ЯНЗАГАХАН : Би ер нь өвдчихсөн байх эсүүл солиорч байна

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Би ер нь өвдчихсөн байх эсүүл солиорч байна

Яамаар ч юм бүү мэд. Заримдаа дуун дээр гардаг шиг дэндүү хатуу, дэндүү давчуу, дэндүү хүйтэн хөндий дэндүү гэхэд арай л дэндүү мэдрэмж намайг эзэмдээд байна... Амьдрах утга учир алдагдчихсан юм шиг юуны төлөө яах гэж амьд яваагаа гайхаж эргэлзэнэ... Уйтгарламааргүй бас ганцаараа баймааргүй байна. Үргэлж хэн нэгний дэргэд байж инээд хөөр баяр баяслыг мэдэрмээр ч юм шиг. Ажил хиймээргүй, хэрүүл шуугиан, хууралт мэхлэлт энэ бүхнээс залхаж байна. Өөрөө өөрийгөө дайчлах хүч чадал шавхагдчихсан бололтой. Юу ч хийх хүсэл төрөхгүй, хөдлөх тэнхээгүй болчихсон юм шиг. Зүгээр л бодохгүй хүсэхгүй хөдлөхгүй санахгүй байхын тулд өдөржин шөнөжин орондоо унтаж өнгөрөөмөөр байна. Амьдрал гэж юу юм бэ юуны төлөө яах гэж амьдрах ёстойн... Амьдрах утга учир.. Хоргодох зүйл ч байхгүй... өчүүхэн төдий ч гэрэл гэгээ надаас дэндүү хол дэндүү бүдэгхэн сүүмэлзэх шиг... Надад одоо ямар ч тэнхээ тамир, хүч чадал алга... Энэ хачин жихүүдэс хүргэсэн, ой гутаж дотор муухай оргиж огиудас хүргэм, хүйтэн хөндий, хоолойг минь боомилох мэт новшийн хараал идсэн энэ мэдрэмж, хуурамч инээмсэглэл жүжиглэлт... Надад яагаад ч юм үхчих юмсан гэсэн бодол маш их төрдөг болчихлоо. Үхчихвэл илүү тайван аз жаргалтай байж чадах юм шиг... Энэ бүх новшийн амьдрал гээчийг тэр чигээр нь орхиод зөвхөн хар амиа бодоод зугтаах хүсэл дэндүү ихээр оргилон буцлаад байна. 

 

Хүсэл мөрөөдөл, хүч чадал минь, зорилго тэмүүлэл минь, амьдралын итгэл найдвар утга учир минь, хүн сэтгэл минь хаашаа ч юм бие цогцосоо орхиод яах гээд ч юм бүү мэд яваад зөндөө их удлаа. Хэтэрхий их удсанаас болоод цогс нь одоо хөрж байх шиг байна. Хараал идсэн амьдрал гэж эцсийн эцэст юу юм бэээ.... Төрөөд үхэх л биздээ

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
WeiRdo

Цоооо
Үхээд төрсөн ч ахиал цоо :Р

Ицми

биштий тэгээ... амьдрал хөгжилтэй гоя л байшдээ.. гээд тэнэгтээдаахку юу :Р /ганцхан өөрийгөө ярьж итар :Р/

зүээр болнооо... зүээр болно гдгт гүн бат итгэ :D

Sabrina

Хайрлаад дурлаад үзэхгүй юу дөө, надад бол хайраар дутсан ганц бие хүний гансралын синдромын шинж тэмдэг шиг харагдаж байна.
Жич: Би болохоор ажилгүй завтай байхаараа яг ингээд байдагийн. Завгүй байх гоё шүү дээ юун гуниж гутрах нь байтугай , хийсэн ажлынхаа үр дүнг хурдан үзэх гэдэг асар том зорилгодоо хөтлөгдөөд бусдыг ч анзаарах сөхөөгүй болчихдог.
Гэхдээ ер нь амьдралд дутах юмгүй, 4 мөч нь бүрэн бүтэн хүнээс дутахгүй амьдарч байж ингэж амьдрах хүсэлгүй болоод байхаар нь аягүй хэцүү өрөвдмөөр хүмүүсийг хараад өөрийн эрхгүй яаж өдий дайтай явж байгаан бол гээд өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрдөг юм шүү.

Joe.

гоя санаа нийлж байна яах гэж юуны төлөө

даварцан DOVE

эцсийцэст үхэх нь үнэн юм чэн үхэх хүртлээ амьдраад үзэлд гэедаа

Elkhan

Ooriinxoo tuloo ooriigoo zolioslox... Gegeereld duxoj yvaan bna daa...

Янзагахан

Элхан- Хэхэ гэгээрэлд ойртож чадсан байна уу тэ ашгүй дээ
Даав - Харин тэр хүртэл юу хийхвээ

Жое харин тийн тэ
Сабрина- ,,,
Ицми - Итгээлийна лдаа уг нь хэхэ
Вэйрдо - Юу цоолоод байгаан бээ өөш. Тэгээд байвал үхээд дахиад төрөхгүй болчуул цоолохыг чинь харнаа чааг нтр хэхэ

Янзагахан

Элхан- Хэхэ гэгээрэлд ойртож чадсан байна уу тэ ашгүй дээ
Даав - Харин тэр хүртэл юу хийхвээ

Жое харин тийн тэ
Сабрина- ,,,
Ицми - Итгээлийна лдаа уг нь хэхэ
Вэйрдо - Юу цоолоод байгаан бээ өөш. Тэгээд байвал үхээд дахиад төрөхгүй болчуул цоолохыг чинь харнаа чааг нтр хэхэ

Khan-So

amidral chin yu es tohioldohov de hun jargal daadaggui zovlon daadag gedeg bizdee...tegd ooriin bodol oortoo l zov gehdee chag toruulsen eejiinhee toloo chag osgoj humuujuulsen humuusiin toloo chag geh buhnii toloo amid yvah ni ter humuusiig az jargaltai bailgah bolnoo
....za tegd ooriin bodol oortoo zov ok tegd amjilt...ooriinhoo bodoliig bichsen uchir buu shuumjleerei...ok uheh shn gj boddog ch hun uheltei tulgarah da urgelj amidrahiig hicheedeg ee gj...

дурлагч

Үхэлтэй тулгарахдаа үргэлж амьдрахыг хичээдэг гэж үнэхээр үнэн үг шүү.
Амьдрал цагаа тулахаар тийм муу байдаггүймаа.
Амьдрал чамд даах хэмжээний л зовлонг өгдөг

дурлагч

Тиймд чи хэцүү үеэ бүгдийн давж гарч чаднаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com