ЯНЗАГАХАН : Yймээний жинхэнэ эзэд

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Yймээний жинхэнэ эзэд

Ган төмөр сум Гавал гол цоолж Газарт унагаан урссан Гал улаан цус Гарын салаагаар гээгдээд Гарах гарз байснуу Гашуун үнэн нь гэвэл Сохор зоосны үнээр ч Сольж чадалгүй өнгөрлөө Хүний амийг ингэж Хүйтэн цэвдгээр хөнөөсөн Хөнөөлт тэр алуурчийг Олны дунд явахад нь Очоод алчихаж болохгүй Гэгээн ариун зорилгод Гэмт хэргээр хүрдэггүй Эрүүдэн шүүх гэдгийг Иргэн хүн хийдэггүй Зарга мэдээ єгєхдєє Засаг тєрєє занаж Цуг тэмцэх улсдаа Цусны ёр дуудаж Амийг амиар арилжлаа гэвч Амь ямар босгох биш Хvнийг хvнээр солилоо гэвч Хvсэл ямар ханах биш Гэм vймээнд татагдсан Гэнэн залуу vрсээ Гэтэлгэж єршєєлгєхийн тулд Гэгээн ариуныг уриал Нvгэл их хийдэг Хvмvvс их бvгсэн Таван давхар байшинг Тараасан нь шатаасан нь дээр гэвэл Тамын тогоонд нэмэрлэсэн Татвар хураамж л болно доо Уусан архиндаа халчихаад Ухаангvй тэнэгээр дайрч Уурын мунхагаар шатааж Увайгvй дээрмээр чимэглэсэн Шудрага ариун тэмцэл Шулуухан хэлчихье байдаггvй Тийм орчин дунд Тэмцэл ч удаан vргэлжилдэггvй Даанч дээ гэж халагласан Дараа нь нулимс урсгасан Зуурдын тэр тэмцэл Зул олныг асаасан Иргэн төр хөдөлгөөн Эргэх орчил тэнцвэр Ур муутайхан шүлгийн минь Ухаан зорилго гэвэл Ятган итгүүлэх увидаст Яруу найргийн хүчээр Нарсанд суугаа залуусын Наранд гарах өдрийг Наашлуулж туслах гэсийм Ганцхан өнөөдрөө аргацаан Гал унтрааж өнгөрөөлгүй Хожим хойчийн явдлын Хор нөлөөг арилгах гэсийм Зєвийг ухуулах утгатай Зєєлєн vг минь дууслаа Хатуу vнэний халгайгаар Хайр найргvй хорсгоё Хєдєє хотоос цугларч Хєл vймээн болсон Хєлчvv цагаан залуусыг Хємхий зуун занаж Цэнхэр дэлгэцийн цаанаас Цэцэн цээжээ дэлсэж Толгой дараалан буудахыг Тоомжир vгvй хатгасан Мунхаг тэнэг євєг эмэг Муу ёрын эцэг эх Ад мєрийн ах эгч Аюул таригч анд нєхєд Та бvхний харгайгаар Таван амь сvйдсэн Тамын шоо сэтгэлээр Тайван амьдрал алдарсан Иргэн хvн гэдэг Энэрэл хайр vгvй бол Иргэ тєлгє адил Энх мєнхийг vзvvлдэг Иргэний хєдєлгєєний нэрээр Нам байгуулсан баатруудад Наймдугаар оны алдаа Нам байгуулсанд гэж хэлье ИХ намаа бvртгvvлж ИХ суудал горилсон ИХ хvсэлтэй энэ цаг Их л удалгvй улиран одно Та бидний vхсэний дараа Тавь, зуун жилийн хойно Хомхой тvшмэл тєрийн санд Хуруу дvрж хохироох бvрийд Одоо бидний хамгаалж чадаагvй Онгон байгаль алдагдах бvрийд Буруу зєвийг хэлэх Бууны єєдєєс алхах Мєнхийн ариун тэмцэлд Мєхлийн цэг тавьж Утга учры нь алдуулдаг Улс тєртэй холбочихлоо Арьс єнгєний vзэл Атаатан улсын колончилолыг Устгаж чадсан хvч Иргэний хєдєлгєєн гэдэг Засгийн эрхийг хvсдэггvй Заргынхаа буянаар бэлждэггvй Эгэл атлаа аугаа Энэрэнгvй атлаа тєгсгєлгvй Тэвчээрийн шижрийг гялалзуулж Итгэлийн гэрлээ цацруулдаг Тийм аугаа ойлголтыг Ийм утгагvй болголоо Хацар хорсгох тєдий Халгай vгээ тєгсгєе Элэг зvрхний шарх шиг Эмнэг vгээ урсгая Ардын хувьсгал ялснаас хойш Ардчилсан нийгэм тогтсоноос хойш Засгийн эрхээ хувааж барьсан Зартай нэртэй хоёр НАМ АА Yймээнт жагсаал цуглааныг Yнэхээр гардан зохиосон Жирийн бус тэр явдлын Жинхэнэ эзэд ТА НАР ШYY Гэр хорооллын гудамжинд Хөдөөгийн нэгэн суманд Хүний эрхийн боловсролыг Хүртээж хэн ч яваагүй Хүний эрхийн конвенцод Хүн төрөлхтний ойлголцолд Боловсрол гэдэг хүмүүнлэг гэж Бүхнээс тодорхой бичсэн байх юм Хүмүүнлэгийн боловсрол олгоогүй Хууль номоо сурталчлаагүй Төмөр нүүртэй Төр минь Гэнэн залуусын алдааг Гэтэлгэж хайрла Буруугаа ухаарч Өршөөлөө үзүүлж хайрла Ганц чулуу шидсэн Yзэл бодлын тэсрэлт биш Гай руу бусдыг турхирсан Єчvvхэн суудал буруутай Олны сонголтоор дэвшиж Онцгой албанд очлоо Олны хөдөлгөөнийг дэмжиж Онцгой алдрыг одоо ол Эмгэн цагдаа хоёр Эрэгчин эмэгчинээ үздэг Унь тооноо булаалдаж Улс ардаа хөгжөөж байдаг Сүрт их жанжин Сүхбаатарын талбай дээр Сүүлийн үеийн зураглал Сүрхий жагсаал цуглаан дээр Ард түмэн гэхээрээ Алгаа хавсарч мөргөдөг Ар нуруугаа харуулаад Адгийн муухай инээдэг Улс төрийн намуудын Ухаан ихт дарга нар Урд хойно оролцон Уралцан идэлцэж өрсөлдөж Цагаан цаасыг уламжлаад Улаан өнгөөр бичих гэсэн Цаасыг цаасыг эзэмшиж Цэнхэр өнгөөр зурах гэсэн Цагаан цаасыг булааж Шар өнгөөр сараачих гэсэн Цагаан цаасанд чадвал Ногоон өнгө оруулах гэсэн Цагаан цаас одоо Та нарын гарт байна Цаасан дээр асгарсан Хvрэн цусыг хамтдаа арилга Цааш амьдрал єрнєхийн учир Хvн зоноо хvмvvнлэгээр боловсруул Ардчилал гэж үглэлгүй Ардчилалын төлөө тэмц Иргэний нийгмээр хууралгүй Иргэний нийгмээ байгуул Эгэл олон түмэн Энэнээс өөр хүсэлгүй Ц. Эрдэнэсайхан 2008-12-06 Энэ шүлэгийг нэгэн найз маань бичсийн... Оллоо дээрээс олж уншлаалдаа. Хүмүүс их буруутгасан шинжтэй сэтгэгдэл үлдээсэн байхаар нь их гайхав. Та нарт ямар санагдсанаа хэлээрэй за. Миний хувьд үнэн зүйлийг л хэлж гэж боджийна. Монголчууд маань үнэн үгэнд тийм их хорсдог болчихсым байхдаа гэсэн бодол төрлөө...
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Yanzagkhan (зочин)

үнэн биздээ үнэн...

chimeg (зочин)

uneen unen sanal 1 bnoo.goe shuleg boljee.bidnii ur huuhded helmegdeltiin tuhai shuleg ntr geed l hicheeld ni orood yvj bhaar surhii shuleg bn gej bodogdov bnshdee.

Yanzagkhan (зочин)

Чимэгээ харин тэх тэгж санагдаж байгааз дээ. Тэгсэн хүмүүс галзуу хүний өдрийн тэмдэглэл энэ тэр гээд байгаа юмдаа....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com