ЯНЗАГАХАН : 2009 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

2009 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр

Өнөөдөр 2009 оны 1 дүгээр сарын 1-н. Шинэ он шинэ жилийн хамгийн эхний өдөр... Энэ өдөр уг нь Монгол улсын хувьд бүх нийтийн амралтын өдөр шдээ тэгсэн худалдааны байгуулагад ажилладагийнхаа хувьд би өнөөдөр ажиллаа хийгээд сууж байна өө...

Хоёр оны зааг дээр хуучин оноо үдэж шинэ оноо баяр хөөр инээд баясал урам зоригоор дүүрэн угтлаа. Ээжийн ахынд очиж он гаргасан тул энэ тэндээс дүү нар нь 12.00 цагаас өмнө бүгд цугларан хамтдаа шинэ оноо угтлаа. Үнэхээр сайхан мөч байсан шүү ерөнхийлөгч үгээ хэлж дуусанны дараа төрийн дууллаа дуулаал 10-аас 0 хүртэл ухарааж тоолоол түс тас түмпэн шанага хэхэхэ шампанска буудахтай зэрэг хундаганы хоорондоо шүргэлцэх чимээ, хүн болгоны нүүрэнд инээд баясал, ирэх ондоо ихийг бүтээж өөдлөн дэвжихийн ерөөл тавин шинэ онотойгоо золголоо.... 

Шинэ оны өглөө би нэг л босмооргүй байсаан утмаар л байгаад байсан харамсалтай нь тээд босохоос өөр яалтайв дээ. Өнөөдөр гэхдээ аягүй гоё өдөр байгааз гадаа дулаахан,  нар ээгээл юмс нээх тайван амгалан байгаам шигээ.... Өнөөдөр ингээл бичээд байвал бичээд л байхым шиг байна. Өөө нээрээ тийн би гого блогт блог гэдэг зүйлийг нээж хөтөлсөнөөс хойш нээх хугацаа өнгөрөөгүй лдээ удаагүй... Анх 2008 оны 9 сарын 18-нд анх нээн анхны бичлэгээ оруулж байсын... Оны сүүлчийн өдөр буюу 2008 оны 12 сарын 31-ны 12 цагийн байдлаар миний энэ өчүүхэн блогт 2401 хүн хандсан байхын...  Эдгээр хандалт хийж миний бичлэгийг уншиж сонирхож мөн санал сэтгэгдэлээ үлдээж байсан та нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлмээрийна. Хүн болгон өөрийн гэсэн дотоод болон гадаад үнэт зүйлээ үргэлж өнгөлөн зүлгэж байгаарай тэгвэл та шилдэг гэдэг тодорхойлолтод хамгийн ойр хүрч очино. Мөн хүн болгон жижиг том гээд ямар нэгэн зүйлийг хүсэж мөрөөдөж байдаг. Тэр нь магадгүй зарим нэгнийх нь амьдралынх нь гол зорилго тэмүүлэл нь байдаг... Эх орон, эх нутгийнхаа төлөө зүрх нь цохилж явдаг нийт блогчид болон уншигч нартаа 2009 онпоо ажил хөдөлмөрийн амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл саруул, гэр бүл хамгийн хайртай хүмүүстэйгээ хамт байж мөрөөдөл бүхнээ биелүүлж амьдраарай гэж хүсэн ерөөе...

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Yanzaguushkaa (зочин)

Амжилт

3apaa (зочин)

Чамдчас :D

ҮЛЭМЖ (зочин)

Амжилт

Зочин (зочин)

Ажилт хүсий !!!! өнөө өглөө утмаар байгаад байсан уу ай хө? Тэгээд сайн утахгүй дээ

Давка (зочин)

бмдүүс бас бөөэөөрөө он гаргасан 1ны өглөө үнэхээр босмооргүй өдөр нь гэрээсээ гармааргүй санагдаад даанч баахан тогоо барилаа гэсэн......... кккк Чамд час амжилт ......

Yanzagkhan (зочин)

Янзагуушка, Зараа, Үлэмж, Зочин, Давка-даа баярлалаа. Бүгдэд нь амжилт хүсэе

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com