ЯНЗАГАХАН : Зугаалганы тухай Янзагаханы сэтгэгдэл

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Зугаалганы тухай Янзагаханы сэтгэгдэл

За өнөөдөржин нэг бичлэг оруулчы гэсэн нөгөө Бухын доодохыг харж үнэг турж үхнээ гэгчийн үлгэр шиг юм болдог байна шдээ. За тэр ч яахуу одоо бол болоод байх шиг байна.

18нд бид хэд сайхан зугаалсөөөөн. Өмнөх өдөр нь аймшигтай ширүүн бороо орж, үер усны аюул болсон чинь зарим нэгэн хүмүүс сэтгэл санаагаар унаж явахгүй больлоо гэж мэгээд ёстой би гэдэг хүн уур хүрэв шдээ. Угаасаа маргааш нь гоё өдөр болно гэдгийг би мэдээд байсым чинь...

Зугаалганд маань нийт 23-н блогчид явсөөөн их сайхан байсан. Бид усны аюулаас хол байх үүднээс Хар усан тохой явахаа больж Тэрэлж зүг хөлгийн жолоо залсан бөгөөд их сайхан ногоон зүлэгтэй, хол бөмбөг тоглож болохоор нилээн том талбайтай, модтой, устай бүр яаж байхгүй байхуу гэсэн шиг овоо хаздаг шумуултай сайхан газар очиж майханаа зоосон шүү.

Сониноос бидний буудалсан газрын дэргэдэх модон дээр 3-н сарьсан бавгайхай байсан. Тэрний нэг нь мод руу авирч байхыг олж хараад.... Ингэхэд би нээх том амьтан байдгийн байх гэсэн чинь жижигхэээн юм байдын байна лээ.

Заяцдаа бас дахин сэтгэл зүрхээрээ бидэнтэйгээ байсанд баярлалаа гэж хэлэе. Бид манай залуучууд их сайхан хорхог хийж өгсөн шүү. Нэг хэсэг нь гал түлж, зарим хорхогоо амталж хийсэн лдээ. Бүгдийнх нь гар орсон болохоор их сайхан амттай болсон. Яваагүй хүмүүс нь одоо зургийг нь харж шүлсээ залги за гэсэн хэххэхэхэ


Охид хөвгүүдээрээ нийлж баг болон хуваагдаж хөл бөмбөг тоглолоо. Дараа нь Хоосон чанар нэг тоглоом зааж өгч тоглоод их хөгжилтэй, бас хурдан сэтгэх чанарын тоглоом байна лээ. Бас атом молекулдсан чинь зарим нэг нь ганцаараа үлдчихсэн чинь ЭЭЖЭЭ гэж дуудаж бас ээжтэйгээ болчих санаатай хайгаад байсан шүү хэхэхэ. Бас сониноос үг дамжуулж тоглосон чинь хүмүүс дотороо нууж явдаг үнэнээ дэлгэж хэн хэнийгээ юу гэж боддог ч гэнэ үү мэдүүштэй, сонсууштай зүйлс болоод өнгөрсөн шүү.

Орой бид хэд бас галын наадам хийсэн. Галаа тойрч бүжиглээл найс найс... Яваагүй хүмүүс бол төсөөлөөд ч яг тэнд байсан шиг кайф авахгүй л байхдаа.

Өглөө нэг тоогүй юм болсон нь бага зэрэг хүнсний зүйлс болон Зараа -гийн эд зүйлс алга болчихсон байсан нь тун тоогүй юм болсон шүү. Бид хэд ч юмаа алдсан юм биш бас тэр хавьд байсан хэсэг нөхдүүд юмаа алдсан сурагтай байсан шүү. Хулгайч нар яаж тэгж сэмхэн гэтэж бас айхгүй майхан луу шахайж чаддаг байнаа аймшигтайн....

Өглөө бид хэд сайхан шөлтэй хоол хийж идсэн бөгөөд хээрийн хоол амттай гэдэгдээ амт бол рестораны хоолноос ч амт хавь илүү байсан. Би бараг хийсэн лдээ хэхэхэ

Ер нь бол амралт зугаалга маань миний хувьд маш сайхан болсон. Агаарт гарсан чинь нэг л нойр ч хүрэх шиг, гүнзгий амьгаа аваал цээж дүүрэн амьсгалмаар, олуулаа болохоор бужигналдаал хөгжилдөөл, тоглоол, бүжиглээл.......ЗУГААЛАГА САЙХАН БОЛЛОО.

start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

null
Хэрлэн (зочин)

муусайн хулгайч нарын шөрмөс нь татаасай... сайхан байсөө...

ЦЭЦЭГЧИН (зочин)

УГААСАА ТАНЬД ГАЛ ТОГООНЫ ТЭРГҮҮН АХАЙТАН ГЭДЭГ НЭР ӨГСӨН ШД ХЭХЭХЭ ТЭР САРЬСАН БАГВААХАЙГ ЯГ ЭНЭ ЗУРГАН ДЭЭРЭЭС ХАРСАН ЧИНЬ АЙГҮЙ МУУХАЙ АМЬТАН БАЙСАН БАЙНА ШД ХАРИУГҮЙ ЖИЖИГХЭН Л ЮМ БАЙСАН ЭНЭ ЗУРГАН ДЭЭР БОЛ ХҮН АЙЛГАМААР ГАРСАН БАЙНА АА

Хэрлэн (зочин)

хэхэ би шаал утгагүй сээгий үлдээцэн байшт хулгайчийн зэвүүцэж сайхан амарснаа шогширсон болно.

Damdaa (зочин)

өө энэ гөү гөү чинь орох аргагүй болж, шал сонин л болчиж, шинэ дизайн нь огтоосоо таалагдсангүй. юсэр фрээндли гэдэг нь бүүр алга болчихсон санагдаж байна. Харахад л нэг их сайхан гял цал, тэрүүгээр үхсэн баасаа хийх үү дээ. За за, шагайх хэрэггүй болж сайн л биз, надад. Надаар гөүгөү дутаад үхүүл гэж, хэ хэ хэ. Бүх блогч нарт уулнаас өндөр амжилт хүсчий.

Янзагахан (зочин)

Дамдаа ингэхэд бичлэг андуурсымаа даа янз нь ?????

maya (зочин)

гоёиймаааа гоё иймааа..гоё шүү гсн ккк гэгэлзээл суугаад байлаа шдээ өөр зураг аваагүймуудаа хэхэ дараагийн зугаалганд заавал явнаа

Янзагахан (зочин)

Маяа өөр зураг авалгүй яахав дээ. Хүмүүсийн зургуудийг онлайнаар цацаад байж болохгүй биздээ. Тээл тавьсангүй

Ну ПОГОДИ

За тэр хулгайч бол гар нь угаасаа татна би бөө гэжуугаа за хүүхдүүдээ тэгээд нарын нандин юм юу ч болоогүй хэрэг үү айн

angel (зочин)

yooy yamar goy ve kkk shuls goijij bna kkk

Давка (зочин)

аэртхэн бичкү яасийн бэ? ккк Энэ хүнүүсийн тэвчээрийг баржийна даа.... тэр бид нарын юмыг авсан хулгайчийн бас гар нь татааасай гэж боджаагаа шүү. Сүүлийн үед хулгайчтай өс санасан байгаа. Одоо ч нээрээ хөл нтр улаан эрээн шумууланд хазуулсан загатнаал явжаагаа шт бас ......

XaPXyH (зочин)

yaa goe boljee. shuls goojichloo.

itsme (зочин)

би зугаалганыхаа пянг даахгүй мяаржийн. дэхдээ наайс байсаан. заяцдаа маааш их баярласаан

turihan (зочин)

өглөөхөн яасан дэгжин бүсгүй сууж байдаа. гэтэл одоо хардаа энгэр энэ тэр нуль шүлс гээл заваараад байхгүй юу хи хи хи. гоё явсан юм шиг байна. гэхдээ илүү дэлгэрэнгүй бичлэг оруулахгүй???

SUNshine (зочин)

Үнэхээр гое явсан байна. Би араас нь очих гэсэн боловч арай л амжаагүй

Доктор (зочин)

Уулнасаа л найс болкээд байсныг мэдрээд явсымаа.

1эст (зочин)

уугаагүй юмуу та нар тэгээд хэхэ ерөөсөө уусан гэсэн үг харсангүй

Хэрлэн (зочин)

юун уух муух бяд чэн зүгээр сайхан агаарт амраад ирсийшт нэгэстээ

Давка (зочин)

Хэрлээн уусан шт. Баахан ус ундаа л уусан тэ? ккк

1эст (зочин)

муусайн юмнууд усны нөөц дуусаад байна цаана чинь яах гэж дуусаж ядаж байгаа юмыг заавал дуусгах гэсэн юм шиг уугаад байдын бэлээхэн архи амьдралын дайсан гээд байхад тэр дайсан майсангаа л даран бузарлаж ялан дийлэхгүй тэгсэн бол өдийд бид ялав гээл бичиж суугаа шд

Оранж

Тэгж яриул архийг ч гэсэн усаар найруулдаг шт. Архи уучуул уснаас их хэмжээгээр уух гээдийсэн болохоор арай бага хэрэглэсэн нь дээр гээл би лав ус уугаадийсан шт. ккк

Yasashi (зочин)

гого амттай хоол, хорхог хийж өгсөн хүмүүстээ байрлалаа, бас Заяцад. сайхан амраад ирсэн, зөндөө инээсийшүү ккк

Доктор (зочин)

Маркетераас зурагнуудаа олж авхиймсан тээ.

Хэрлэн (зочин)

харин тэххх

yanzagkhan (зочин)

Bugd sainuu gesen

secretwish (зочин)

заяц яг яасын? бүгд баярлаад байхын, би бас баярлая л даа

freedom writer (зочин)

Гоё явсөөн гоё явсан....Ийм гого зугаалгыг зохион байгуулсан Янзагатаа баярлалааа.... Ирнэ гэжээл ирээгүй хүнүүсийн шүлс нь гоожийнуу гэссс...хэхэ

БОРОО (зочин)

Зугаалгыг сайхан зохион байгуулсан гал тогооны тэргүүн ахайтан Янзага байж байгаад Ягуар болсон бүсгүйдээ талархаснаа илэрхийлж байнаа. Мөн бид бүгдийгээ сэтгэл дотроо харж хандаж, ивээн тэтгэж явдаг Треза эхдээ гилайлаа. Трека эх нь өөрийгөө мэджаагааздээ. Мөн олон түмэн өглөгийн эзэддээ талархлаа. (Хулгайчын өмнөөс бичлээ шүү энэ хэсгийг) За тэгээд гал тойрон сайхан бүжиглэсэн Оршихоо, Ицми тэгээд бусад бүх блогистууддаа гилайлаа. Ёо оскар авцан юм шиг л их талархал хэллээ :P

itsme (зочин)

хн... гал тойроод бүжиглэцэн гэжугаа. тэрийгээ оооогт санаку байна гэжугаа. алдым байна даа харин чиг. юутай ч сайхан зохион байгулсан Янзагатаа баярлалаа гэж

Yagtiimee (зочин)

Хамаагүй юманд хошүү дүрчий... Энэ муухай үстэй ноостой сарьсан багваахайн яг доор нь өнөө хорхогныхоо махны зургийг хусцан байгаа шүлс гоожуулахаас илүү сэжиг төрүүлж байна гэчүүл

Янзагахан

Ягтиймээ чи миний блогоор бүү шагай мой. Ганцхан чамд огтхон ч хүртээлгүй бөлгөө. Ягтиймээ гэсэн нэрийг уншихаар нүдэнд харагдахаар л огудас хүрч бөөөөлжих гээд тун хэцүүн. Намайг бодоорой Яаагий /Ягтиймээгээ нүдээ аньжийгаад энхрийлэн дуудчихлаа/

САНАСААР

би азгүй гэхиймуудаа хэхэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com