ЯНЗАГАХАН : Шийдчихлээ

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Шийдчихлээ

Надад хэцүү байна. Хэцүү байгаагаа шаналаж байгаагаа хэнд ч хэлмээргүй харуулмааргүй байна. Гэхдээ гаргаж бичмээр байна. Сонголтоо хийгээд шийдлээ... Чиний эрх ашиг, чиний хүсэл сонирхлыг хөндөж чамайг зовоохгүйн төлөө... тэмцлийн давшилтаа, өөрийн эрх ашигаа, сэтгэлээс гарч байгаа тэр л бүх зүйлийг чамд мэдрүүлэхийн төлөөх тэмцлээ ингээд зогсооё... Дэндүү гашуун... дэндүү хатуу үгнүүдэд чинь итгэж ядсан ч зүрх хөндүүрлээд одоо надад аймшигтай санагдаж байна... Хэлэе гэж хэлээгүйг чинь мэднэ гэхдээ хэлсэн үг чинь зүрхийг минь үе үе сийчээд байна.

Одоо би шийдчихсэн... Чамайг тайван орхино гээд... Чи одоо хамтдаа бүтээнэ гэж ярьдаг байсан тэр ертөнц лүү ганцаараа алх би эндээ зогсоод чамайг хүлээе...

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Янзагахан

Шиврээд дуусчихсан борооны дараа чиний тухай бодох...
Чиний тухай бодож дууссаны дараа чийг үнэртэх ...

Шийдвэр гаргах хэцүүг мэдэн чимээгүй суух...
Чив чимээгүй суух тусам чиний л тухай бодлууд...

Болоод өнгөрсөн агшинуудыг хадгалан үлдэх тухай
Бороо зогссоны дараа нойтон өвс ширтэнгээ бодох...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com