ЯНЗАГАХАН : Тайтгаралыг эрж түүн рүү тэмүүлнэ би...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Тайтгаралыг эрж түүн рүү тэмүүлнэ би...

Хүн жаргал даадаггүй зовлон даадаг гэдэг яасан үнэн үг вэ...

Өвчин хэлж ирдэггүй  хийсэж ирдэг ч түүнийг давах хүчийг эргэн тойрны хүмүүс бид л өгнө. Сайн найз нь хэдий өвдсөн ч үргэлж дэргэд нь байж анзаардаггүй болохоор хүнд тусдаггүй бололтой... Гэр бүлийн хамт үргэлж л байдаг, бие сэтгэлийн нэгээхэн хэсэг болсон хүмүүс минь өвдчихөөр үгээр хэлшгүй хүнд юмаа... Зүгээр нэг ханиад хүрэхдээ адил эдгэчихдэг бол яаая гэсэн... 

Би заримда боддын... Яагаад миний амьдрал ийм ээдрээтэй байдын болоо гэж. Бусад хүмүүс сайхан хайртайгаа учраад сайхан амьдраад л... Эгч дүү нь хөлөө олчихсон гачигдах зүйлгүй, хань ижил үр хүүхэд нь дэргэд нь торойж хайр халамжийг нь хүсэн инээд цацруулан сайхан л амьдарч байхад... Яагаад миний амьдралд 100-д нэг магадгүй 1000д тохиолдох тэр зүйлс тохиолдоод байдын болоо. Дэндүү ээдрээтэй, дэндүү өндөр даваа мэт...  

Бусдад муу санаж, бурууг хийж яваагүй л юмсан даа уул нь... Яагаад би биш ч миний эргэн тойроныхонд хүнд хэцүүг тулгана вэ...

Бусдын нүдэнд би жаргалтай хүн зарим нэгэнд нь хатуу, хахир хүн өөр нэгэнд нь хэнэггүй, дураараа хүүхэд шиг хүн аа бас заримд нь тэнэг мулгуу...

Би зүгээр л Зүлгэн дээр гэрээ бариад

Зүү утас барьж хүүдээ дээл оёж

Амрагаа хүлээж

Амраг минь адуунаасаа ирж

Аяга дүүрэн айраг барьж

Хүлгээ эргэхэд сэтгэл догдлон огшиж

Хаяанд адуун үүрсэхэд баярлаж

Зүгээр л нэг амьдрахыг хүссэншдээ... Хүсэхэд хясаж...

Нэг нэгээр нь биш нийтэд нь үүрүүлж, хаячихаж болохгүй үед сэтгэл сэмэрч, юуг яаж хийхээ мэдэхээ байтлаа, энэ амьдралаас залхаж, дахин намайг юу хүлээж байгаа бол гэхээс айдас төрж байна....

Төрүүлж өсгөсөн хамаг амьдралаа зориулсан ижий аав минь сайхан явахад яагаад би гундаж гутарч алхах ёстой гэж... Зүгээр л би тайтгарлыг эрж, түүнийг хайж явна. Бүх зүйл сайн сайхан болно гэдэгт итгэж гуниг цөхөрөл дундаас жаргал цухуйхыг хүлээж, хүлээсэн сэтгэлд нар гийхийг үзэх гэж, холын тэндээс зүрх цочоож хүсэл биелэж итгэл батжихыг мэдрэх гэж түүнийг хайж байна... Харин та сэтгэлд гал нэмээрэй...

 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Ицми

зүгээр дээ... хүн бүхэнд л зовлон тохиолддог... хүн бүхэн л "яагаад надад ийм зүйл тохиолдож байгаа юм бэ" гэж боддог юм. гэтэл үнэндээ хүн бүхэнд л тохиолддог л зүйл... тийм болохоор сэтгэлээ бариарай... юу ч байсан /би сайн мэдкү л байна л даа :Р/

чи чинь цоглог, бас чанга эмэгтэй шүү дэй...

Сод (зочин)

сүүдрийн үзүүрт гэрэл байдаг.
ямар ч том сүрдмээр байшин байсан ч түүний сүүдрийн үзүүрт гэрэл бол байгаа гээд сансандаа мөрийцөх үү. :-p

☺Инээмтгий kkk☺

Зүэр дээ тэвчээртэй бай...
Яагаад надад заавал энэ гэж... гэж одоо бодогджаа ч хэсэг хугацааны дараа аан энэ чинь ийм жижигхэн зүйл байсын бээшт гээд бодоод суух үе ирнэ...

Gorgeous

мнннн бүх хүн зэрэг уйлж зэрэг инээдгүүшдээ. Би час хэцүү юм болохоор тэгж боддын. Хүн юм жэн даваал гарна дааа.

Joe.

хммм

Хармогү

Өөрийнхөө ертөнцийг үзэх үзэл, юманд хандах хандлагаа нэг хараад үзээрэй.. Зовлон чамайг л дагаад байна гэж бодож байгаа бол чамайг л дагана. 1000д нэг аймар юм чамд л тохиолдоод байна гэж бодоод байвал чамд л тохиолдсоор байх болно. ,, Тиймээс хүсэх юм бол сэтгэхүйгээ эхлээд өөрчил.. өвчин ч бол хэцүү л дээ.. Гэхдээ чи үнэхээр л тэгэж амьдрахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол тэгэж л амьдрана даа.. амжилт

barbie (зочин)

Komt goed...

Аянчин (зочин)

...хүсэвч хясна ...
...тэвчээр байвал бүх зүйл удку сайхан болох болно

ХөрШ

тийм шүү хүсэл байхад таны бүх зүйл сайхан болно :)

Жинчин

Зүгээрээ !Өвөл бүхэн урт санагддаг Өнгөрсөн хойно нъ богинохон санагддаг гэдэг дээ....Цоглог янзага шүү дээ чийийийийийи:-)

Янзагахан

Сүүлийн үед хэтэрхий их гуниглах болж, бас хэтэрхий их хиймэл инээмсэглэх болж, Жүжиглэхгүй бодитоор орших юмсан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com