ЯНЗАГАХАН : Блогеруудын АНХААРАЛД мөн Заяцдаа чин сэтгэлээсээ баярлалаа

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Нийт блогчдынхоо энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр буюу 7 сарын 16-ны өдөр 19 цагаас зуны уулзалтанд оролцох блогчид цугларан уулзалдлаа.

Өчигдөр уулзалдсан блогчид маань хаашаа явах болон төсөв, зардалаа тооцоолон, хэн хэн явах талаар хэлэлцэн ярилцлаа.

Уулзалтаар нийт блогчдын саналаар Зараа блогерын зуслан дээр очихоор ярилцсан боловч ТУН ХАРАМСАЛТАЙ нь тус газар бүтэхгүй болсонг мэдэгдэе !!!

Иймээс урьд нь ярьж байсанаар ХАР УСАН ТОХОЙ явъя гэж шийдлээ. Залуусаа Майхан саваа авчраарай...

Цаг агаарын хувьд нилээд хэсэг нь санаа зовж байгаа байх тийм үү. Янзага миний бие цаг уурын газраас утасаар 18-ны өдрийн цаг агаарын байдлыг асуусан бөгөөд "Өдөр тур зуурын бороотой, өдөртөө 23-25 хэмийн дулаан байна" гэсэн хариу өгсөн. Тиймээс санаа зоволтгүй байхаа.

Дараах блогчид явахаар нэрсээ өгч, мөнгөө өгч эхлээд байна.

  1. Сторми
  2. Цоомо
  3. Мэп
  4. Ороок цэцэгчин
  5. Epistle
  6. Freedom writer
  7. Дрийм
  8. Итсми
  9. Давка
  10. Янзагахан
  11. Өнөрөө
  12. Төрөө
  13. Витаут
  14. Аниме
  15. Жи Тулга
  16. Эрка
  17. Цуки
  18. Энэрэл
  19. Хэрлэн
  20. Доктор
  21. Залуу маркетер
  22. Эркардо
  23. Оршихоо
  24. Хатнаа

Дээрхи блогчдын 9 нь өдрөөр 16 нь хоногоор явахаар болсон ба Дээрхи блогчдын 11 нь шинэ блогчид байгаад миний хувьд ихээ сэтгэл хөдөлжийнээ хэхэхэ...

Хорхог хийх 40-н питаныг Ороок цэцэгчин маань гаргахаар болсон ба Бусад блогчид майхан, тогоо, сав суулганы зүйлс авчраарай.

Уулзах газар

Дээрхи нэр бүхий блогерууд болон нэмэгдэж явах хүсэлтэй блогерууд 7 сарын 18-ны өглөө 9:30-аас 10:00 цагийн хооронд Ялалтын талбай буюу бидний сайн мэдэх Тэнгис кино театрын урд талбайд цуглана уу.

Олохгүй юмуу шууд ирэхээсээ имээж буй шинэ блогчид надтай 99167622 энэ утасаар холбогдоорой.

Ерөнхий ХӨТӨЛБӨР:
9:30-10:00- Өглөө болзсон газраа цуглана.

10:00-11:00 Хоол хүнснийхээ зүйлсийг цуглуулна.

11:10 Хотоос хөдлөнө.
12:00-Хар усан тохойн эрэгт очиж майхангаа зоож, бэлтгэл ажиллагаа хийгдэнэ.

12:00-22:00 -Баг болж өрсөлдөөнтэй бас өгөөжтэй уралдаан зохиож ялагчаа тодруулая
                   -Хорхог хийж иднэ.
22:00 Өдөржин хөгжилдөн цэнгээд өдрөөр явсан блогчид хотдоо буцна.

Жич: Явах хүмүүс мөнгөө яаралтай өгцгөөнө үү. Өглөө яг цагтаа цугларч бусдыгаа хүндлэхийг хүсэе.

ТАЛАРХАЛ

Энэ дашрамд та бүхэнд нэгэн сайхан мэдээ дуулгахад Солонгос улсаас бидний кейборд нэгт анд Заяц маань биднийг хөгжилтэй, сайхан зугаалаад ирээрэй гээд хорхог хийх махны мөнгө 60000 илгээсэн байнаа.

Заяц-даа Нийт Блогеруудынхаа өмнөөс чин сэтгэлээсээ баярлан талархаж буйгаа илэрхийлээд Монголдоо хурдан ирээрэй гэж захия даа.

УДАХГҮЙ БАЯРТАЙ УУЛЗАЦГААЯ.

ХҮНДЭТГЭСЭН: ЯНЗАГАХАН

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
yanzagkhan (зочин)

Сэтгэгдэл бичиж болжийно уу

Эрка (зочин)

Үйлдэл бүхэн сайхан зүйлийн эхлэл байх болтугай Заяц даа баярлалаа. Та нар сайхан зугаалаад ирээрэй :)

БЛОГНЫ ЭЗЭН (зочин)

ККК САНХҮҮГИЙН ТОМОООХОН ТУСЛАЛЦАА АВЛАА ШД ЯРШИК ЗҮГЭЭР Л ХЭЛ ИРХЭД ЧИНЬ ТОМ БОЛГООД УРГУУЛЧААД БАЙЖИЕ ЯМАР ЦЭЦЭГ АВМААРИЙНА НАДЫН БЛОГ РУУ НЭГ ЦУХУЙГААД ЗАХИАЛЧИХ ЧАДАХ ЧАДХААРАА Л БАЙЕ ГЭСЭН ХААХАХАХАХАХАХАХАХ

Витаут ми (зочин)

Тэх Заяцдаа баярлалаа...

Давка (зочин)

Эрка яасийн?

Itsme (зочин)

яанаа яасан гоёым бэ. Манай Заяц яасан хөөрхөн сэтгэлтэй юм бэ. баярлалаа

doctor (зочин)

Ооо зозо, бурзайцийм байна ш мань хэд, ккк. тэгээд Тогоо шанагаа аваад ирээрэй л гэхийн, яг сэтгэлээрээ тогоо бариад ирэх хүн байгаамуу. Зүгээр л хүн хүнд нь нэг нэг юм даатгачуул яаадийм бол доо

Эрка (зочин)

Та нар заяцыг ирэхээр нь аваад яваач хөөрхий гэсэн хэхэхэ :P

yanzagkhan (зочин)

ӨГЛӨӨ ЦАГАА БАРИАРАЙ БЛОГЧДООО

Гандирс (зочин)

Сайхан аялаад ирээрэй. Болгоомжтой яваарай... манайхаан. Заяц чи шөө. Сэтгэл сайтай золигов.

заяц (зочин)

Өөрөө очиж саатаж чадахгүй тул өрөөл махаа л явууллаа нөхлөө за манайхаан сайййййййййхан загаалаад салхилаад инээгээд хөгжилдөөд ирээрэй удахгүй ууүзнаа гэж

freedom writer (зочин)

Хөөөх.....Заяц баярлалаа.....

БОРОО (зочин)

Ажил мажил нь амжихгүй араас нь очих хүмүүс нь надтай нэгдээрэй. 12 цаг гээд араас нь хөдөлнөө

secretwish (зочин)

аааааан Заяц ингэсиймоо, хөөрхөнийн

Maral (зочин)

zayets ymar mundagiin

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com