ЯНЗАГАХАН : Би бодож байна...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Би бодож байна...

Амьдрал бол сонголт..... Амьдрал бол баян.... Амьдрал бол жүжиг.... Амьдрал бол тайз... Амьдралын гол дүр нь чи өөрөө... Хүн хувь заяагаа зөвхөн өөрөө л бүтээж өөрөө л зохиох ёстой... Эзэн хичээвэл заяа хичээнэ... Чи хэрхэн амьдрах нь чиний сонголт, чиний хүсэл эрмэлзэл, чиний зөн совин, чиний алхам бүрт хийх сонголт шийдвэрийн үр дүнгээр чиний амьдрал бүтнэ гэсэн үгстэй миний үзэл санаа нийлдэг, ойлгодог, мэдэрдэг, мэддэг, мэднэ. 

Яг одоогоор би хувь хүнийхээ хувьд асар том сонголт шийдвэрийг гаргах ёстой. Салаа замын голд зогчихоод яг аль замаар нь явбал илүү аз жаргалтай, илүү сэтгэл хангалуун, илүү халуун дулаан, бие болоод сэтгэл зүйн таашаалыг амс ч амьдарч чадахыг би хэлж мэдэхгүй... Гэхдээ аль нэг сонголтыг нь сонголоо гэхэд нөгөө замыг сонгодог байж гэсэн харамсах мэдрэмж төрөх юм шиг... магадгүй үгүй ч байж магадгүй...

Үргэлж сайхан, аз жаргалтай, баяр хөөрөөр дүүрэн амьдрал хүний байтугай амьд биетэн орших орчлон хорвоод байдаггүй гэж би боддог. Гэхдээ би зүгээр л сэтгэл хангалуун харамсах зүйлгүй амьдрахыг хүсдэг бас сайхан ирээдүйд итгэдэг.... 

Өдийг хүртлэх туулсан амьдралдаа гаргасан шийдвэр сонголтуудаа дийлэнх ихэнхийг би сэтгэл зүрхнийхээ мэдрэмжээр, дуудлагаар, анхны сэтгэлдээ тулгуурлан гаргаж ирсэн. Түүндээ ч харамсаж байсангүй... Хүмүүсийн цаг хугацааны машинаар аялаж байхдаа би өөрөө өөртөө 2 дүгнэлтэнд хүрсэн. Нэг бол би аливаа зүйлд хандахдаа сэтгэл зүрхнээсээ хандаж сэтгэлээрээ хийж сэтгэл зүрх яаа гэж байна түүнийгээ л хийдэг түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг болохоор сэтгэлд  тод үлдсэн харамсал, харамсах сэтгэлийн шаналалгүй хүн юм байна. Өөрөөр хэлбэл үсээ байнга задгайлж хүссэнээ л хийдэг дураараа хүн бололтой. Эсүүл би мартчихсан байх, эсүүл юу ч үзээгүй туйлын гэнэн цагаан амьтан юм. 

Миний хийсэн сонголтондоо харамсаж байгаагүй. Нэгэнт л болоод өнгөрсөн цаг хугацаа... Өөрийн хэлэхийг хүссэнээ хэлж, авахыг хүссэнээ авах хүслээ илэрхийлж, хайрлуулахыг, хайрлахыг хүссэн мэдрэмжээ мэдрүүлж, цаг хугацаанд нь өөрийн чадах бүх л халуун сэтгэлээ зориулсан болохоор эцэст нь надад харамсах гэсэн мэдрэмжийг цөөхөн мэдрүүлж зүрх минь... Эсүүл би зүрх сэтгэлээ захирч чаддаггүй сул дорой нэгэн юм байна.

Би одоо харин харамсмааргүй байна... харамсах зүйл хиймээргүй байна. Би сонголт хийнэ гэхдээ урьдынх шигээ зүрх сэтгэлээ дагах уу эсүүл ухаан бодлоо дагах уу... Миний ухаан санаа ийм өчүүхэн арчаагүй, сул дорой гэсэн мэдрэмжийг ингэж мэдрэх гэж зүрхээ ч захирчихаж чадахгүй тээнэгэлзэж... ирээдүйгээ харж чадахгүй сохорчих гэж арай ч дээ... Хараал идсэн амьдралын өнгөтэй өөдтэй хэсгийг нь харж, дэндүү гэхэд дэндүү өөдрөгөөр төсөөлж, харж явдаг хүн юм. Гэхдээ туйлын сайхан, туйлын аз жаргалтай амьдрал үгүй гэдгийг хааяа нэг санадаг.

Эцсийн эцэст би сонгох л ёстой. Сонгож шийдэж гэмээнэ цааш зоригтойгоор алхана... Гэхдээ алийг нь сонгохоо би жигнэх үү эсүүл зүгээр л сэтгэлээс ундраад байгаа тэр мэдрэмжээ дагах уу... 

Миний зүрх нэг л өдөр зогсож намайг алах байхдаа түүнийг чөтгөр аваасай.

Тайтгарах гэсэн дээ үхэж болдоггүй энэ хорвоод би яаж амьдрах юм бэээээээээээээээээээээээээээээээээ...............

Чишшш Чимээгүй!
start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Гана

...

Indra (зочин)

Зүрхээ дагасан сонголтууд чинь зөв байж магадгүй.Чиний сэдвийг уншихад чи дэндүү бардам, өөртөө итгэлтэй бололтой, бусдын юу гэх нь бараг л хамаагүй байдаг байх.Гэхдээ чиний шийдвэрээс хамаардаггүй зүйлүүд гэж байдым, амьрал гэдэг чинь хатуу самар юм байдым байна хэхэхэ.

Norah

Zurh setgelee dagah heregtei. Uuriinhuu husch bga, terneesee az jargal, setgel hanamjiig medreh ter l zuiliig songo. Oyun bodloor songosn songolt zarimdaa az jargal, setgel hanamjiig uguhgui ni bii. Uneheer chadval 2lang ni hosluul

Elkhan (зочин)

Songolt urgelj baidag gej, bodoxoor ugui ch yum shig...

Янзагахан

Гана ....
Индра- Үнэхээр хатуу самар байдын байнөө. Амьдралд ам гарч болдоггүй гээд хорвоо өөрөө хэлээд л байхым байна шдээ
Нора - Зүрх сэтгэлээ дагах нь үргэлж зөв зүйлд үнэхээр хүргэдэг болвуу...
Элхан - Сонголт хэзээд байдаг л юм байна... Ердөө тэрнийг олж харах л юм байна. Гэхдээ минийх сохорчихоод юу ч харж чадахгүй байгаа хэхэхэ нээмээр л байна

Runner

чимээгүй уншаад гарлаа шөө

LoveLove

Бид сонголт байдаг гэж боддог ч явах ёстой замаараа л явдаг гэж би боддыншд.

AXIOM

зүгээр л сонго...аз жаргалтай байвал сайхан хэрэг зовлонтой бол ухаажина...энэ нь тийм ч муу үр дүн биш ... нэг иймэрхүү утгатай үг байдаг шиг санагдаад байхын юусан билээ...амжилт

дурлагч

Зүрхээ л дага.

j.enkhee (зочин)

Бодит амьдрал өөр байдаг бололтой. Хайр сэтгэлээс ундардаг энэ миний аавын надад хэлсэн үг байна дулаахан санагдлаа...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com