ЯНЗАГАХАН : Гуниг амтагднам

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Гуниг амтагднам

Хоолой зангирч нүд харанхуйлна

Хоосорсон зүрхнээс цус л дуслана

Нүднээс нулимс биш цөхрөл урсана

Намайг тойроод харанхуй нөмөрчихсөн

 *   **    *    **    *

Харанхуйн дунд гуниг, цөхрөлд хүлэгдчихсэн

Хашгирлаа.... чив чимээгүй

Хамар цоргисон үхдлийн өмхий үнэр

Хачин гунигтай санагдлаа

Үнэр нь ч өмхий гуниг

Үлбэгэр царай нь ч огиудас хүргэм...

 *   **    *    **    *

Хоолой дахиад л бачуурна

Хэн нэгэн боож буй мэт

Зүрх айж дагдчих мэт савлана

Зүгээр яг одоо зогсчих

Дахиж битгий цохил.. одоо амралтаа ав 

Эзэн чинь чамд тушааж байна. 

 *   **    *    **    *

Нүдний аяга дүүрээд халихад

Нүүр хорсоод халуу дүүглээ

Нүдэнд одоо юу ч үл харагдана

Нүд минь сохорчих шиг л санагдлаа

 *   **    *    **    *

Би

Би бодсон

Бодоод шийдсэн

Бодсон ч шийдсэн ч зүрх уйлаад

Болдогсон бол зүрх чамд би аз жаргалыг мэдрүүлмээр

Шийдсэн

Шийдвэрээ хамгаална

Шийдвэртэй үнэнч байхаар зорьсон ч горьдлого бас тээсэн

Хүлээсэн

Хүлээх зуураа бодсон

Хүлээгээд бодоод дараа нь шийдсэн

Хүлээгээд бодоод дараа нь шийдсэн ч бас л дахиад л өөрийн эрхгүй хүлээгээд л байна

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Elkhan

Aimaar moruud bn...

Gorgeous

ияаая тэр

Зүгээр яг одоо зогсчих
Дахиад битгий цохиол
Эзэн чамд тушааж бна. гэсэн хэсэг айрр таалагдлаа кк.

дурлагч

Уншсан чинь ёстой гуниг л амтагджийндөө.
Зүгээрээ бүх зүйлс түр зуурынх, тун удахгүй бүх зүйлс сайхан болно

Ицми

мммммммм.......


хонгор минь дээ хүчтэй байгаарай... чи чинь мундаг бүсгүй шүү дээ :)

enny (зочин)

бүх зүйл удахгүй сайхан болох гэж байна, чи чаднаа

хэн ч биш (зочин)

Салчихсан уу

j.enkhee (зочин)

Би уйлсан яагаад гэдгээ мэдэхгүй

Гүмүда

zurh bs setgel....

≡ Панда ≡

Зүгээр л яг одоо зогсчих
Дахиад битгий цохил.. одоо амралтаа ав
Эзэн чинь чамд тушааж байна

энэ хэсэг зүрхийг өвтгөмөөр аймар байна. Хүчтэй байгаарай. Маргааш бүх зүйл сайхан болно

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com