ЯНЗАГАХАН : Эхнэрээ төрөх үед нөхөр нь дэргэд нь байх нь зөв үү?

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Эхнэрээ төрөх үед нөхөр нь дэргэд нь байх нь зөв үү?

Орчин үед төрөлт зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш болжээ. Судалгаагаар эрчүүдийн /78 хувь/ эхнэрээ төрөх үед маш их стресст ордог болох нь тогтоогджээ. Хүүхдийн хүйс буюу хүү, эсвэл “охин” төрөхдөө асуудал байгаа юм биш. Эхнэрийн өвдөлт, үүнтэй холбоотой шаналал нөхөрт халдварладаг гэж зарим сэтгэл зүйчид үздэг. Эхнэр төрөх үед нөхөр байх зөв эсэх тухай маргаан өнөө ч бүрэн шийдэгдээгүй. Эхнэрээ төрөх үед байсан нөхөр цаашид ханиа улам хайрлана гэж зарим нь үздэг. Нөгөө талаас төрөх үйл явцыг харсан эр хүний сексийн хүсэл, мэдрэмж буурах магадлалтай гэх нь бий. Туршилтын журмаар анхны хүүхдээ харах хүсэлтэй 13 аавыг эхнэрээ төрөх үед байхыг эмч нар зөвшөөрчээ. Гэтэл 12 аав төрөлт дуусахын өмнө ухаан алдаж сандаргасан тул эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Гагцхүү 13 дахь аав л бараг хашгиралгүй тайван байсан гэнэ. Үүний сацуу эхнэр төрөх үед аавууд сэтгэхүйн тогтворгүй байдалд ордог байна. Иймд зарим хөгжингүй орнуудад аавуудад “төрсний” амралт олгодог байна. Тодруулбал хүүхэд төрсний дараа амардаг гэнэ. Яагаад гэвэл хүүхэд нь төрсөн аав ажилдаа бараг хэрэгцээгүй болдог гэнэ. Үүнийг “аавын синдром” гэх нэрлэдэг. -Тэрээр үнэт зөвлөмж өгөн байсхийгээд гэр рүүгээ утасддаг -Маш их тамхи татдаг -Албаны өрөөгөөр холхин бодолд ордог -Хүүхэд яльгүй халуурвал сүйд болж, бужигнаан үүсгэдэг -Ажлын цаг баримтлахаа больдог. Ажил дээр хүүхдийн асуудалтай холбоотой ном, товхимол уншдаг. Аавуудын энэ мэт байдал бусад ажиллагсдад халдварлаж ажлын уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс бүтэн cap, шаардлагатай тохиолдолд хоёр сарын амралт / цалинтай/ өгдөг байна.
start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
БОРОО (зочин)

Би лав эхнэрийнхээ өмнөөс хордлого өгч бие хямраад, нэг л амархан гомдомхой болоод, сэтгэл нэг л тогтворгүй болоод байсан. Харин эхнэр өөрөө зүв зүгээр л яваад байсаншт. Би тэр хамаг юмыг нь өөр дээрээ авцан юм шиг байгаан. хэхэ

chimeg (зочин)

kk 12 ni uhaan aldaad bhdaa yahav dee.oorsdoo tordog bol yahiin bolj bn.bi toruul nohroo hajuudaa blgana aa.eoe toroh gedeg ih aimar ym shig bgaan.gehdee l torsonii daraa jargaltai bdag bh l daa

Зочин (зочин)

Аан за мэдээд авчмаар юм байв тээ

Зочин (зочин)

Nuhuriihuu yamarhuu zan aashtaigaas shaltgaalj dergedee bailgah esehee shiideh heregtei baih.Bas uuriih ni husliig hargalzah.Bi bol nuhruu hajuud bailgaad demii gej bodoj baigaa.Nuhruu harchihaaraa ulam mayaglaad baij magadgui.Nuhur ch aigaad daraa ni evgui bolchih baih.Tegeed ch Mongol er hun gadaa ni huleegeed baij baidag yostoi bizdee.

ҮЛЭМЖ (зочин)

Өө айх л юм. Гэхдээ яаж ийж байгаад хажууд нь байхыг л бодно доо. Ухаан алдаж унаад юун эхнэр төрөх мантай болчихгүй л бол шүү дээ.

tsoomo (зочин)

хэхэ би лав хажууд нь байж чадахгүй байхоо

itsme (зочин)

уншиж амжсангүй сорри. буруу буруу валайн. хамаг сээгсийнх нь дур хүсэл буурчина бид дээ. дараа нь яаж сээгийдхийн болжийнаа. яшигаа би лав байлгах ч гүй. харин хаалганы цаана шөл бариад чичрээд зогсжий гэдэг даалгаврыг бол хатуу өгий шүү зүгээр. аа тийн. төрөхөөс өмнөх өвдөлтөн дээр хамт байлгана. яаж өвджийгоогоо харуулна

Say (зочин)

bi bas ehnerteigee hamt yusun shidiin yum idmeer sanagdaad bhiin bilee. hurgugchind bgaa maruujing shunu bosoj ideed l. nuutsaar shude. kompot bol olon turluus awaad tawitsan bolohoor neeh bulaatsaldaad bhgui lde. namaig bas turuhduu hamt or geed yatgaad bgaa. orku geel guriisen. orohgui lde

Yanzagkhan (зочин)

Би бол төрөхдөө нөхрөө оруулахгүй л гэж бодож байгаа... Хажууд байхын бол юун төрөх төрүүлэх юм болох биз гэж бодоод байгаа шдэээ... Аягүй бол нөгөөх маань айгаад дахиад хүүхэдтэй болохгүй энэ тэр гэвэл яаана тэээ. Харин гадаа хүлээлгэж зогсоогоод бас тэнд нэг хүнд ирсэн хүмүүсийн ямар байдалтай хүлээж байгааг бичлэг хийж авч байгаад дараа нь тухтай үзэх хүсэл төрөөд байгаа шдээ. Дараа нь хүүхэддэээ чамайг төрөх үед ийм олон хүмүүс ингэж тэс ядан хүлээж байсын шдээ гээл үзүүлэхгүй юу хэхэхэ .... Төрөх аймар л гээд байгаан яааж шуухан ээж болдын байгаам дээ бурхан минь...

Mr (зочин)

Би бол төрж байхыг нь харвал ухаан алдаж унах бхаа. Манай хүү одоо 4-тэй.Хуухэдээ яг гарсаных нь дараа харах гээд төрөхийн өрөөнд нь орсон чинь маниас дуу гардаггүйн байна лээ. Ядаж байхад эх барьсан эмч нь май чиний хүүхэд гээд тэврүүлцэн.хэхэ хэсэг шоконд орсон шүү.

1st (зочин)

би бол орохгүй манай найз төрөх үедээ нөхөрөө аваад орсоноо ярьсан л даа надад лав тэнэг санагдсан нөхөрөө яаж сандарч байсныг яриад шоолоод инээгээд байсан надад лав таалагдаагүй тэнэг хэрэг орох нэг нь орог би л лав орохгүй тэгсэнээс гадна талд нь хямраад суужийсан нь дээр гэж бодож байна тэгээд ч эхнэр нь эрхлээд яангуучлаад төрөхгүй байгаад байдаг гэсэн тэрэн дор эмч нартаа загнуулсан шээг дүүлжийвэл өөрт нь илүү амар байх илүү хайрладаг гэдэг чинь надад бол тэнэг асуудал илүү хайрлана гэж юу ч гэж байгаан

Yanzagkhan (зочин)

Харин тэх тэ... Би хувьдаа нөхрөө дагуулж ороод байгаа хүмүүсийг эрхлэх гээд яадчихсан... эсвэл нэг л их өөрийн зовлонгоо харуулах гэсэн шалтаг гэж бодоод байгаан... Хүүхэд төрүүлэх хэцүү их өвддөг гэсэн лдээ гэхдээ тэгээд хүүхэдтэй болохыг хүсээл төрүүлж байгаагааш биш ямар нөхөртөө чамаас болж би ингэж зовж хүүхэд төрүүлж байна гэдгээ харуулах гэж байгаа бишдээ гэж боддийн шдээ

Зочин (зочин)

яг зөв янзагахан тэгж боджийвал тээл орохгүй шд

Зочин (зочин)

Yanzagakhan гэж бичмээр юм уу даа

Muzzy (зочин)

Би уг нь байна гэж бодоод байгаа шд... Аавын синдром энэ тэр тусаад балрах вий дээ...

Арслантай авдар (зочин)

Би орж харсан.Гол нь урд орой нь өвдөж эхэлсэн хүн маргааш шөнө нь арай гэж нэг юм хоёр яс салсан юм.Ингэж удаан хорин хэдэн цаг өвдөж байхад нь гадаа үүдэнд нь шөл бариад ямар уджийнаа гээд инээгээд сууж байж чаддаггүй л юм байна лээ.Байж сууж ядахдаа л яадгын цус орволч орчий гээдл зүтгэчихсэн. Хажиуд нь байвал ядаж юу болоод байгааг нь мэднэ.Тэр үед утас мутас байсан ч биш.Харин арай гэж амаржсаных нь дараа муу чавганцаа үнэсээл байхан уйлж билээ.Ихэнхий нь одоо мартчижээ.Түрүүн уйлаагүй байж төрсөнийх нь дараа уйллаа гээл нэг сувилагч загнаал намайг.Би аман дотроо хуц гээл суугаад байсан.Нөгөө муу хүүхэдийг бол тэр үедээ оогт тоогоогүй.Тэндээс гарахдаа л санаад өрөөнд нь орж үнсчихээд шөл рүүгээ харайлгасан даа.Янзагамаа згээр дурсамж сэргээгээд хамаг юм яриулчлаа хахах

Tsuki-Yama (зочин)

ккк. Хэн нэгэнд зовлонгоо харуулахдаа биш л дээ. Эмэгтэйчүүд өөрсдийгөө их зовдог энэ тэр гээд л яридаг бичдэг өмөөрдөг. Ороё гэснийг нь оруулах л хэрэгтэй. Мэдээж хэцүү байна байх л даа. Би бол орно л гэж боддог ш д. Эмэгтэй хүнийг хэр их зовж зүдэрдэгийг ойлгох л хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд ч нөлөөлөх магадлал өндөр. Сексийн сонирхол буурах байх л даа. Гэхдээ нэг их удахгүй дээ. Хүсээд байгаа юмыг хийж л таараа. Юун д нь санаа зовох болж байна. Бас юунд нь айдаг юм бэ. Харин ороод аль болох сэтглийн дэм өгөөд өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг бариад байвал болох нь тэр. Төрсөнөөс ялгаагүй л болох байх. Би бол орноо.

hiko (зочин)

эхэхэх Бороо ах юун хөөрхөн юм. Мэдкү дээ яшиг зүгэр гадаа нь хүлээгээд байж байсан нь дээр байхөө айсандаа сүнс нь зайлчих байлгүй дээ хөөрхий. Ёоо нэг хурдхан төрчих юм сан.

Зочин (зочин)

Ингэдэг болсон гэжийн шүү ай тэр бичлэг энэтэрийг нь сайн хийгээд дараа нь үзүүлэх л хэрэгтэй Neg udur xuu eejeesee ingej asuujee. Eejee bidniig burxan tejeedeg gj unene uu? Eej n: za barag l unendee. Xuu: Xuuxdiig uruv tas shuwuu avchirdag gdg unen uu? Eej: tiimee minii xuu. Xuu: tguul belegiig uwliin uwgun ugdug te? Eej: Tiimee minii xuu gjee. tegtel xuu n: Eejee tguul ene aaw gj xend ch xeregguu xuniig zugeer tejeegeed bx xereg bnuu gjee.

Season (зочин)

Uuuh ddimv?bi ene talaar umnu sonsoj l bla..yag battai vnen esehiig n medehkve..gehde neg haramsaltai zvil n yu gewel ter sexiin medremj burdag gdgees aijina chdo eniig yanaa ene asuudlas toirch garah arga zam banu?

Yanzagkhan (зочин)

Гэхдээ бас ороход ч буруу байхгүй лдээ... Зарим нэг эрчүүд байдаг шдээ аягүй хүүхэн шиг нялх зантай юмнууд байдагдаа /тэр нь хааяа хааяа илэрдэг/ тэд нар нээх орох гээд зүтгээд хэрэггүй л гэж зөвлөмөөр байна даа... Аягүй бол ухаан алдаж унаад эмч нарт бөөн садаа болно тээл дээр нь бас нөгөө синдром энэ тэрийг нь тусаад нөгөө сексийн хүсэл энэ тэр нь буураад бүр баларсан юм болно шүү... 13 хүнээс 12 нь тэсэхгүй ухаан алдаж хажууд нь хашгирч орилдог гэхээр хэхэхэ аймар байгаамшүү Би л хувьдаа нөхрөө оруулахгүй л гэж бодоод байгаан оруулчуул аягүй хатуужил тэсвэртэй байсан хүн чинь юун төрөх эрхлэж туниад уйлж энэ тэр баларсан юм болнооо хэхэхэ би ч өөрийгөө мэдээлийна Энэ Арслантай авдар хүртэл арай ухаан алдаагүй ч гэсэн уйлаад сүйд болсон байна шдээ... Энэ Цуки яг орно шүү /гэхдээ цукиг ухаан алдаж унахгүй гэдэгт итгэжийна шүү итгэл хугалваа.../

хөөрхөн (зочин)

миний бодлоор бол эмэгтэй хүн төрнө гэдэг хорвоогын жам ч гэсэн тэр их тэсвэр хатуужил өвдөлтийг яаж даван туулж байгааг харсан эр хүн хайрлахаас илүү бахархана байх гэж бодож байна. эрэгтэй хүмүүс их зоригтой хатуужилтай байдаг юмшиг мөртнөө эхнэрийнхээ хажууд яг л жаахан хүүхэд шиг эрхэлдэг тэгээд ихэнх н цус харж чаддаггүй болохоор л тэр үед ухаан алддаг байх. хүн төрөх байгалийн жам гэж угаасаа боддог хүмүүс тэр байгалийн жамыг зүгээр л ороод үзэхэд юунаас айдын тийм биздээ. хүн болгон төрдөгч үүнийг даван туулж чадалгүй хорвоог орхисон хүмүүс байдаг шт. орж үзэх зоригтой хүн угаасаа л ховордоо. эмэгтэй хүн төрсөнийхөө дараа эхийгээ улам хайралдаг гэдэг учир н яаж зовж өөрийг н энэ хорвоод төрүүлсэнийг н яс махаараа мэдэрсэн болохоор тэр. тэгээл ойлгомжтой эхнэрээ төрөхөд хамт ороод хажууд байвал өөрийнх нь энхрий үрийг н төрүүлсэн эхнэрээ хайрлахаас хүндэлхээс яахавдээ.

freedom writer (зочин)

Bi lav turuhduu nuhruu oruulku ee....Ugaasa l yaj zovj bgaag mederkumaa gehed yadaj tusuulj bodoh blgui dee....kkk... Aygui l bol Yanzagkhan egjiin heldgeer buur erhelj tuniad uilj unjaad buun yum bolno...Gehdee manai eej barag yoo ch geegui turuulsen gsn shd namaig....

daldaak (зочин)

YAJ CH BODSONTURUHUD NI HAMT ORNO GEDEG DEMII SANAA BAIHOOO. EMEGTEI HUNEER BAHARHANA ULAM HAIRLANA GEDEG HUDLAA BAIHAA. ESREGEEREE BUUR YAMAR CH SEXIIN SONIRHOLGUI BOLOH BAIHAA. NEG SANAA TURLUU YUR NI SAIN LAM BOLII GEVEL EMEGTEI HUN TURUHUD NI HAJUUD NI BAIGAAD BAIVAL BOOV NI BOSOHOO BOLIOD JINHENE UTGAARAA TANSAN LAM BOLOH BUSUU AAAN

Big mama (зочин)

Bi law nohroo oruulie gej bodoogui tegsen ooroo orood irsen yag torsnii daraa shol uulgaad yum hum zoogool heregteil yum b.a lee hamtdaa emnelegt 5 honoson gewel yaahuu. manai hun ninja boljoogoom chin emch suwilagch nar ni ehendee hoogool bdag bsan suuldee tegeed harin eldew yumandaa zaraad durtai bailgaad bsiish de hahahahaha tanidag emch bsan bolohoor tegeed ch bi hundreltei torsiimoo gantsaaraa baigaa eej nar getsuu sh de tend oyodoloo ugaalgah geel oochirloj bhad ni nogoo nyalh amitan ni uilaal butsaal yawna tegeed neeh hurdalj chadkui ee yawj chadkui getsuu bi tegehed nohortoo huuhdee ogchool taiwan oochirlono shono doo eeljleel huuhdee awna huurailna yag torsnii daraa aimar yadardag ter ued ni l nohriin hereg garsan da yag torj bhad bol ch tegeel gar barij sandraad baihaas oor nemerguin b.a lee de

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com