ЯНЗАГАХАН : Чухам нандин юм байгаан

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Чухам нандин юм байгаан

Би өдийг хүртэл наслахдаа /20н хэд хүрэхдээ лдээ/ үеийн сайхан хэдхээн хөвгүүдийг шохоорхож, харж хайрлаж дурлаж явсын байна лдаа. Тээд эргээд харсан чинь ганцхан залууд л ЧУХАМ нандин үгээ хэлж байсын байна шүү. Тээд болоогүй ээ энэхүү үгээ их л тэвчээрийг нь барж байж эцэст нь хэлсэн гэж байгаа. Эндээс ингээд бодсон чинь нэг талаар би майр харамч юм байна гэж бодлоо нөгөө талаар сэтгэл зүрхээ илчлэхээс их ичингүйрэн балайрдагийм шиг байна бас нэг талаас нь харваас тэр хайр нь мөн үү дурлал уу шохоорхол нь уу гээл өөрийнхөө сэтгэл зүрхийг тандаж мэдэн будилж байгаад нөгөө хүнийхээ тэвчээрийг нь бардым байна лдаа. Гэхдээ энэ үгийг хэлнэ гэдэг миний хувьд маш том үүрэг хариуцлага, сэтгэлийн илэрхийлэл байсан болоол тэр байх. Тээд өдий наслахдаа анхны хайртайгаа учирч хайр гэдэгийг нь мэдээд чухам нандин БИ ЧАМД ХАЙРТАЙ гэдэг гуравхан үгийг нүүр улайж, хэл үг гацаж түгдчин байж арай л гэж хэлсэн л юм байна. Та нар намайг өнгөрсөн цаг дээр яриад байгааг анзаарсан уу. Би тээд юу бодсон гэхээр анхны хайр бүтдэггүй гээл хүмүүс яриал байдагдаа минийх одоо тэр замаар нь орсым шиг байгаан.

Заримдаа чухам нандин үгээ хэлсэн,  надаар хэлүүлсэн, надад хэлсэн /би ч бас сонссон лдоо/ тэр хүндээ баярлах сэтгэл төрдиймлдаа. Тээд энэхүү боломжийг ашиглаад хөвсгөл аймгийн тэнд суугаа /хэхэ хайрт хүнээ зарлах нь/ баярлалаа гэж хэлмээр санагддын. Учир аваас их л гашуун, давстай, чихэртэй, тааламжтай, зовлонтой, жаргалтай, ариун нандин, сайхан мэдрэмж, дурсамж дурдатгуулийг амтлуулж мэдрүүлж үлдээсэн болохоор тэр лдээ. Харин биднийг эцсийн зогсоол дээр ирэхэд сэтгэл зүрхийг минь багалзуурдан авч атгачихаад буруу харан нулимс дуслуулан гүйгээд явсанд нь гомдынмөө нуугаад яахуу.

Аль эрт л хайр орж ирээд зүрх минь цээжин дотороо байтугай дэлхийгээр нэг  байж ядан тонгичин орилоод байхад хав дарж нуун, харамладаг байсанаа гайхын.. Хожимдож хэлээгүйсэн бол....Тэгсэн бол... Гэсэн хэдий ч богинохон атлаа хамгийн гэгээлэг, хамгийн жаргалтай цаг мөч, он жилүүд байж хэзээ ч мартагдахааргүй.

Би нэг ийм үг сонссийн "Хайр гэж байдаг юм миний хүү, үүнд хэзээ ч битгий эргэлз, харин олдсон дээр нь жаахан хүүхэд шиг гар дээрээ энхрийлэн өөдлүүл. Эд эс, цус, сэтгэлийнхээ сүүлийн дуслаар наалдан бүүвэйлээрэй" гэж... Өнгөрсөн хойно ухаарч байгаа тэнэг толгой л доо би.

Харамлаад харамсах сэтгэл төрхөөрөө өөрийгөө тавьшруулдаг нэг бодол нь .... Тэр ариун нандин анхны хайр чигээрээ, сайхан дурсамжуудаа , хамтдаа мөрөөддөг байсан мөрөөдлөө яг л тэр хэвээр нь хадгалаж үлдэж байгаа би их азтай хүн шүү гэж... Сайхан чигээрээ үүрд тэнд орших нь ....

Хожим тэр үед харамлаад хэлдэггүй байсан тэр үгсийг хэзээ дахиж хэн нэгэнд хэлэх бол... Сонсох хүн нь надад итгэж намайг хүлээж чаддаг л  байгаасай даа

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
itgel

ter hun chen bi baij bolohuu? ntr

Saraachan

Тиймөө бичас ийм л явсан гэдэг шиг л санагджийн. Тэр хүнтэйгээ удахгүй учирна байхаа хө.

orshikhoo (зочин)

bur dald hav darchikhsan baisan anhnii medremj sedreechikhiin hehe, gekhdee jargaltai dursamjuudiig martahgui sanaj bh ni uneheer ni gaihaltai

sunbeauty (зочин)

би чамд хайртай гэдэг үгийг тоглоомоор хэлж болдийм гэж ү гээл кинон дээр байшү дэ цаа чинь. тэгэхээр сэтгэл зүрхээ тандаж бгад хэлэх чинь буруудахгү л гэж боджийно

Зочин

яадаг яадаг яасан бас яана гэнээ ай хэхэ

Энэрэл (зочин)

чадалгүй яахудээ бүсгүй минь ккк

emo (зочин)

chamd amjilt husey

Stormy

Чухам нандин юм байгаан гэхээр л нөгөө ЮУ шууд бууж ирээд байх юм аа. ккккккк

Анчин (зочин)

анхны хайр бүтэхгүй нь гоя шдээ тэй. бүтчүүл дараа нь юу юун дээр алдсан юун дээо оносон гээд л олон олон зүйлийг л мэдэхгүй өнгөрчтх байхаа тэй

Оранж

Нээрээ л бүтдэггүй эд юм шиг байна лээ тэ? Би ч хайр харамгүй цацаж өгдөг байсийн тэр үгийг.....кккк. Одоо бол бодолтой хэлнээ хэрвээ хайртай учруул штээ хэхэ.....

Янзагахан

Анчинд: Миний хувьд анхных нь бүтсэн бол илүү сайхан байх байсан юм шигээ

Зочин

er ni ihenh humuus ene ugiig haramlan haramlan heldiin bishuu? Yalanguya eregtei humuus jinhene hair gedgee medeed gerleh huseltei uedee heldiin bishuu? Bi buruu bodood bna uu, bi ch ih huuchinsag shuu

Шиманус (зочин)

харамладаг болохоороо л үнэ цэнэтэй байгаанмөө

Бөгтөр

Паах чи яасан муухайн. Арайхж мартаж байсан баахан дурсамж сэдрүүлээд хаячлаа. Одоо өдөржингөө дурслын урсалд сэтгэл хөвөөд, тогтоож чадахгүй би зовох төлөвтэй юм байна л даа.

Янзагахан

Зочинд харин сүүлийн үед зарим эрчүүд хамаагүй л хэлдэг болцын байна лээ шдээ бүр зугтаамаар...

Бөгтөрөө яанаа өчигдөр тээд өдөржин хөвөөд тогтож чадсангүй юу хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com