ЯНЗАГАХАН : Өнгөрч улирсан ч зүрх сэтгэлд хамгийн ойр орших...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Өнгөрч улирсан ч зүрх сэтгэлд хамгийн ойр орших...

Алхаж явтал утас дугарлаа...

-Байна уу

-Байна байна. Ганзориг.... /гээд бүдэг бадаг бараг юу гэж хэлсэн нь дуулдсангүй/

-Айн хэн яасан гэнэ ээ...

-Ганзоригтой ярия аа

-Аан энэ утсан дээр байхгүй ээ өөрийнх нь дугаар луу залга

- Харин юу билээ 96**-тай билүү

-Тийм ээ 96****** 

- Аан за за

утас тасрав.. Энэ зуур дотроо хэн байсан юм болоо. Яагаад надруу залгав. Миний дугаарыг мэдээд байхыг бодоход намайг мэддэг хүн юм болвуу гэх мэтийг бодон алхаж байх зуур дахин утас дугарав. Өөө нөгөө дугаар...

-Байна уу

-Байна байна. Саяны дугаар нь холбогдохгүй бна аа. Өөр утас бхгүй юм уу

-Аан мэдкү ээ. Ингэхэд өөрөө хэн бэ

- Би Найдан байна аа. Чи Мөрөн үү?

Гэнэт энэ нэрийг сонсоод дотор арзас хийж өөрийн эрхгүй төвөгшөөж дургүй хүрээд явчихав. Өнгөрсөнд уулзаж бсан хүмүүсээсээ Найдан хэмээх хүнийг санахыг оролдож үзээд санаанд ер буусангүй

- Би Мөрөн бишээ. Та хүн андуураад байна. Би ч таныг таныхгүй Та ч намайг таныхгүй юм байна.... гээд утасаа салгах гэтэл

- Би Ганзориг Ванчаа ах хоёртой л ярих гэсийн гэх аргаа барсан хүний дуу сонсогдохоор нь

- Та аавын 98-тай дугаар луу нь залгаад үзэхгүй юу... гэж хэлчихээд өөрийн эрхгүй Аав гэдэг үг хэлсэндээ өөртөө их л гайхаж зогс туссанд

- 98 хэд хэд гэнээ ... гэх нь тэр

- Аан 98******  гээд дугаарыг нь цээжээр хэд дахин давтаж хэлж өгчихөөд утас аа тасаллаа.

Гайхаж алмайрч утсаа жаал харж зогссоноо утасны кантастаасаа саяны хэлсэн дугаараа шүүж харлаа. Аав гээд гараад ирэхээр нь гайхсан ч үгүй зөв хэлсэн байна шүү. Мартаагүй л бна даа гэж өөрөө өөртөө хэлчихээд... Яагаад ч юм тэндээс устгахыг хүссэнгүй. Устгалаа ч цээжинд бсаар бгаа юмыг энд мянга устгаж алга болгоод ч яахав дэ гэж өөрийгөө зөвтгөөд... Гүйээ тэгээд аавын дугаарыг мэдэхгүй байж миний дугаарыг шал танихгүй хүн мэдэж байдаг надаас сурж л байдаг гэж бодож бсан аа гэнэт Мөрөн гэж асуусан нь чихэнд сонсогдоод өөрийн эрхгүй Мөрөн гэнэ шүү Мөрөн байхдаа яаху дээ тэрнээсээ л асууна биз гэх бодолт хүлэгдэж яагаад ч юм Мөрөн гэж хэлсэнд нь дургүйцэл төрөөд байлаа. 

Ингэхэд аавын утас болохгүй байвал ээжийн утсыг л өгөхөөс... дахиж залгуулж байхаар сая хэлээд өгчихдөг байждээ гэж бодсоноо дахиж залгахгүй байхыг бодоход ярьж бгаам байлгүй дээ гээд санаа амрав.  

Ингэхэд хэнээс өөрийнх нь дугаарыг авсан гэж асуувал яаана аа... Тэгж л битгий асуугаасай... Надаас авсан гэж л битгий хэлээсэй мэдвэл юу гэж бодох бол яах бол хэмээн бодох зуур өнгөрсөн түүх нүднээ үзэгдэж өөрийн эрхгүй баярлах гомдох санах зэрэгцэж нүдний аяга дүүрээд ирэхэд бусдаас санаа зовон буруу харж .... ингэхэд тэр хүн одоо юу бодож явдаг юм болдоо надаас илүү жаргалтай сайхан л амьдарч яваа байлгүй дээ угаас тэгэх учиртай гэж өөрөө өөрийгөө тайвшируулан бодлоо өөр тийш хандуулахыг хичээн алсыг ширтлээ.

Өнгөрч улирсан ч зүрх сэтгэлд хамгийн ойр орших, мартагдах аргагүй алсад суугаа хүмүүс минь юм даа...


start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Khan-So

martagdahgui huuchirdaggui dursamjuudiin neg ni bh chin...

Арслантай авдар

Энэ явж байгаа дуутай маангар наалджийна. Мааш гоё бичлэг...

Янзагахан

Khan-So байнга орж ирж сэтгэгдэлээ хуваалцдагт баярлалаа :)
Арслантай авдар: Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com