ЯНЗАГАХАН : Би эвлэрмээргүй байна...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Би эвлэрмээргүй байна...

Хувь заяа, хувь төөрөг гэж үнэхээр байдаг юмуу... Болох юм болдогоороо л болно... Учрах ёстой хүмүүс учирч уулзах ёстой хүмүүс уулздаг гэдэг байхаа... Бурханы зурсан зураг төөрөгөөр амьдрана гэж байхад зарим нь бид өөрсдөө амьдралаа бүтээж бид өөрсдөө замаа зурдаг гэж хүмүүс ярьдаг... Ингээд бодоод байхаар бид яг юу хийдийм бэ... Нэг бол бидний мэдэхгүй тэр ертөнцөд төрөхөөс үхэх хүртлэх сайхан муухай тэр жаргал зовлонг тэнцүүлэн нэг л уран зураг зурдаг байх... Эсүүл нэг биш нилээн хэдэн хувилбар боловсруулаад биднээр өөрсдөөр минь сонголт хийлгүүлдэг байх... 

Биднийг дөнгөж ээжийнхээ хэвлийд бүрэлдэж эхлэхэд нь бидний амьдралын зураас зурагддаг гэдэг... Бурханаас хувь төөрөгийг нь тодорхойлчихсон мэт ярьцгаадаг...

Энэ үзлийн эсрэг хүмүүс хувь төөрөг бурханы зурсан зураг гэж байхгүй чиний сонголтоос бүх зүйл шалтгаална гэлцдэг..

Би бас сонголт гэдэг үзэлтний нэг... Гэхдээ одоо эргэлзээд байна. Уулзах ёстой хүмүүс уулзаж учрах ёстой хүмүүс учирдаг гээ биздээ 

Миний хувьд үргэлжсэн тасралтгүй шулуухан зураасыг минь хэн нэгэн дундаас нь баллуурдаад тасархай үүсгэчихсэн юм шиг бүр хүчээр хүч хэрэглэн замын төгсгөлд аваачсан юм шиг... Эсүүл эцсийн дүнд тэнд хүрэх байсан ч юм шиг... Ер нь алингаар нь ч явсан эхлэл нь биш өрнөл нь биш эцэст нь тэнд хүрэх л байсан юмшиг... Тэгээд дахиад л сонго гэж шаардана... Би эвлэрмээргүй байна...

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Атаархуу Азаа

эээх булхааан гэж дуу алддаад байдагыг бодуул байдын байхдаа мэдэхгүй зөнднь хаяаад 3 жил болж үзий тэгэд зориудаар зуркаж 3 жил яваад үзий тэгэл аль нь байна хэлийда би

Янзагахан

Хэхэхэ за тэгдээ :)

Аз

Би яг наад сэдвээр чэн нэг хүнтэй баахан мэтгэлцээд, сүүлдээ 2-лаа ойлгохоо болиод дуугүй болцгоож билээ.

Би зуркэж үздэглд. Гэхдээ тэр нь бас зурагдцан зураас байсан ч юм билүү бас мэдкүүмаа. Ингээл толгой эргэчихдийн

Elkhan

Сонголтоос шалтгаалаад зурагдсан зураг нь өөрчлөгддөг байлгүй дээ ... :p

Янзагахан

Би харин тэгж бодоод байгаан аягүй олон хувилбар зурчихаад за одоо алиугээр нь яваху гээд л байжийдаг байх ккк

Ицми

би лав болох юм болно болку юм болку гдгт итгэдэг... нэгэнт цаанаасаа л болку байгаад байвал аль болох зоргор нь хаяхыг хүсдэг... болку байгаа юмыг зориудаар болгочихоор дараа нь бүр хэцүү болдог юм шиг санагддаг...

тгд зурсан зураг байдаг гэдэгт итгэдэг... гэхдээ бас ухаан мэднэлд... сайййн бод :Р

♥DreaMer♥ (зочин)

би хүн өөрөө ирээдүйгээ бүтээдэг тэр нь хувь заяа нь гэж боддийшдээ :))

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

hmmmmmmmmmmmm

Янзагахан

Хмммм та нарыг бүгдийнх нь зөв санал нэг байна... Ер нь эцэстээ 1 л хариулттай лдаа :)

дурлагч

Бидний хүсэл бидний хувь заяа болдоог гэсэн үгийг Шүгдэнгээс олж уншсын байна. Үнэн үг шиг санагдсан. Бас нэг ийм үг бий. Хүний бодол санаа өөрчлөгдөнгүүт алган дээрхи амьдралын хээ өөрчлөгддөг гэжжж. Бодож үзэх л хэрэгтэй

Янзагахан

ммммхан бодох л асуудал

САНАСААР

өөрийн хүсэлээсээ бусдын хүслыг илүүтнй ойлгох гэдэг там байдын байна лэээ

Янзагахан

хэхэхэ Өөрийн хүслээ бас дарна хааж бооно гэдэг бас там байдым билээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com