ЯНЗАГАХАН : " С.Баярыг 99 удаа ташуурдаад єгєєч"

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

" С.Баярыг 99 удаа ташуурдаад єгєєч"

Энэ жил євлийн євгєн айлчлан ирэхээсээ ємнє "Санал гомдлын дэвтэр" аялуулжээ.Тvvнд дэлхийн 200 гаруй орноос санал гомдол ердєє ирээгvй байна. Харин Монголоос нэг сая зургаан зуун мянган гомдол ирснээс нэн яаралтай шийдэх 10-ынх нь дугтуйг задлав.

Нэг. " С.Баярыг 99 удаа ташуурдаад єгєєч"
Нєхєр С.Баяр vгэнд орохоо болилоо. Євєє, Та л тvvнийг тун сайн хашраагаад єгмєєр байна. Сонгуульд нам нь дангаараа ялчихаад байхад зєрvvдэлж "Стандарт бус" Засгийн газар байгууллаа. Хаа хамаагvй намын нєхдийг хажуудаа суулгаж, бидний орон тооноос хасаад ажилгvй болгосон тєдийгvй бялуунаасаа ерєєсєє амсуулахгvй байна. Бас Засгийн газраас эхэлж "Бvсээ чангална" гэсэн гєжvvд юм яриад бялхаж халгитал хийдэг шинэ жилийн тєсвєєс хасчихсан. Ийм байхад бид яаж таныг урьж авчрах юм бэ? Тиймээс тvvнийг Туул голын хєвєєн дээр авчран нvцгэлж байгаад 99 удаа ташуурдаж єгнє vv?
Цомхотголд єртєгсдийн тvр хороо.

Хоёр. "Хєл явган, гар хоосон яах вэ?"
Шинэ жилээр жийп хєлєглєн, шинэ хуучин амрагууддаа тансаг бэлэг тараадаг байлаа. Энэ жил жийпийг минь хурааж хєл явган болголоо. Бэлэг сэлт, бичиг хэргийн зардал гээд гvйлгэдэг "Авлига"-гvй болгосон тул гар хоосорлоо. Яаж хvvхний царай, хvний бараа харах юм бэ?
Дарга нарыг хамгаалах холбоо

Гурав. Манай байгууллага шинэ жилээ хийхгvй гэнээ. Бид хаана очиж євлийн євгєний бэлгээ авах вэ?
Сvхбаатарын талбайн зvvн талд орших... байгууллагынхан

Дєрєв. Баян-Єлгийгєєс Улаанбаатарчуудад vнэгvй ямаа илгээмээр байна. МИАТ-ыг зардлыг даа гэж хэлж єгнє vv?
Баян-Єлгий аймгийн хэсэг иргэд

Тав. Оюу толгой, Таван толгойг хvн бvхэнд хувааж єгєєч. Хятадаас вагон тvрээсэлсэн тул хvлээлгийн мєнгєндєє шатах гээд байна. Євєє минь арга хэмжээ авбал их баярлана.
Улаанбаатар ...дугаар хорооны иргэн Балдан

Зургаа. Єршєєлийн хууль баталж єгєхгvй бол Нямдоржийн гэрийн гадаа єлсгєлєн зарлана. Євлийн євєє таныг гэрчээр урьж байна.
Долдугаар сарын нэгний хохирогчдын тvр холбоо.

Долоо. Гvндалайгийн эрхийг битгий тvдгэлзvvлээч. Тvvнийг эргvvлж Эрvvл мэндийн сайдаар тавимаар байна. Бид тендерээ хувааж идмээр байна шvv дээ
Тендерийн тvншvvд.

Найм. Гvндалай бидэнд хэрэгтэй байна. УИХ-аас битгий татаж аваач. Бэлгэвч авмаар байгааг анхаарна уу?
ДОХ-той євчтєн.

Ес. "Азийн чоно" архийг дахин vйлдвэрлэж, хvн бvрт нэг нэгийг шинэ жилийн бэлэг болгож єгєхийг хичээнгvйлэн хvсье. Утаанд угаартаж vхсэнээс...
Иргэдийн тєлєєлєгчид.

Арав. Чингис хааныг хаа байгаа газраас олж авчирч єгнє vv? "Эрх чєлєєг хэтрvvлж эдэлсэн цагтаа
Илдэн дор толгойгоо тавьж єгнєє..."
Додугаар сарын нэгний хэргээс ял шийтгэгдэгсэд.

Элэглэсэн Ж.Батсайхан. /МОНЦАМЭ/
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Tsegi (зочин)

he he, yostoi goy bolson bn. Ta aviyastai yumaa. Amjilt husye, shine onii mend!

ҮЛЭМЖ (зочин)

Өвөө нь харж үзэхийг бодноо

suhee (зочин)

huniig muu taliig ni harahiin orond sainiig haraach

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com