ЯНЗАГАХАН : Аялалын тэмдэглэл

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Аялалын тэмдэглэл

Өнгөрсөн долоо хоногийн хагас сайн өдөр гөү гөү блогийн хэдэн блоггерс нэгдэн уулны явган аялал хийлээ. Аялал сайхан болсөөн. Миний бие уул хаданд авираагүй ямар ч их удсын, агаар салхинд гарч байгалийн сайхныг харж нүдээ ямарч удаан жаргаагаагүйм бэ дэ. Сайхан л аялалаа

Хаашаа явсан бэ гэхээр Цэцээ гүн гээд Богд хан уулын ноён оргил дээр гарчаад ирлээшдээ. Тийшээ аягүй их хүн явдын байна лээ шдээ очоод л мэдэрсэн. Би бол анх удаагаа л явж үзсэн маань энэ л дээ. Тэгсэн замд таарсан эмээ нар 5 дахь удаагаа явжийна гээд онгироод байгаам даа.

Манзшур ороод тэндээсээ алхсан лдаа. Нэг иймэрхүү маршрутаар алхдын


Харин ойд төөрнө энэ тэр гэж бол санаа зовох хэрэггүй л юм байна лээ.

Модон дээр нь ингээд шар будгаар тэмдэг тавьчихсан байдаг болохоор тээл зам бол хөтөлчихөж байгаам даа. Бас

гэсэн хаягууд бас байдын байна лээ. Би ер нь гайгүй байх гэж бодсон чинь аягүй хол алхдагийн байна лээ шдээ. Эхлээд өгсөж байхад жаахан ядарч байгаад сүүлдээ амьсгаа задраад дээр нь мод, ус, тэнгэр, ой хараад юун ядрах мэдрэхгүй байгаам чинь...

Харин нэг онцгүй юм нь ус, ундаа, архи дарс, гялгар уут гээд хог бол зөндөө. Энэ тэндгүй л харагдсан. Дээшээ өгсөхөд 2 амралтын цэг байдгын байна. Тэнд нь хүмүүс түр амраал цайлж байгаан. Харамсалтай нь амрах цэг дээр нь хогийн сав харагдаагүй. Хүмүүс энэ мэтчилэн хогоо хаясан харагдлаа

Бид нар харин хогоо үүрч гараад буцаж үүрч буугаад дөнгөж өгсөж эхэлдэг цэг дээр нэг том төмөр хогийн сав байсан тийшээ хийж ачаагаа хөнгөлсөн дөө. Тэнд одоо хогийн сав байгаагүй бол тээл гэртээ хогоо үүрээл ирэх байсан даа хөөрхий....

Бид чинь ингэхэд 11 лүү явлаа шдээ. Хөгжилтэй сайхан л аялсан. Яваагүй нь хохино хэхэхэ

Яадагчгүй залуусын өөрсдийн бэлэг тэмдэгээ илэрхийлсэн нэг зураг татуулсан гэжуугаа бас зарим нь айдастайгаа явж байгаа гээл байна лээ би бол ойлгоогүй. Энийг юу гэж харжийна та нар ... хэ хэ хэ


Байгаль бол ёстой янзтай сайхан. Өмнөх 7 хоногийн амралтын өдрөөр цас ороод байсан даа тэгсэн. Тэнд нэг хэсэг газрын модод нь цасанд хучигдчихсан яг өвөл болчихсон юм шиг... нэг хэсэг газрын модод нь нов ногоон яг л зун шиг.... нэг хэсэг газрын модод нь шарлаад нар уу гэж эндүүрмээр алтартан харагдаад яг л намар шиг... нэг хэсэг газар нь хавар шиг нээх гоё... Ой дунд ус урсаал үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаам чинь.... Тэнд булаг байдым шиг байна лээ. Ой дунд явж байхад аймар том том чулуу хаднууд аймар их байдын байна лээ. Мэддэг хүмүүс нь  мөстлөгөөс үүсдэг гээл байна лээ.


Байгаль хэр гого байсанг Бороогийн блог дээрээс харчихгүй юу.

За нөгөө Цэцээ гүн чинь тэр байна шүү дээ.

Ийм өндөрлөгт гарж ирчихээл зогсжийно доо.

Туулсан замаа иргээд харсан чинь ёстой аймар хол харагдаж байгаам чинь... Надад байна шдээ Ууланд авирахаас илүү буух нь илүү хэцүү санагдсаан. Буухдаа илүү ядарч тээд хөл өвдсөн лдөө. Гэхдээ их хөгжилтэй явсан шүү. Дашрамд хэлэхэд Хайкогийн салоноор эр эмгүй идэвхитэй үйлчлүүлээрэй хэ хэ хэ

Явахаас өмнө үнэтэй зөвлөгөө өгч, туршлагаа хуваалцсан болон хамт аяласан нөхдүүддээ баярлалаа. Мөн бууж ирэхэд тоссон нөхдүүддээ баярлалаа.

Удахгүй спортын арга хэмжээ зохионооо

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Оранж

Зөөөөз гэхдээ бууж ирэхдээ нэрээ ч мэдкү бууж ирснээ санажааз дээ тэ? Мрби бид 2 ч бараг адилхан л алхсан шт.... сэтгэл санаагаараа....хэхэ

XaPXyH (зочин)

goe yumaa bi yavdag baiz zolig...

Dream

Хэхэхэ, би уг нь явах байсын. Ажил амьдрал хоёр зохицох гэж бас асуудал болжийно. Тэр салон чинь жаст фимэйл хүйсэнд хамаатайн биш үү ? Найс явсан бол болж дээ. Би час явсан юм шиг санагджийна.

Hiko (зочин)

Танкс надын салоныг үнэгүй рекламдсанд хэхэхэ

Ицми (зочин)

гоёымоо. дахиад явахад нь явнаа

Ерөнхийлөгч

Сайхан явжээ энэ янзаган гөөмөн сэргэлэн хог шүү хамаг л зугаалга энэ тэр зохиогоод хэ хэ

Ерөнхийлөгч

Янзагахан шүү хэ хэ алдаад бичсэн байна энэ нүд гар 2 нээрээ зохицохоо больжээ

Янзагахан

Давка Мрби та 2 тэнд байсымуу. Давка Мрби гэж хэнийн?

ХарХун-аа хохино хэхэхэ

Дрийм чи явсымуу би явсымуу ингэхэд энд юу болоодийна.

Хайко зүгээр

Ицми теннисээ тоглоо

XaPXyH (зочин)

yu genee netee tasluulmaar bnuu wa xa xa

Tsatsa999

Янзагахан, та нарт атаархчихлаа. хэ хэ хэ.

anirgui (зочин)

bi blaggerchuudiig tenger hardiimaaa gj es helluuu za bolj bolj

Baagii (зочин)

huuh tiishee avira yu tsetse gun ch basl avirhad changa gazarda bi ene zun dadlagaar yavj bhda tiishee yavsuiin thde bi poligonoso garj alhaad har haluun udur 30 garui km alhsiish

Янзагахан

ХарХун гуай та л тасдаж тоглоод байдын бий вий

Tsatsa999 атаархжийна уу хэхэхэ

anirgui таны сээгийг ойлгосонгүй хэлэх үгээ тодорхой бөгөөд товч хэлжий

Baagii халуунд ёстой хэцүү байхдаа тэ

~Freedom writer~

Гоё явжээ.....Би байсан бол хамт аялахгүй юу...

эсэргүү (зочин)

Энд бичсэн сэтгэгдэлүүдийг уншаад үнэхээр айдас хүрч байна. Учир нь монгол хэл минь устах аюулд орж байгаа нь харагдлаа. Эх хэлээ хайрлая. яагаад энгэж дуудлагаараа бичдэг болоод байгааг анхааралдаа ав. Энд сайхан зүйл үнэхээр харагдахгүй байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com