ЯНЗАГАХАН : Амьдрал бэлэглээч блогчдоо

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Амьдрал бэлэглээч блогчдоо

Саяхан телевизүүдээр 2 настай Билгүүн хэмээх нэгэн бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байгаа талаар гарч байсныг Та магадгүй үзсэн биз ээ.

Билгүүний ээж Б.Ундармаагийн ярьж байгаагаар хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу "Цусны хорт хурц гүн багадалт" юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна.

Эмчилгээ: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар бөгөөд одоогоор АНУ-д энэ эмчилгээг хийлгэхэд дор хаяж 90,000 ам. доллар хэрэгтэй гэж урьдчилан тооцоолсон байна.

Танд "алив мөнгө" гэсэн байдлаар хандаагүй юм шүү. Энд илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш сайхан санаат, сэтгэл сайтай төрөл бүрийн мэргэжил, мэдлэгтэй Монгол иргэд цуглаж хийж чадах бүхнээрээ хүнлэг үйлсийг бүтээн энэ бяцхан хүүд туслая гэсэн сэтгэлээр тусалж, нэгдэж байгаа гэдэгт бат итгэж байна.
Зүс царайгаа хараагүй ч, нэг нэгэндээ туслахаар хүсэл зорилгоо нэгтгэж энэ бяцхан хүүд амьдрал бэлэглье гэж уриалга гарган “Сайн санаат-Хүнлэг үйлс” нэртэй бүлгийг хэсэг залуус байгуулан хамтран аян өрнүүлж  байна.
Та заавал мөнгөн хандив биш ямар ч хэлбэрээр тусалж болно. Өөрөөр хэлбэл та ямар мэргэжилтэй, чадвартай, ямар танилтай, юу хийж чаддаг вэ? түүгээрээ л тусла.

Хандивын данс: Батцоодол овогтой Ундармаагийн нэр дээр 1605001450 төгрөгийн, 1605001451 тоот ам. долларын дансаар одоохондоо хандиваа өгөөрэй. (Дансыг “Сайн санаат-Хүнлэг үйлс” хөдөлгөөний зүгээс Батбилэг хянаж, мөн түүний гарын үсэг 2 дугаар гарын үсгийн үүрэг гүйцэтгэх юм)

 

Билгүүн өдрөөс өдөрт хоол унднаас гарч байна. Бидэнд цаг бага байна сайхан сэтгэлт Монгол ахан дүүс ээ! Алив хүн тус бүр үнэн сэтгэлээсээ туслацгаая. Цусны хүнд өвчнөөр шаналж байгаа 2хон настай хүүг харахад үнэхээр өрөвдөлтэй. Хэлж ирдэггүй өвчин зовлон надад ч танд ч ирэхгүй гэхийн баталгаа үгүй. Өөрийн дүү, үрээс ялгаагүй нялх хүүд амьдрал бэлэглэх энэхүү аянд GOGO BLOG -ийн хамт олон нэгдэцгээе. Манайхаан өнөөдөр бидний халаасанд байгаа мөнгө хүүгийн хувьд амь насыг нь аврах зүйл болчихоод байна. Иймд өөртөө байгаа, чадах бүхнээрээ хүүд туслацгаая...

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
1st (зочин)

SOS блогоор дамжуулж нийтэд түгээх нь зүйтэй гэж бодож байна

tsoomo (зочин)

чадахаараа тусалцоон

Зочин (зочин)

za SOS n ch medehguimaa, umnuh uil ajillagaa n ch tag

yanzagkhan (зочин)

Bloggersuudiigaa idevhtei oroltsono baihaaa gej naidaj bna

sanasaar (зочин)

сая хэдэн цаас хийчлээ хэрэг болох л хүндээ очоосой бас чиний энэ блог янзага шиг гөөлхөн юм байна

yanzagkhan (зочин)

санасаардаа баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com