ЯНЗАГАХАН : Зөвхөн чамд шүү...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Зөвхөн чамд шүү...

Цасан дээр унагасан алчуурын ягаан зангилаа уруул чинь байдаг
Цантай тохом сэврээх сарны гэгээ цацсан сул урсгал гэзэг чинь байдаг
Нуураа энэлтэл дэвсэн шувуудын жигүүр хөмсөг чинь байдаг
Улирлын гоо зураас бүхэн амраг бүсгүйн минь дүрслэл байдаг...

...Дэлгэрэх навчтай модны нахилзаа нь хүртэл бэлхүүс чинь байдаг
Дэлбээлэх цэцэгсийн эмзэг нь бүсгүй чамтай адилхан байдаг
Дэндүү тансаг солонгын өнгө үзэмж чинь байдаг
Дэлхий од гариг бүхлээрээ эх хүн байдаг.

Сансраас надруу нумарч татсан цагаан заадас эхийн сүүн цацал байдаг
Саранд асаж, наранд шатаж харагдах тэр гэрэл бүсгүйн гоо үзэсгэлэн байдаг
Залуугийн сайхнаа магтаалын салхинд үрж элээх нь мөхөл биш бахдал байдаг
Санааны минь чанадад бүрэлдэх чинь төрсөн бус зурсан ертөнц байдгийм аа.

Уй гуниг ороолон баяр хөөр цогиж явах тэр сэтгэл тань байдаг
Учралын тэнгэр эсгэн хагaцлын зүг урвах чинь хүртэл сайхан байдаг
Эр хүн уйлахын ганцхан шалтаг эхчүүд минь байдаг
Эжийнхээ үгнээс зөрж гуймаар хайр бүсгүй таных л байдгийм аа...

Дэргэд минь байсан бол сэтгэлд чинь хэлэхсэн. Чамайг хөөрхөн охин гэж... Одоо зурганд чинь хэллээ

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Арслантай авдар (зочин)

Эр хүн нулимс унагана гэдэг гэцүү л дээ.Миний дүү хол явна хол явна

БЛОГНЫ ЭЗЭН (зочин)

ЭНИЙГ ӨӨРӨӨ БИЧСИЙМ ҮҮ ЛАГИЙМ АА БИ БОЛ ТОЛГОЙ Ч ХОЛБОЖ ЧАДАХГҮЙ ЗҮГЭЭР Л АТУСАНД БУСДЫН БИЧСЭНИЙГ УНШААЛ ГЭРТЭЭ ӨВЧ НОГООГОО ТАРИАЛ АЖИЛ ДЭЭРЭЭ БИЧИГ ЦААСТАЙГАА ЗУУРАЛДААЛ ЗАВ ГАРУУЛ БЛОГДООЛ БАЙЖИСАН НЬ ДЭЭР ЧИ БОЛ ЛАГИЙМ БАЙНА ЛАГИЙМ БАЙНА

yanzagkhan (зочин)

huue nadad hun bichej ogsiim shuu bi bicheegvi

bolormaa (зочин)

uneheer taalagdlaa amjilt husie nadad neg hun helj baisiin chamd helj chadaaguich zyrgand chini heldiin chi huurhun ohin gej

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com