ЯНЗАГАХАН : Өөрөөс минь дэндүү хол явсныг санадаг

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Өөрөөс минь дэндүү хол явсныг санадаг

Хааяахан би хайрын тухай шүлэг тэрлэдэг
Хамтдаа байсан өдрүүдийг нууцхан дурсдаг
Дурсамж гэлээ ч ирээдүй юм шиг мөрөөддөг
Дуу гэлээ ч амьдрал юм шиг ханьсдаг
Инээд гэрэлтсэн харц чинь өөдөөс харж
Итгэл нэхсэн үгсийн хэлхээ хөвөрдөг
Ирж буцах он жилүүд шүлгэнд минь зогсож
Энхрий хайрын түүхийг бодолдоо зохиодог
Түмэн бодол хөвөрсөөр чиний зүг урсдаг
Чимээгүй гуниг дахиад л ургадаг
Өнөөдөр бас маргааш биш өнгөрсөн
Өөрөөс минь дэндүү хол явсныг санадаг

By Янзагахан

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
САНАСААР

Ирж буцах он жилүүд шүлгэнд минь зогсож ........... гоё

SinГ©ad O'Connor

сайхан шүлэг.

дурлагч

Шүлэг гоё болжээ. Гэхдээ надад одоо эргэж буцаад байх дурсамж, сэтгэл алга болжээ.

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

янзага дуралжээ...

Янзагахан

Дурлахымсан

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

өөрөөс минь дэндүү хол явсныг санадаг бишээ... өврөөс минь гэхжийсиму

Зочин

Санан санан бэтгэрсээр цэцэг болсон тухай "Бэр цэцэг" гээд байдаг энэ хүүхэн санан санан бэтгэрсээр хувцасгүй болжээ далавч ургачиж ард нь янз янзын юм болдог байх нь ккк

Sol@ce

ашгүй болжийн, түрүүн оркуу байсс. гоё шүлэг уншлаа

life4realclub.tk advertising admin (зочин)

Өдрийн мэнд манай үндсэн домайн өөрчлөгдөж Life4realClub http://www.life4realclub.tk/ боллоо ta бүxэн чөлөөт цагаар орж байгаарай xүндэтгэсэн freedom admin of life4realclub.tk

ЗОРИГТ8

цаг хугацааны дэнлүүг барин
цаашаа бүүр цаашаа би алхдаг..
чиний төлөө

Янзагахан

Аянчин дандаа ор хөнжил ярихын....
Зочин харин юу болдог гэж бодном.
Sol@ce чамайг яаж гүйцхэв
Өө баярлалаа. Ордий шдээ уг нь хэхэхэ
Зоригт8 Сайхан мөртүүд байна

Сонгодог

хмм сайхан шүлэг байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com