ЯНЗАГАХАН : Би чамд хайртай-2

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Би чамд хайртай-2

Монголын залуусыг байлдан дагуулж байсан томоогүй хайрын түүх цааш үргэлжилж өнөө үед ирээд байна. “Би чамд хайртай” киноны баатруудын хувь заяа 25 жилийн дараа хэрхэн эргэж, тэдний хүүхдүүд ээдрээт хувь тавилангаа хэрхэн сөрөн тэмцэж байгаа тухай бид тун удахгүй дэлгэцнээ үзэх нь ээ. Уянгын драм хэлбэрээр бүтээгдсэн “Би чамд хайртай-2” кинонд мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлсэн залуусын хайр дурлал, нөхөрлөл, аз сорьсон алхам, 25 жилийн өмнө хагацсан залуус өдгөө сэтгэлд хурсан гомдлоо тайлсан тухай өгүүлэх ажээ.

Оролцсон уран бүтээлчид
Уран бүтээлийн Монгол Кино Нэгтгэлийн 1985 оны бүтээл Г.Нямгаваагийн “Би чамд хайртай” Монголын уран сайханы киноны үргэлжлэл “Би Чамд Хайртай-2” киног бүтээхэд Ж.Солонго захиралтай “Монгол Кино” Нэгтгэл, Б.Баатар захиралтай “Hero Entertainment” Студи, Д.Болд захиралтай “B Production” нар хамтран ажилласан бөгөөд энэ нь сүүлийн таван жилд бүтээсэн дэлгэцийн томоохон уран бүтээлүүдийн нэгд зүй ёсоор орж байна. Кинонд Ардын жүжигчин Б.Дамчаа агсан, МУГЖ З.Жарантав, жүжигчин С.Пүрэвмаа, Н.Бадрал, Ж.Гантулга, Ч.Ундрал, Г.Эрдэнэбилэг, В Production-ий захирал дуучин Д.Болд нар тоглосон бол туслах дүрүүдэд МУГЖ А.Очирбат, ТВ Коктейль хамтлагийн жүжигчин Ж.Өнөржаргал (Өөскө), Комедия арт хамтлагийн жүжигчин СТА Батхуяг (Амбий), МУГЖ Ц.Төмөрбаатар болон гавьяат тамирчин З.Үйтүмэн нар тоглосон нь удтал хүсэн хүлээсэн үзэгчдийн анхаарлыг татаж байна.
Мөн киноны зураг авалтын талбай, тайз дэлгэцийг мэргэжлийн төвшинд бүтээхэд Unitel корпораци, Pepsi бренд, Номадсын сүлжээ ресторанууд хамтран ажилласан бөгөөд Болор бренд, Аеро Монголиа, Монголын Залуучуудын холбоо, Хас Ньюс мэдээллийн сайтууд хамтран ажиллажээ.

Зураг авалтын үеэр болсон адал явдлууд
Холливудын кино мэргэжилтнүүдийн ашигладаг хамгийн сүүлийн үеийн технологи болох FULL HD форматаар хийгдсэн Монголын анхны уран сайхны кино болж байгаа “Би чамд хайртай-2” киноны зураг авалтын эргэн тойронд адармаатай адал явдлууд ч бас цөөнгүй болжээ. Жүжигчин Г.Эрдэнэбилэг, дуучин Д.Болд нар зодоонтой хэсгийн сцен дээр тоглолт хийж байгаад Г.Эрдэнэбилэгийн толгойг жинхэнээсээ хагалжээ. Мөн тус киноны гол дүрд тоглож байсан дуучин Д.Болд өвөрмөц action сцен авч байх үед өндрөөс унаж нуруугаа гэмтээх дөхсөн нь уран бүтээлчдийг багагүй санпралд оруулсан аж.

Дуучин Д.Болд жинхэнэ мэргэжлийн каскадёр шиг тоглолт хийж хамртан ажилласан уран бүтээлчдээ баярлуулсан гэнэ. Мэргэжлийн каскадерууд орлон тоглогчийн дүрд сая төгрөгний хөлсөөр тоглохоор тохирсон байсан ч дуучин Д.Болд эрсдэл гэмтэлээс огтхон ч бэрхшээлгүй бүгдийг өөрөө хийж гүйцэтгэжээ. Жүжигчин Пүрэвмаа, Бадрах (Үрлээ, Баяраагийн дүрд) чамгүй сайн тоглож, 20-иод жилийн өмнө дэлгэцийг байлдан дагуулж байсан шигээ залуухан, эрч хүчтэй хэвээр байгаагаа ч харуулаад амжив.
Анхны кинонд тоглосон гол баатар Баяраа (Н.Бадрал) Хөх хотоос, ангийн дарга Туяахүү (Ж.Гантулга) Австри улсаас уригдан ирж тогложээ. Киноны зураг авалтыг 99 хоногийн дотор бүрэн авч дуусчээ.

Кино тун удахгүй олны хүртээл болно
Сонирхолтой нь тус киноны хөгжмийн зохиол, дуу, дууны найруулгыг В production-ны дуучин Д.Болд хийсэн бол продюсерээр нь Сингапур улсын иргэн Себестиан Лоан, Батхүү, аудио инженерээр “Юниверс Бест Сонгс-2009” шоуны шүүгчээр ажиллаж монголчууд бидний танил болсон хөгжилтэй Саймон Рагу нар ажилласан байна. Кино есдүгээр сарын 9-нд бүх аймаг хот, Улаанбаатарын бүх кино театруудад нээлтээ хийхээр бэлтгэж байгаа бөгөөд тун удахгүй Монголынхоо 310 суманд айлчлах гэнэ. Мөн 10 сараас эхлэн дэлхийн 20 гаруй улсын 30 гаруй хотуудад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа ч хүрч очих юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 8 сарын 25-аас эхлэн www.bichamdkhairtai.mn сайтнаас олж үзэх боломжтой.

“Би чамд хайртай-2” ном хэвлэгджээ
Энэхүү киноноос сэдэвлэн зохиолч Р.Батрэгзэдмаагийн бичсэн “Би чамд хайртай-2” зохиолыг түшиглэн зохиолч Х.Болор-Эрдэнэ “Би чамд хайртай-2” кино зохиолыг бичсэнээр киноны 25 жилийн дараах үйл явдал дэлгэцнээ амилж байгаа аж. Харин Монголын нийт үзэгч, уншигчдын гар дээр очиход бэлэн байгаа “Би чамд хайртай-2” туужийг продьюссер М.Есөнмөнхийн хүсэлтээр зохиолч Х.Болор-Эрдэнэ шинэчлэн бичжээ.

Тиймээс бид тус киноны адармаатай адал явдал, дэлгэцэнд дахин амилсан хайр сэтгэлийн цоо шинэ өрнөлийг номын хэлбэрээр гар дээрээ авч унших боломжтой болж байгаа юм байна. Мөн киног дагаж футболка, хос аяга, хос зүүлт, банда алчуур зэрэг маш олон төрлийн бэлэг дурсгалын зүйлс бүтээгдэж байгаа бөгөөд Монгол орон маань нэг хэсэг “Би чамд хайртай-2” киногоор амьсгалах бололтой.

Энэ киног ч би үзэхийг маш их хүсэж байна шүү. Гоё кино болсон байхаа гэж боджийна. Та хэдээс надтай ханьсах  хүн байна уу хэхэхэ

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
orshikhoo (зочин)

wow, янзтай шүү, нилээн хит кино болох байхдаа

Давка (зочин)

хаана гаржаан? хэзээ үзэхийн?

XaPXyH (зочин)

wow goe kono baixdaa

Зочин

хаха дараа жил гарна гэнээ

Янзагахан

Оршихоо харин тиймээ тэгэх байхөө
Давка одоо 9 сарын 9нд нээлтээ хийхийн гэсэн
Зочин миньээ 2009 оны 9 сарын 9нд шүү дээ. Хаана эрх жил гээд байгаан

AntiDotE

Эрх жил биш ирэх жил гээч.

Янзагахан

Өөө хөөрхий үг үсгийн алдаа гаргасан байна антидотэ ах уучилж үз.

ХААНА ИРЭХ ЖИЛ ГЭЭД БАЙГААН ЗОЧИНОООН

Болор-Эрдэнэ

Сайн уу, Янзагаа. Гэр ойр буусан шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com