ЯНЗАГАХАН : Ээжээ, хайртай гэдэг ганцхан vгийг надад хэлээч...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Ээжээ, хайртай гэдэг ганцхан vгийг надад хэлээч...

Хэд хоногийн өмнө хэнийхийг нь санахгүй л байна лдаа. 2 согтуу охин амиа хорлох гэж байхыг эргүүлийн цагдаа нар аварсан тухай бичсэн байсан. Хүн болгон л ямар учираас яасан гэж, амиа хорлох гэдэг байнаа гэж дургүйцэж, гайхаж байсан. Харин саяхан нэгэн нийтлэлээс яагаад тэгэх болсон шалтгааныг нь олж уншлаа лдаа.Охидууд ердөө 19-хөн настай. Сурвалжлагч У гэх охинтой чин сэтгэлээсээ ярилцсан байна. 

Хоёрдугаар ангийн жаахан охин байхдаа У хойт эцгийн охин буюу єєрийн эх нэгт дvv охиноосоо болж ээждээ зодуулжээ. Тэгээд балчирхан охин ээждээ гомдож шаналахдаа Замын-Vvд рvv хєдлєх гэж буй галт тэргэнд сууж, тэнэмэл амьдралаар хэсэг амьдарч байгаад гэртээ ирсэн байна. Тэрээр хоёр ч хойт эцгийн нvvр vзсэн бєгєєд хоёр охин дvvтэй, айлын ууган охин аж. Багаасаа хойт эцгийн хатуу гарт нухлагдаж байгаад 14 настай байхдаа нэг єдєр ээжийнхээ найзын охины хамт гэрээсээ гарснаар буруу зам руу орж биеэ vнэлэх болжээ. Тэр єдрєєс хойш хоёр жил гэртээ очиж чадаагvй байна. Эхний vедээ гадуур хоносон болохоор ээжээсээ айдаг байсан бол сvvлдээ нэг бааранд ажилладаг залууд сэтгэл хоргодон энэ амьдралтайгаа эвлэрсэн гэнэ. Хоёр жилийн дараа тvvнийг 16 настай байхад ээж нь Эрvvлжvvлэх газраас гаргаж авсан гэх. Мэдээж охиноо алдан шаналж явсан эх олсон хойноо аль болох энэ замаас нь гаргах зорилгоор байнга цагдан гэрийн хорионд байлгадаг байж. Vерхэж нєхєрлєх, болзох, хайрлаж дурлахыг нь ч хориглож байсан аж. Ийм амьдрал нь охинд там мэт санагдсан болохоор дахин гэрээсээ оргожээ.
Харин ээж нь энэ удаа яагаад ч юм бэ охиныгоо гэртээ очно гэхэд нь ундууцан дургvйцэх болсон байна. Хоёр дvvд нь хэт их анхаарал тавиад байгаа ээжээсээ охин хайртай гэдэг ганцхан vгийг л хvсчээ. Ээжээ хайртай гэдэг ганцхан vгийг надад хэлээч хэмээн У уйлан зогсохдоо гарынхаа судсыг ханасан байлаа. Тэр дєрвєн удаа судсаа ханаж амиа хорлохыг оролджээ. Хариуд нь ээж нь “Чам шиг охинтой байснаас байгаагvй нь дээр. Надад хамаагvй зайл!” хэмээн хараан зvхжээ. Тэрч бvv хэл орных нь гудсан доор таван хуудас захиа бичиж хийсэн байв. Уртын урт энэ захидал “Миний охиныг бурхан та авсан ч гомдох юм алга. Амийг нь бурхан танд тушаахдаа би баяртай байх болно” гэсэн утгатай vгсээр дvvрэн байсан гэнэ. Энэ л vгс охины сэтгэлд аянга ниргэх адил хvчтэй туссан агаад амиа хорлох шалтгаан нь болжээ. “Би ээжийгээ зовоогоод яах вэ гэж бодоод биеэ vнэлж єєрийгєє болгож явсан. Гэхдээ биеэ vнэлнэ гэдэг маш хэцvv ажил. Хvнд тамлуулж, зодуулах юу ч биш байдаг юм” хэмээн тэрээр хэлж байв.

Тvvний тєрсєн аав нь Хайлаастад тэдний гэрээс холгvйхэн амьдардаг агаад єєр амьдрал зохиосон байна. У охин амиа хорлох гэж байгаа энэ агшиндаа юу гэж бодсоноо бидэнд хэлсэн юм. “Дєрвєн давхраас vсрэх амархан байсан. Би хэрэв доошоо унаад vхэхгvй бол тахир дутуу болно. Тэгвэл ээж маань намайг асарна. Би ээжтэйгээ амьдраад сайхан байх болно. Уг нь миний ээж намайг аваад явчих чадалтай хvн” гэж хэлэхдээ тvvний нvднээс нулимс мэлмэрч байлаа. Тvvнд ганцхан ээжийн хайр л хэрэгтэй ажээ. Ээж нь тvvний хоёр, дєрвєн сартай хоёр ч хvvхдийг авахуулсан аж. Харин У хvvхэдтэй болж хvн шиг амьдрахыг хvсдэг гэсэн. Ямар ч амьдрал зохиогоогvй байж ингээд амиа хорлочих хайран санагдаж эргэлзэж байх зуур цагдаагийнхан тэдний амийг ийнхvv аварчээ.

Бидний яриа дуусах алдад охидыг Тємєр замын эрvvлжvvлэх байр руу авч явахаар цагдаа нар ирлээ. Сvхбаатар дvvргайн Цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч П гэгч У охины аарцаг руу єшиглєн орилуулсаар авч одов. Биеэ vнэлэгч ч гэсэн хvн. Тэр тусмаа эмэгтэй хvний эмзэг газар руу єшиглєсєн эл цагдааг хараад саяхан хvний амь насыг аварсан цагдаа нарын талаарх сайхан бодол замхрах мэт болов. Эл цагдааг цаашид ийм алдаа бас авирыг гаргахгvй байгаасай гэсний vvднээс энэ удаа нэрийг нь нууцлая. Нулимсандаа хутгалдан эрvvлжvvлэхийн байр руу чирэгдэн яваа хоёр охины цаашдын амьдрал юу болохыг тєсєєлєхийн аргагvй юм. Ямартаа ч цагдаагийнхны хэлснээр эрvvлжvvлсний дараа сэтгэцийг нь ч шинжлvvлж магадгvй гэсэн. Ээж нь ирж авах сурагтай байсан. Эх хvн охин vрээ хайрлаж хайраар дутаагаагvй бол ийм явдал болохгvй ч байх байсан юм билvv гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Хайргvйгээр энэ орчлон юу болохсон билээ. Хайртай гэдэг ганцхан vгийг охиндоо хэлээсэй дээ.

Г.Дэлгэрцэцэг, Д.Гэрэлхvv

Гэр бүл салалт, 2 дахь амьдрал, хойд эх, хойд эцэг гэдэгийг хүүхэд ямар эмзэгээр тусаж сөрөг нөлөөтэйг, мэдрэмтгий амархан гомдож тунирхдаг гэдгийг харуулж байгаа бодит жишээ юм. Хүн болгон хайрлаж, хайрлуулахыг хүсдэг. Үр хүүхэд, хань ижил, найз нөхдөө хайраар дутаахгүй амьдарчгаая лдаа

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Анчин (зочин)

яааааая энэ - аймар тэй худлаа ч хамаагүй бие биендээ хэлж байсан нь дээр байгааз

Янзагахан (зочин)

барро ер нь бол тийм шдээ

Анчин (зочин)

янзагахаан нэг юм асууяа янзагахан гэж жинхэнэ нэр үү

Янзагахан

хэхэхэхэ Жинхэнэ нэр

Анчин (зочин)

хэхэ би харин нэг юм бодоод л

~Freedom writer~ (зочин)

Ёоооо....Тэр охиныг бүр өрөвдчлөө....Одоо ээж нь дахиад л тоохгүй орхичих байх да....

COOL (зочин)

Яахав дээ. Энэ хүний хувь тавилан ийм л юм байгаа биз. Тэгтэлээ өрөвдөөд байх хэрэг байгаа юм уу. Ийм хүнийг өрөвдсөнөөс гудамжинд хүний жин үзэж талхны таван төгрөг олдог хөгшнийг өрөвдөөч. Эцсийн дүндээ биеэ үнэлэгч биеэ үнэлэгчээрээ л дуусдаг. Янханы сууж бие зассан газар доошоо 3-н алд бузартаж, салхин доогуур нь гарсан хүний хийморь лундаа нь 3-н сар үхдэг гэсэн үг бий шүү.

Гана

өөөр хүн хэлүүл нээх гомдохооргүй үгэнд ээжийгээ хэлхээр аймаар гомддог ш дээ ... та нар тэгдэг үүү... нэг удаа би ээждээ гомдоод өдөржин уйлж байж билээ...

Янзагахан

Янханы сууж бие зассан газар доошоо 3-н алд бузартаж, салхин доогуур нь гарсан хүний хийморь лундаа нь 3-н сар үхдэг гэсэн үг бий шүү. ПЭЭХ ЭНЭ ЧИНЬ ЯМАР АЙМАР ҮГ ВЭ? ЕР НЬ БОЛ ДОТНЫ ХҮНЭЭСЭЭ ЗЭМЛЭЛ СОНСОХОД АЙМАР ЭМЗЭГЛЭДЭГ ШДЭЭ. БУСАД НЬ ЮУ Ч ГЭЖ БАЙСАН ЗАССС ЭНЭНД ЯМАР ХАМААТАЙН ЕР НЬ ГЭЖ БОДООЛ ӨНГӨРДИЙН ШДЭЭ.

САНАСААР

ай амьдралаа гэж

~Freedom writer~

Күүл: Тэр охины биеээ үнэлээд байгааг нь өрөвдөөд байгаан бишээ...Тэр охин хэн нэгэнд хаягдаж,доромжлуулж болох ч ганцхан ээждээ л хаягдаж болохгүй ш дээ...Тэрийг нь өрөвдсийн. Төрүүлсэн ээж нь хүртэл тоохоо больчихсон болохоор амьдрах сонирхолгүй болоо биз дээ

munguu (зочин)

eniimerhuu yawdal Mongoliin niigemd bii bolood udaj baina. gehdee Mongolchuud minee amia bodhoo bolioch. orowdoj yadag yum, yanhan bol yanhan gesen ugsuud haragdaj baina. hun ehees torohdoo yanhan tordoggui yum. ergen toirniihoo humuusiig iim zam ru orohgui baihad ni tuslah bidnii uureg. t

135 (зочин)

XUURXII OXIN..

135 (зочин)

XUURXII OXIN..

135 (зочин)

IIM JAAXAN OXIN USHIGLUDUG YAMAR JEBYYN TSAGDAA BE?YARGACHING XALAACHEE..XYNII JOBLON DEER JOBLON NEMEED BYR DURGYI XYRGECHIXLEE,NOBSHIIN TSAGDAA CHI 10-DAXIN ILYY JOBOOSOI...

135 (зочин)

EEJ NI ARAI CH DEE,EX XYN B/N DAA,UURUUSUU GARSAN XYYXDIIG INGEJ CH AD YJEX GEJ DEE,XUURXII OXIN ODOO YANA DAA,XAIRLAX XYN B/GAA YUMUU DAA,EXED NI UGUUD DEMII B/X DAA,ASRAXAD UGBUL YASAN YU BE?

357 (зочин)

ENE OXINIIG XARAX XANDAX XYNGYI,OCHIX GAJARGYI BOLOXOOR ARGAGYI ERXEND BIE YNELSEN B/X,GOL NI ARAATAN EXEES NI BOLJ B/N,XUUXDEE INGEJ JOBOOCHXOOD JARGAL YJEXGYI DEE CHI..OXIN BARAG YXSEN CH DEER B/SAN YUMUU DAA,,ODOO GARAAD DAXIAD L JOBLON YANA DAA...

579 (зочин)

ENE OXINIIG ODOO TAIBAN BAILGAX GAJAR XEREGTEI B/NA,EXED NI BITGII UGUUREI,ASRAX ESBEL SETGEL JYIN TUBYYDIIN TYR XOROGDOX BAIRAND BAILGAMAAR B/N.TSAASHID XARIN YANA DAA XUURXII,,SETGEL IX JOBJ SHANALJ B/N,TUSALJ CHADAXGYID UUCHLAARAI,ENE OXINII JOBLON YYGEER DUUSAX BOLTUGAI..USHIGLUSUN TSAGDAA,EEJ NI,XOID ETSEG NI-ENE 3-DALD OROOSOI...

1 минутын өмнө (зочин)

фэдаммт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com