ЯНЗАГАХАН : ЗОВЛОНТ ЖАРГАЛ

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

ЗОВЛОНТ ЖАРГАЛ

ЗОВЛОНТ ЖАРГАЛ Тvvнийг газар унагахыг мэдсэн боловч тэр нэг хэсэг хєдєлсєнгvй. Зvрх нь устай ширvvн борооны дусал гэрийн дээвэр дээр буух мэт цохилж, амьсгалахад нь уушиг нь цээжиндээ багтахгvй, хэдэн жижиг хавирга нь бахь мэт хавчаад байгаа мэт санагдана. Хэдийгээр бэлчээрээсээ шvvрvvлээд хvзvvн дээр нь дvvрvvлэн дов толгод, жалга судаг, хад асгаар удаан явсан боловч тvvнд цаг хугацаа хэр удсаныг мэдрэх сєгєє байсангvй. Тэр байтугай хvзvv хойлойноос нь боомилон зуугаад єчнєєн явсан ч євдсєнийг эс мэдрэв. Гэхдээ хашир чоно тvvнийг хєдєлж тийчигнэвэл зуултаа аажим чангаруулж хєдєлгєєнгvй vхлvvт болгонгуут суллан амьсгалуулж бэлтрэгнvvддээ амьдаар нь аваачихаар авч явсныг яахин мэдэх билээ. Амьсгал аван ухаан оронгуут амьд амьтан юм хойно тэмцэлдэн тийчилж агааргvйтэн ухаан балартах vедээ амьдралын жамыг хvлцэнгvй дагасаар чонын vvрэнд иржээ. Хэдийгээр бэлтрэгнvvд ээжийгээ ирснийг зєєлєн шогшоогоор нь таньж, vнэрээр мэдэж байсан боловч бас амьтны хашир vрс тул тvvний тайван байдлыг харж, этгээд сонин vнэртэй олзоо газар буулгатал гарч ирсэнгvй. Энэ завсар хурга сэхээ авч хажуу талаараа тэрийн хэвтэж байснаа дєрвєн хєллєн хэвтэв. Гэхдээ тvvнд айсандаа босох, зугтаах чадал vгvй, майлах ч сєгєє vгvй л байлаа. Майллаа ч аглаг зэлvvд энэ газар чоно, бэлтрэгнvvдээс єєр ямар ч амьтан сонсох билээ дээ. Ээжийгээ танихгvй амьтан авчирсанд жаахан гайхаж байсан бэлтрэгнvvд тэр амьтан єєрсдєєс нь томгvй, арчаагvй, хєдєлгєєнгvй харагдсанд, мєн эх нь ямар ч аюулд оруулахгvй гэдэг байгалийн зєн совингоор зоригжин эхдээ дєхєж очицгоолоо. Эхлээд хургыг тойрон шиншин vнэрлэж байснаа аажмаар ойртоцгоов. Тэдний дундаас хамгийн сэргэлэн, хєдєлгєєнтэй нэгэн бэлтрэг эхлээд самардан маажив. Бэлтрэгний хайрга, чулуунд vрэгдэж єчvvхэн ч элэгдээгvй хурц хумс хондлой гуя руу нь шигдэн ороход хурга євдсєндєє айснаасаа болж хєшиж орхисон бие нь тавиран босон харайв. Огцом босоход нь цочисон бэлтрэгнvvд бутран vvр рvvгээ давхихад хурга энэ завшааныг ашиглан нилээд хэд харайсан боловч тvрvvнээс хойш бэлтрэгvvдээ ажиглаж байсан эх чоно хоёр харайн тvvнийг гvйцэж хvзvvнээс нь зєєлєн зуун буцаан авчирлаа. Харин анх удаа олзоо амьдаар нь харж, тvvнээсээ айсан бэлтрэгнvvд энэ удаа эхийнхээ vзvvлсэн ёсоор нилээд зоригтой тал талаас дайрлаа. Ороо бусгаа амьдралын эрхээр, цаг нь ирэхээр, тэд хийморилог эрчvvдийн машины хурдыг шалгаж, хурдан бууных нь овоог цусаараа мялааж магадгvй ч энэ єдєр бэлтрэгнvvдийн хувьд хишиг хvртэж буй ертєнцийн жирийн нэгэн єдєр билээ. Нэг нь сvvлнээс нь хазаж, нєгєє нь чихийг нь сэтэлж, хоолойноос нь ноцож, зарим нь нуруу, биеийг нь савардана. Бяцхан боловч зvv шиг хурц шvд, хумснууд энд тэнд нь зоогдоход хурга амь тэмцэн зугтаахыг хvсэвч тал талаас нь зуусан, зvvгдсэн бэлтрэгнvvдээс салсангvй, тэлчлэн хэвтлээ. Дэмий л сумын тєвийнхєн харуут айн сvрддэг байсан харцаар айлгахыг хvсэвч, тэр vеийн бие нь газар уусаад хурганы биед хувилсан тvvний нvд бvлтэгнэн бэлтрэгнvvдийн аазгайг хvргэхээс хэтэрсэнгvй. Хазсан газраас нь цус гаран аманд нь орж ирэхэд бэлтрэгнvvд улам улангасч хургыг энд тэндээс нь тасчин идэж эхэллээ. Хурганы туниагvй майлах євдсєндєє тасалдан суларч байснаа эзгvй хээр хэн ч аврахгvйг ойлгосон шиг чимээгvй боллоо. Урд цагт арслан барс шиг архиран айл амьтан vргээн тvйвээж явсан тэр тасран одох мэт цаашлах дуугаа сонсоод хvний биеийг эзэмшсэн ахуйдаа vйлдсэн нvгэл нь vйлийн vр болон ирснийг ойлгож, гуядаж олсон хувь заяа мэт эрхлэн ташууран явснаа харамсан гашууджээ. Уг нь тэр аатай, омогтой явжээ. Тvрэмгий ааш, хурц хутгаар олонд нэр олж, санасанаа хийж, сарвайснаа авч явахдаа амьдрал vргэлж мєнхийн мэт, цаг хугацаа урсдаггvй мэт санадаг байлаа. Тvvнийг ирэх сургаар айл амьтан орох гарах газраа олж ядан vймэлдэж, яваад єгвєл амьсгаагаа аван тайвширдаг байсан гэлцдэг. Тvvний дээр хууль биш хєх тэнгэр л байсан гэдэг юм. Хурга одоо євдєхийг мэдэхгvй болжээ. Тvvнийг тойрон зулгаах бэлтрэгнvvдийн татах, таслахыг мэдэж байсан ч євдєх, айх гэдэг vгvй болж аажмаар амьдралаас тасран хєєрч байгаагаа мэдрэв. Энэ бол тvvний хурган биеийг олсон хувиралын сvvлийн мєч байлаа. Энэхvv агшинд тvvний дотор зовлонгоос ангиран цэлмэж, аз жаргалтай болсон мэт болжээ. Гэвч энэ тvvний эдлэх мянга тvмэн зовлонт жаргалын зєвхєн эхнийх нь ажгуу.

2005-3-24  by Ganbat

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

Ёо унших гэсэн бүр залхуу хүрчлээ шууд гарчигнаас нь ойлгогджийноо Зовлонт Жаргал

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com