshlaa shd gsn!hehehe

ҮЛЭМЖ (зочин)

Түй азаартчихаж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com