ЯНЗАГАХАН : Зөрчилдөхүй

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Зөрчилдөхүй

Ухаан санаа
Хүн бүр л хайрлаж дурласан хүнтэйгээ үргэлж хамт байж, насан туршдаа сайхан амьдрахыг хүсдэг. Харин би хайртай түүнтэйгээ гэрлэмээргүй байна... Түүнийгээ зүгээр л сэтгэл зүрхэндээ нандигнан хайрлаад, энэ л хэвээр нь бүх л сайн сайхан дурсамжуудтайгаа хамт хадгалчихмаар байна....

Зүрх сэтгэл

Би түүнд хайртай.... Тиймээ би үнэхээр хайртай... Түүнийг үгүй бол би санаж, зүүдэлж түүний өдөр бүр хайртай гэдэг үг, үргэлж үнсэе гээд зүтгэдэг уруул, дандаа л тэврэх гээд байдаг гарыг нь, үргэлж хөтлөлцөн алхдаг халуун гарыг нь, үнэрийг нь, хайр халамжыг нь гээд л бүгдийг үгүйлэн санадаг. Түүнгүйгээр би агааргүй орчинд байгаа юм шиг л бачимдан тэвддэг учир би түүнгүйгээр байж чадахгүй. Хайртгүйгээрээ би амьдарч чадахгүй хатаж гундана шдээ.

Ухаан санаа

Зүгээрээ зүрх сэтгэл минь... Чи чинь их тэвчээртэй шүү дээ чи тэвчиж чадна.

Зүрх сэтгэл

Яагаад, яагаад миний хайрлах, дурлах эрхийг минь хаана вэ... Би чамд хэлээд байна шүү дээ. Чиний зүрх сэтгэл ямар их шаналаж зовохыг чи мэдэж байна  уу...

Ухаан санаа

Тиймээ ямар их шаналан зовохыг чинь мэдэж байна. Түүний минь зүрх сэтгэл ч гэсэн хүндээр өвчлөж магадгүй дахин өөр зүрхэнд дурлахгүй ч байж мэднэ. Хайртай юм бол яагаад гэрлэмээргүй хамт амьдармааргүй байна гээд байгаан гэж үү... Яагаад гэдгээ би мэдэх ч юм шиг эсвэл мэдэхгүй байгаа ч юм шиг....  Түүнтэйгээ амьдрах хувь заяаг сонговол би хүсэж тэмүүлж байсан мөрөөдлөөсөө татгалзана...магадгүй би нэг өдөр татгалзсандаа харамсаж мэдэх юм... Харамслаа гээд хайртай хүнээ үзэн ядалтай биш дотроо шаналаал дуусах биз... Бас нэгэн шалтгаан нь миний хайрлаж дурласан, намайг хайрлаж энхрийлээд байгаа энэ залуу бид хэн хэнийхээ заяаны хань нь мөн үү.... Мөн байлаа гэхэд мэдээж сайхан л амьдрах биз... Биш бол яахуу... Биш бол бидний энэ хайр дурлал өөрсдөө ч мэдээгүй байхад хорсол болж мэдэхийн, хэн хэндээ гай зовлон учруулж магадгүй юм... Гэлээ гээд нэгэнт сонгосон амьдралаа өөрчилж болно гэж үү... Сөрөг үр дагаварууд их бий шүү дээ...  Ер нь нэгтгээд үзвэл би харамсмааргүй байна. Би ямар нэгэн сонголт хийсэндээ хожим хойно харамсахааргүй сонголтыг хийхийг хүсэж байна.

Зүрх сэтгэл

Зүрх сэтгэл нэг нэгнээ олсон. Чи итгэх хэрэгтэй. Итгэл аз жаргалын суурь... Зүрх дурласан, өөрийн тал зүрхээн олсон. Хайрыг хайрлаж байж хувь заяаг бий болгоно.

Ухаан санаа

Би яахаа мэдэхгүй байна. Зүгээр л харамсахгүйгээр л амьдармаар байна..... Амьдрал гэдэг зүйлд хайр үнэхээр хэрэгтэй ч тэр хайр гээд байгаа зүйл нь үнэн биш байдаг...
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

аан тийн гэсэн юу ч гэсэн анхных нь

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com