ЯНЗАГАХАН : Байсан юм

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Байсан юм

Уг нь их сайхан хайр байсан юм

Уулзах мөчийг тэсж ядан хүлээдэг

Хүсэл тэмүүлэл нь хязгааргүй ундардаг

Мөрөөдөл хайр нь цаг хугацааг дамжин учруулдаг

Гэгээн даанч ариухан хайр байсан юм

Хамт байсан өдрүүд нь зүүд юм шиг

Шивнэн байж хэлсэн үгс нь хөг аялгуу юм шиг

Тэвэрт нь эрхлэн суух нь үүрдийнх юм шиг

Хагацал зовлон хэзээ ч үзэхгүй юм шиг

Хайрлам нандин гэнэн хайр байсан юм

Тиймээ байсан юм

Тэртээ хэдэн сар жилийн өмнө

Тэнгэрт од мичид гялалзан мишээж байх тэр үдэш

Энгийн хэрнээ санаандгүй тэр учрал

Энэ хайрын эхлэл байсан юм

Нүдэнд оч

Зүрхэнд хайр

Бодолд хүсэл мөрөөдөл

Цээжинд жаргал амтагдаж байсан юм

Харин одоо

Нүдэнд гуниг

Зүрхэнд харуусал

Бодолд дурсамж

Цээжинд гуниг амтагдаж байна

By Янзагахан

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
mandakh (зочин)

тиймээ байсан юм ш дээ ийм хайр байсан юм гоё болжээ

Зочин

тийм сайхан хайр байсан тэгээд бүх юм чамаас болсон шд тээ даанч дээ дэндүү дээ дэндүү даанч дэндүү дээ гөрөөсийн зулзагаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com