ЯНЗАГАХАН : Би аавдаа хайртай

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Би аавдаа хайртай

Би аавдаа хайртай. Хайртай гэдгээ гэхдээ хэлж чаддаггүй. Хэлж байсанаа ч санахгүй байна. Гэхдээ л хайрладаг. Заримдаа би тэр хүнийг харахаар уур минь хүрдэг. Дургүй хүрч гомддог гоморхдог. Гомдсондоо уурласандаа өөрийн эрхгүй хатуу үгсийг хэлчихдэг. Дараа нь харамсдаг. Гэхдээ л би тэр хүнийг хайрладаг. 

Аав минь залуудаа их сайхан залуу байлаа. Одоо ч нас нь өтлөөд үс нь бууралтаад шүд нь унаад залуугийнх шигээ байхаа больж дээ муу аав минь. Төрсөн цагаас минь өдий болтол бүх л сайхан залуу насаа гурван хүүхдийнхээ төлөө гэж явсаар өтөлжээ. Бага байхад минь өвлийн хүйтэнд цасан шуурганаар хонины дэгтийнд ороож нуруундаа үүрээд салхи сөрж алхсаар цэцэрлэгт минь хүргэж өгч бас авдаг байсан. Цэцэрлэгийн урлагийн наадмаар охиндоо шинэ плаж авч өгч чадахгүй байсан ч өөрийнхөө подвалкийг өмсүүлж бүс бүслүүлж яг л улаан алаг плаж өмссөн юм шиг хувцаслаж хөөрхөн байна гээд тайзан дээр гаргаж дуулуулж байсанг тань санадаг. Мориноосоо уначихаад буцаж сууна гээд сүүлнээс нь татаж авирах гэж оролдож, холоос үсэрч унаж янз бүрээр оролдсоор арай гэж морин дээрээ гарсан тэр үеийг хожим чимээгүйхэн яаахнуу гээд хараад сууж байсан гэдгийг сонсоод яасан муухайн гэж хэлсэн ч дотроо бол баярласан. Үд болтол унтлаа гэж зэмлэдэг ч орондоо нойрмоглоод хэвтэж байхад минь дуртай юм май сүүтэй цай гээд авчирч өгдөгт, Өглөө түрүүлж босчихоод юу идэхийн гэж асуугаад хоол идмээр байвал хоол бэлдэж өгдөгт охин нь таньдаа баярладаг бас тэр хайрыг мэдрэхдээ жаргалтай байдаг. Нутагт нь очоод байж байхад ороод гарсан гийчин чи чинь хэний хүүхэд вэ Энхсайхны охин мөн үү гэж асуухад, хүмүүс чи аавтайгаа адилхан уу ээжтэйгээ адилхан уу гэж асуухад Би Аавтайгаа адилхан гэж хэлэхдээ дотроо баярлаж бардамнадаг. Анх удаа согтотлоо архи уучихаад маргааш нь миний охины дотор гайгүй юу май хоол ид гээд хоол өгөхөд нь, Айлын хүн болох гээд тогоо барин галын дэргэд дээлтэй гал манан сууж байхад миний охин ингээд сууж байгаа нь эмээтэйгээ их адилхан байна гэж хэлэхэд тань надад та минь байгаад би маш их баярладаг. Би таниар овоглож, таны охин гэж нэрлэгдэж байгаа даа, таны тэр их хайрыг мэдэрч өссөндөө, мэдэрч байгаа даа баяртай байдаг бас хайрладаг.

Ижий Аав хоёр минь эрүүл саруул энх тунх хажууд минь үргэлж л хамт намбайж байгаасай. Та хоёртоо шүүдрийн дуслаар цай чанаж өгч чадахгүй ч үргэлж хажуудаа хамт байгаа ч охин үр чинь дандаа л та хоёроороо дутаж явах юм байна шүү дээ. Хаа нэг холхон явахад өглөө босмооргүй орондоо хоол цайгаа зөөлгөчихөөд зурагт үзээд өдөржин хэвтмээр санагдана. Тэр үед аавынхаа тэр халамж хайрыг хайртай хүнээсээ нэхэх минь энүүхэнд байдагсан. Эцэг эхдээ загнуулж биш эрхлэж өссөн дураараа охин үр нь та хоёроороо дутаж амьдрахаас айх айдасыг тэгэхэд л мэдэрсэн. 

Хазайлгаж  болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон

Хатан зүрхний уярал хайр, гунигийг тань хүртэл өвлөсөн

Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа охин нь

Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.  


start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
CaPaH (зочин)

ямар гоё бичээ вэ тэнгэрт байгаа ч гэсэн аавийга маш их санаж байна аав гэдэг үгийг хэлэлгүй 9жил болчихжээ аавда хайртай

lala (зочин)

үнэхээр гоё..

дурлагч

Сайхан бичлэг

enny (зочин)

бүр сэтгэл хөдлөөд ...

zazaa (зочин)

saihan bichleg bna bi ch gesen aavaa sanachihlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com