ЯНЗАГАХАН : Хүүхэд үйлдвэрлэгч машин

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Хүүхэд үйлдвэрлэгч машин

Би ч уул нь залуу халуухан насан дээрээ жаргаж яваа нэгэн юм байгаам шдээ. Гүйээ тэгээд яахав энэ насан дээрээ санаатай болон санаандгүйгээр гэнэтийн болон гэнэтийн бусаар янз бүрийн замаар янз бүрийн л хүмүүстэй танилцаж заримтай нь нөхөрлөж заримтай нь мэндийн зөрөөтэй гэх мэтчилэн бусдын адил бурууг хийлгүй зөв амьдрахыг хичээнгүйлэн яваа нэгэн. Уулын мод урттай богинотой гэгчээр тэр олон танил тал хүмүүс дунд намайг янзан бүрийн нүдээр харж бодож явдаг нь зүй хэрэг байх лдаа. Бүгд адилгүй юм чинь тиймээ... За тэгээд тэр хүмүүс дундаасаа эмэгтэйчүүдээ хасаад эрчүүдийн тухай ярия лдаа... Зарим нэг нь намайг зүгээр л нэг танил эмэгтэй, ширүүхэн ааштай нэгэн гэж бодож явдаг байхад зарим нь сайхан сэтгэлтэй халуун дулаан хүн гэх мэт нэг тийм хөнгөн мааркаар сэтгэлдэ тээж явдаг байх нь... Аа бүр зарим нэг нь секс машин, чадварлаг нууц амраг болохоор харагдыму санал тавих нь олон тэдэнд "Би хөгжилдэх дуртай аа гэхдээ бүтэшгүй өөрт ямарч шаанс байхгүй тоглоомоор тоглодоггүй, би үргэлж хожих тоглоомонд л оролцдог" гэж хариулдын... Бүр болоогүй заримд нь би одоо хүүхэд үйлдвэрлэгч машин аятай бодогддог бололтой юмаа... Эхнэрээ болгоод хүүхэдээ гаргуулаад хажуудаа байлгаад байх хүсэлтэй тэр хүслээ зүгээр л 2ула кино үзэхүү гэж байгаам шиг хэлчдэг.. Хөлдүү ч гэхиймуу дэнэг ч гэхиймуу эсүүл өрөвдмөөр ч юм шиг тийм сонин эрчүүд байхым.. Нэг биш нилээн хэд :P... Тэгээд бодлоо "би тийм итгэж болохоор нэгэн харагдаа юм болвуу эсүүл хүүхэд төрүүлэхэд яг болох хүн шиг санагдвуу? Энэ одоо надаас өөр шаансгүй болчоод холуур тойруулж үйлдлээрээ өөрийгөө ойлгуулая гэж цаг алдаж байхаар эртнээс өөрийн санаагаа шулуухан хэлчихэе гэж санасануу" за ёстой чөтгөр бүү мэд гэх мэтчилэн бодно лдоо... Тэгээд эцсийн бүлэгт угаас миний хүсэл таашаал, сонирхолоос болохоос хойш "Хөөе ядаж 2ула секс хийж үзчихээд хүүхэд шуухад, амьдрал ярья дэхүү, Аа бас чи миний сэтгэл зүрхний тэр нарийн утсыг хөндөөдөх, догдлуулаадах, өөртөө дурлуулаадах дараа нь бүх юм аяндаа саадгүй бүтэх байлгүй дээ тэ" гэхдээ л чадахгүйм чинь тэгж мөрөөдөөд байх хэрэггүй л дээ гээд шулуухан хэлчих нь хэн хэндээ амар :)... Гүйээ тээд одоо яахав нас залуу, цус шингэн, ганц бие залуу халуухан нас юм даа... Та нар тэгж л бай би яахав сонголтоо хийнээ гэж мэгээд :P


start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Dream

Цооо...

Үсрэгч

" Хөөе ядаж 2ула секс хийж үзчээд хүүхэд шуухад, амьдрал ярья дэхүү" хэхэхэ...

Янзагахан

Үсрэгч хэхэхэ үнэн л юм чиньдээ :P

sentz ... ^^

хэхэ сонголтоо зөв хийгээрэй ^^ амжилт

ХөрШ

;)

Янзагахан

Амьдрал заримдаа дэндүү хөгжилтэй л байх юм :)

DubaR

haha bas aihtar aihtar boddog ulsuudaa :P

Buba

Шулуухан, эрх чөлөөтэй бүсгүй байнаа. Санаагаа шууд хэлчихдэг эрчүүд нэг бодлын увайгүй ч гэсэн заримдаа өөрийнхөө зорилгыг шууд илэрхийлэх нь зөв ч юм шиг. Өөр юм хүсэж байж худлаа сайн хүн болж жүжиглэдэг, сүүлд нь өөрийнхөө жинхэнэ нүүр царайгаа харуулж хөөддөг гарууд ч байна. Ганц бие амьдрал, залуу халуун нас ч гоё шүү санал нэг байна. Гэхдээ бас гэрт чинь хэн нэгэн чамайг хүлээж, хэн нэгний төлөө зүрх сэтгэл чинь цохилж байвал илүү гоё юм шиг санагддаг. Чиний хэлснээр цаг нь ирэхээр бүх юм болох байлгүй дэ, амьдрал өөрөө маш баялаг. Хэн нэгэн бидний зүрхний хаалгыг тогших байхаа. хэхэ.

Сафо

тий ш д эхлэээд өөртөө дурлуулкуун байж өөрөө дурласан л бол тэр нь болоо юм шиг ханддаг хүмүүс үнэн т1

Янзагахан

Буба-д Тийм шүү... хэдий ганц бие залуу нас гээд жаргалтай ч хэн нэгэн хүн лүү яарч догдлож түүндээ хамаг л сэтгэлээ шингээсэн зүйлээ зориулж хамт байх нь хамгийн жаргалтай зүйл юм шиг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com