ЯНЗАГАХАН : Надад зориулагдсан түүнээс...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Надад зориулагдсан түүнээс...

4н мөртүүд

Сар гэмээ нь зүйрлэвэл сайхан нь илүү билээ чи
Саатан суугаад аалинд чинь хязгааргүйгээр умбамаар аа
Сэтгэл аяндаа ариусч сэм сэмхэнээр татагдаад байх юм
Санамсаргүй чамтай учирлаа гэвэл бурхан над гомдоно оо…

 

Өгөхгүй байж чадахгүй нь үйлтэй энэ хайр аа
Үргэлж санаад байх юм үзэсгэлэн гоо чамайгаан
Уйлахгүй байж чадна аа урсах нулимсаа тэвчээд
Учир битүүлэг амьдралд харин учрах өдөр нь цөөхөн юм даа…

 

Салхи сэрчгэнэсэн шөнийн алаг нүдэн бүсгүйд

Сарны мөнгөн зүүдийг санаа алдтал нь ярихсан

Сонсож үл чадах оддын хээнцэр шивнээг

Сэтгэлд нь уянга болтол тэр л хэвээр нь сонсгохсон...

 

Үүлс аргадан уулс алдална, чамтайгаа уулзахын тулд

Үнэр аалинд нь ухаанаа мэдүүлж учигт нь утас сүвлэмээр ээ

Үер гатлаж уудамд ниснэ, чамайгаан би энхрийлчихээд

Үнэнч сэтгэл үлгэр хоёрт өөрөөн би төөөрмөөр өө

 

         Цай уух зуур

Сүүдэр царцсаан тэгэхэд би ганцаар байсан

Сормуус харсаан тэгэхэд чи хажууд ирсэн

Солир унасаан тэгэхэд би чамд дурласан

Согтоод үнссээн тэгэхэд чи минийх болсон...

 

 

Тэнэсэн хайр тамираа баран талын дунд төөрч унахад

Алдарсан сэтгэлд амь оруулж алдрайхан хонгор чи минь түшив

 

Бороон дусал болгонд би хайлан уярдаг

Бодож хайрлах тусам чи холдон явдаг
Цасны ширхэг бүрт би нэвт нордог
Цаг хором бүрт чи алслан оддог...

  

Хайрлаж байгаа минь энэ гээд харамлаад байх юм чамайг
Хамаг бүхнээ алдаад хагацалд уначих шиг санагдана
Хар ихтэй сэтгэлийг минь хааяахандаа ч чи ойлгохгүй нь
Хамтдаа л удаан байх гэж хүний хүнээс төөрүүлдэг юм

Зун зүүд адил хормын төдий ирээд буцахдаа
Зүрхэнд зул биш гал бадраагаад алслан одлоо
Зуурдхан амрагтаа түүрхэн сэтгэлээ илчилж амжаад
Зургийг нь л харан зуун зуун өдрүүдийн ганцаардлаа хүлээлээ...

Санаад л байхаа мэдсээр байж салаад л явсанд би буруутай

Санахдаа гуньдаг хайртайг минь чи минь яаж мэдэхэв дээ

Салхинд сэмэрдэг сэтгэлтэйдээ өөрөө өөртөө би буруутай

Санаандгүй унагасан үгийг минь чи минь яаж уучлахав дээ...

 

Толинд буусан дүрэнд чинь толгойгоо би мэдүүлжээ

Тоглоод хэлсэн үг ээ чи минь аваад буц даа

Тэмүүлж байна гэж зүүдлээд түрүүлгээ хараад унасийм байна

Тэвэрч дахин чадахгүйгээс хойно тэнхээ гаргаад босчийлдоо...

Янзагуушкагаас

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

dajgui l yum

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com