ЯНЗАГАХАН : хожимдсон шдээ чи бол одоо зүгээр л дурсамж шдээ

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

хожимдсон шдээ чи бол одоо зүгээр л дурсамж шдээ

Харуусаагүй ч нэг л гунигтай болчихлоо. Хуучны юм санагдаад... Би 10н жилдээ нэгэн хөвгүүнтэй танилцаж тээд нээх удалгүй үерхдэг байлаа. Тухайн үедээ бид бие биедээ их сайн байлаа лдаа. Цаг хугацааны эрхээр юунд ч юм мэдэхгүй түүний ааш аяг хувирч нэг л мэдэхэд салаа замын эрхээр өөр өөрсдийн замаар алхсан юмсан. Монгол чинь жижигхэн шдээ. Нэг л өдөр дахин амьдралын зам огтлолцож дахин уулзсан. Гэхдээ энэ удаа би шаал өөрөөр тэр хүнд хандсан. Найз залуутай болсноо хэлж, Аль болох уулзах саналаас нь татгалзах, зайлшгүй уулзвал хүйтэн хөндий хандаж, үг яриаг нь гуйвуулж, найз охинтой бол гэж ятгах, танидаг охидууддаа танилцуулж, өөрт нь одоо хайргүй ээ гэдгээ үйл хөдлөл, үгээр илэрхийлж, хааяа нэг тоотой уулзаж байгаагаа найз гэдэг үгээр халхавч хийж зайгаа барьдаг байлаа. Одоо ингээд бодсон чинь хуучин найз залуутайгаа найз байх, хааяа уулзах /энэ нь 6 сард 1 удаа уулздан байсан ч/ дэмий юмаа. Учир нь өөрт нь одоо сэтгэлтэй биш ч гэсэн дахин өөртөө татаж, өөрийн болгоно, бүр хамт амьдрах /гэрлэх/ бодолтой байгаагаа хэлүүл яаахуу... Шулуухан өөрийн бодолоо хэлж дахин уулзахгүй, бас дахин холбогдохгүй байхыг хүслээ шдээ. Амласан болохоор чамайг амлалтандаа хүрнэ гэдгийг чинь мэдэж байнааа.

Гэхдээ л яагаад бүтэн 5н жил өнгөрч байхад хэзээ хойно гарч ирчихээд, тэртээх олон жилийн өмнө гомдоож байсанаа мартчихаад сэтгэлээ илчилж суудаг байнаа. Эмэгтэй хүний /эр хүн ч ялгаагүй дээ/ сэтгэлд хурсан гомдол удах тусам өөрийг чинь гэсэн халуун сэтгэл хөрдөг гэдгийг мэддэггүй юмуу, мэддэг ч албаар янз үзээд байдымуу... Өөрийн гараар асаасан тэр жаахан галаа зүгээр л чи үлээжихсэн гэдгээ ойлгохгүй дахиж асаах гэж оролдож байдаг ээ чааваас гэж хожимдсон. Чамаас түрүүлээд асаачихсан шдээ.  Халуун илчээр бүх ертөнцийг дулаацуулж чадахаар тийм сайхан дүрэлзэж байна.

Тухайн үедээ уучлалт гуйгаагүй байж одоо чиний уучлаагаар би яаах юм бэ.. Хайртай, уучлаарай гэдэг үгээр бүх юм сайхан болчихдог бол ёстой сайхан л байна шүү...

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
turihan (зочин)

унших шаардлагагүй, танд хамаагүй гэмэгц ухаан жолоогүй хэрэгт дурлаад ороод ирлээ ш дээ хи хи хи

shagai (зочин)

Za teheer chi ih aldaatai ch gemeer bichij bna gehdee ene hamaagui l dee hehe.Ih goy nairuulj bichsen bna,chi law ih nomond durtai baihaa za olon yum nurshaad yahaw chinii tuuh 1iig bodogduulj chadsiishuu.

omido (зочин)

olon olon hvntei verhej vzeed chamaig hamgiin shildeg gedgiig oilgosiin bol uu, gehdee yun duraaraa yum dee,ter olon jil uuriig n hvleegeel suujiina gj bodsiim uu, zaza ter hvnii tolgoid yu orsoniig n eostoi bvv med ee, gaihtal awchee

X.ok (зочин)

Wow dajgv e dajgv sangdjin amjilt hvsi tmv dra ergj zochilno o tme ynzaghaaan see you

hanni (зочин)

yanzagahaan hoyulaa adilhan zuiltei uchirchee kkk. Gehdee chi zov hiijee:D bi gej balai dahin zurhee sharhluulaad l avlaa.

~Freedom writer~

Өөрөө албатайм шиг буруу зүйл хийчээд, дараа нь утгагүй зүйлс ярьж гарч ирээд л....Гарчигийг нь нэг хүнд хэлмээр санагдчилаа...хэхэ

forever

Нээрээ л хэрэгтэй үедээ хэлээгүй тэр үгсээр нь одоо яах ч юм билээ...

Янзагахан

турхины хэрэгт дуртай гэдгийг нь хэхэхэ. Шагай: Нэгийг бодогдуулж чадсандаа баяртай байнаа. Яагаад ном уншдаг гэж бодоов. Омидо: Харин тиймээ үнэхээр гайхалтай. Х.ок: Дахин зочилоорой. Ханни: Хэрэггүй юм бол хэрэггүй л юм байна лээ.

yanzaguushkaa (зочин)

хэлсэндээ хүрэхгүй бол яахуу

Янзагахан (зочин)

энэ янзагуушка гэж хэн бэ? Ер нь тээд тэр хүнийг хүрнээ гэдгийг мэджийна лдаа. Хэлсэндээ хүрэхгүй гээд яахуу дээ амьдралаа л үрүүлнэ биз :D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com