ЯНЗАГАХАН : Хүсэл мөрөөдөлгүй залуу нас Даль жигүүргүй шувуутай адил

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Хүсэл мөрөөдөлгүй залуу нас Даль жигүүргүй шувуутай адил

Би он гарсанаас хойш Улиастай, Амгалангийн чиглэлд байрлах газар тушаал томилогдож бараг 1 сарын нүүр үзэж байна. Урьд нь тийшээ байнга явж байсангүй хэрэгч гардаггүй байсын... Тэгээд би тийшээ 4н замаас Улиастай гэсэн автобусыг хамгийн багадаа 30н минут хүлээжийгаа л сууна шүү дээ. За тэгээд суух ч яахуу  өвлийн хүйтэнд бусадтай л адил зогсож зогсож сууна... Урьд нь нээх анзаардаггүй байж автобусаар олон буудал явахаад ирэхээр чинь янз янзын хүмүүсийг орж гарах,  сууж буухыг харж байгаа юм чинь ..... Сүүлийн үед үнэхээр тэнэмэл хүүхдүүд аягүй их болчихсон юм шигээ. Эсүүл ийм их байсан юмуу??  Тэдний нас ойролцоогоор 6-12 насны хүүхдүүд аягүй их харагдаад байгаа юм. Тэгээд тэдэн дунд чинь сэргэлэн гарууд их байгаа юмаа хөөрхөн хөөрхөн юм яриал хүний эгдүү хүргэсэн хүүхдүүд зөндөө л тааралдахын... Тэгээд тэд нар чинь ганц хоёроороо явахгүй 5-6аараа олуулаа явна. Олуулаа явбал бусдад дээрэлхүүлэхгүй нэг нэгнээ хамгаалаад байдаг юм гэнээ. Тэгээд аягүй өрөвдөлтэй бүр цаанаа л нэг өрөвдөлтэй нүүрэндээ инээмсэглэж байгаа ч гэсэн нүд нь гуниг дүүрэн харагдахын... Эцэг эх нь гэж ямар арчаагүй юмнууд байгаа бол доо гэж бодохоос уур хүрмээр... Тэр бяцхан амьтад хэдий орц, траншейгаар гэрээ хийж яваа ч гэсэн бас нэг нэгнээ  шохоорхож, бас нэг нэгнээсээ ичиж ... хүүхдийн гэнэн цайлган зан нь аргагүй л илэрх нь эгдүү хүргэм хөөрхөн .... Нэг удаа 7 юмуу 8 настай байх гэмээр намхан биетэй царайлаг хөөрхөн бацаан нэг охинг харж явдаг юм шиг байгаан.... Өнөөдөр тэр /.............../ охинтой очиж жаахан тоглох юмсан. Даанч намайг тоохгүй лдэээ .... Уг нь ч хиртэй шар куртик энэ малгайгаа сольчуулч би ч хөөрхөн залуу лдаа" гээд өөртэй аягүй итгэлтэй инээд алдан хамт яваа хүүхдүүдтэйгээ хөгжилдөх жаалыг хараад хичнээн их өхөөрдөж бас жаахан харамссан. Гэхдээ нүдэн дээр нь өрөвдөж байгаа дүр үзүүлээгүй лдээ.

Хүмүүс заримдаа үнэн дургүй хүрмээр байх юмаа... Өөрсдөө адилхан л хүүхэдтэй, ачтай байж тэнэмэл, муу хувцастай иймэрхүү хүүхэд харахаараа нүд нь хорсоол, уур нь хүрээд байдаг юм уу хаашаа ийн... Аль наад хувцас халтар болгочихлоо цаашаа яв, наад цүнх сав ухах гэж л байгааз эд нар гэх нь их байхын түлхэнэ, татаж, чангааж зулгаана, хорсолтой гэгч нь харж байгаа нь үнэхээр дургүй хүрмээр байгаа юм чинь.... Хүн хүнтэй хүн шиг л харьцах хэрэгтэй биздээ.... Хөөрхийс өөртэй нь гайгүй хандаж элдэг хандсан зарим нэгнийг горидонгүй нүдээр ширтэнэ.... Хүүхдээ хөтлөөд явж байгаа аав, ээжийг гунигтай нүдээр ширтэж санаарширсан заримд нь атаархсан шинжтэйгээр харж зогсож байгааг нь харахаар хүний дотор их юм боддогддог юм байна лээ. Тэд одоохондоо хүүхэдийн гэнэ цайлган сэтгэхүй нь ариллаж үгүй болоогүй байгаа дээр өөд нь татчих төр засаг байхгүйд нь хэлэх муу үг ч олдохгүй юм дөө....

Би одоогоос 3-4н жилийн өмнө байхаа Солонгосын нэг кинон дээр өнчин, ядуу, харж хандах хүнгүй хүүхдүүдийг цуглуулж нэгэн арал дээр цэргийн бэлтгэл сургуулалтын доор бараг л хүн зэвсгүүдийг бэлддэг... Монгол улс нууцаар үндэснийхээ аюулгүй байдлын үүднээс яагаад тэнэмэл хүүхдүүдийг багаас нь ингэж бэлтгэж болохгүй гэж... Одоо тэд хэдий хүүхэд байгаа ч хар багаасаа амьдралын хар барааныг харж туулж өссөн энэ хүүхдүүд хожим хойно засрашгүй гэмт хэрэгтэнгүүд болж хувирч байгааг эрх биш нөгөө хэдэн даргууд нь мэдэж л байгаа биздээ гэж бодож байлаа....

Ядуу ч бай, баян ч бай, тэнэмэл ч бай бишч бай, эр эм ялгаагүй хүн бүр өөрөө улс орны эс ширхэг нь биздээ. Эсүүд нийлж эд, эдээс эрхтэн гэдэг шиг л элемантаарны ойлголтыг эсэргээр нь хийх гэж оролдохын... Эд бий болгож байгаа эсүүдийн нэгээхэн хэсэг нь үхэжсэн бол бүтэн эрхтэн үүсэхгүй л баймаарсан... Эрхтэн бүтэн биш бол мэдээж эрхтэний үйл ажиллагаа доголдоно цаашлаад эрхтэнгүүдээс бүртсэн бие цогцосын хэвийн үйл ажиллагаа алдагдана. Ингээл эрүүл нийгэм бий болохгүй байна шдээ.... Энэ ширээний ард суусан дарга цэрэг за бүр гудамжинд явж байгаа хүн та тэнэмэл нэр зүүсэн өрөвдмөөр хүүхдийн халуун гэнэн цайлган сэтгэл рүү нь хүйтэн хорссон үг унагаж хялааж харвал тэр хүүхэдийн хүн чанар тэр хэмжээгээр алдагдаж  байгаа шдээ. Хожим хойно өөрийн чинь үр хүүхэд, ач чинь өрөвдөж энэрэх сэтгэлгүй, хүн чанаргүй хүн дүртэй араатан дунд амьдрах нөхцлийг л бүрдүүлж байгаа гээд бодоод нэг үзээрэй.. Хүн хүндээ хүн шиг л хандаж хүн чанарыг нь улам өнгөлөн зүлгэж байцгаая лдаа 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
tngri (зочин)

Намайг жаахан байхад тэнэмэл хүүхдүүд(траншейныхан) Улаанбаатарт их байна тэд хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлж байна гээд л телевизээр гардаг байсан. Хэдэн жилийн өмнөөс харин эдгээр хүүхдүүдийн тоо багассан тухай сонсогдох болсон хэдий ч тэдний ихэнх нь хүний наймааны золиос болсон байх магадлалт мэдээ сэтгэл түгшээнэ. Ямар сайндаан л "Аз хүүхдийн их дэлгүүр"-ийг юу зардаг юм болдоо гэж сэжиглэх вэ дээ... Тэр автобусанд хэд хэдээрээ яваа хүүхдүүд азтай юм аа. Ямар ч байсан амьд л байна. Хэн нэгний эрхтэн болчоогүй болохоор , хэн нэгний мөлжлөгийн хэрэгсэл болчоогүй болохоор , хэн нэгний бараа болчихоогүй болохоор ... Гэвч тэд азгүй юм аа. Тэдэнд ээж аавийн хайр халамжийг хүртээгүй, тэд өөрсдөө энэ хувь тавиланг сонгоогүй, тэд ганцаардмал, ... Манай эрхэм дарга гуншинтангууд гадаадаас тусламж гуйхаар явахдаа, траншейны гэгддэг хүүхдүүдийнхээ өрөвдөлтэй , гунигтай, ... гарсан зургийг авч яваад л , Монгол улс хүүхдийг хамгаалах тийм тийм хуультай үүнийг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн тусламж гуйж байна гэх мэтээр мөнгө авчрах боловч тэр мөнгөөр өө юу ч хийхгүй. Мэдээж мөнгө алга болоогүй эээ... Гэр оронгүй хүүхдүүд гэлтгүй монголын үрс эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна ! Хэдэн хүүхдүүд морины нуруун дээр суулгачихаад , тэднийгээ харж баясана. Мориноос хүүхэд унах , хацраа хөлдөөх, бие нь доргих хамаагүй ... Нэг хүүхэд өвдлөө гэхэд төрөөс мөнгө гаргахгүй хирнээ, нэг гишүүн өвдөхөд санхүүг нь батлаад гадаадад эмчлүүлнэ. Хүүхдүүдийн төлөө хийж байгаа зүйл нь 6 настангууд өлсөж байна тиймээс тэднийг өлсгөхгүй байх хэрэгтэй гэж наанаа сайхан яриад "Үдийн цай хөтөлбөр " -ийг хэрэгжүүлсэн хэдий ч дарга нар тэдний хамаатнуудын л нэг бизнес байсан. Цэцэрлэгийн хүүхдүүдэд хоол өгөх нэрийдлээр хоолных хагасыг булаагаад ямаанд 5000 төгрөг өгч л байдаг. (Ямаа VS Хүүхэд) Хүүхдүүдээс тоглоомын талбайг нь булаагаад буурин дээр нь зочид буудал, саун , ...

tngri (зочин)

Баянхошууны автобусанд суугаад явж байсан чинь нэг охин автобусны арын сандал дээр сонингоо тоолоод л сууж байхийн , хүмүүс автобусанд орж ирсний дараа сонингоо барин сонин авбал мобикомын шинэ аяны кодуудтай хуудас үнэгүй дагалдуулна гээд л хүмүүс дундуур сонингоо заран алхална. Хэдэн сонин зарсныхаа дараа нэг хоосон сандал сууснаа урдаа сууж өөрийнх нь үеийн ээж охин хоёрыг хараад сандалаа хойшоо налан нэг л гунигтай хэсэг сууснаа. Дараагийн буудал дээр буугаад л өөр автобус руу сонингоо барин орно. Надад юу бодогдсон гэхлээр энэ хүүхэд траншейн ч бай , гэр оронгүй ч бай, бүтэн эсвэл хагас өнчин ч бай амьдралын төлөө тэмцэж байгаа нь л өөртөө шүүмжлэлтэй хандахад хүргэсэн. Хүүхдийн төлөө за гэж хэлээд яах юм бэ ? Юу өөрчлөгдөж байгаан? Гэрт нь сарнай цэцэг өсч том болохын хажуугаар гэрийнх нь гадаа хогийн ургамал ургалаа гээд тэд нэг л газар амьдарна шүү дээ...

yanzagakhan (зочин)

Harin tiin "Гэрт нь сарнай цэцэг өсч том болохын хажуугаар гэрийнх нь гадаа хогийн ургамал ургалаа гээд тэд нэг л газар амьдарна шүү дээ..." eniig chin ter humuus ogtiin oilgohgvil bgaad bgaa yum shig bgaan...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com