ЯНЗАГАХАН : Чамгүйгээр

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Чамгүйгээр

Хамт байсан үеэ дурсана

Хорвоод ховорхон өдрүүд байж дээ

Араас минь тэврэх тэврэлтийг

Аажуухнаар биед минь хүрэх гарыг чинь

Зөөлнөөр үнсэх уруулыг чинь

Зүггүй дүрсгүйхэн нүдийг чинь

Зөндөө их санах юм

Зүрх минь бас өвдөх юм

Чамайг явснаас хойш

Нарны илч буурах шиг

Нэг л хүйтэн жавар

Миний дотор хоргодоод байна

Хайрыг хэрэв жүжиг гэвэл

Эмгэнэлт хэсэг нь энэ юм байна

Харин гол дүрд нь би

Хөшиг хаагдахад тайзан дээр ганцаараа...

Зохиогчийг нь үл мэднэ.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Анчин (зочин)

Хайрыг хэрэв жүжиг гэвэл Эмгэнэлт хэсэг нь энэ юм байна Харин гол дүрд нь чи байж Хөшиг хаагдахад тайзан дээр ганцаараа Харин чи өөр жүжгийн гол дүр болжээ

Янзагахан

Заримдаа сая тоглоод дууссан жүжигтээ үргэлжлүүлээл тогломоор байдын шдээ тэ

Зочин

үнээр сайхан остой гого шүлэг байнаа ээх эээртний шүлэг байна одоо л харжихуй зааз тээр яаахуу

Che.

Hun bolgon ongorson ue deh saihan dursamjuudaa saihan baijdee gj dandaa sanan dursdag gevch ongorson buhen zovhon teer ard l ulddeg. Harin ireedui......

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com