ЯНЗАГАХАН : Өтгөн манан дунд...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Өтгөн манан дунд...

Хүн нэг л зүрхтэй. Тэр зүрхний хайрыг эзэмдсэн хүн нэг л байдаг. Миний хувьд ч бас нэг л хүн байсан байсаар ч байх болно... болно гэж бодож яваа... Гэтэл сэтгэлд 2 хүн зэрэг бодогдоод.... Хоёрын хоёр өөр хүнийг зэрэг хайрлаж болдог юмуу...  Эхнийх бол тэндээ үүрээ засаад суурьшаад их удаж бна... Тэгээд алга болсон. Гудамжинд зөрөх хүнээс, замын эсрэг талд яваа залуугаас энэ тэнд тааралдах түмэн олноос үе үе түүнийг харах шиг болж дахин дахин лавлан хардаг. Гэвч тэр биш л байдаг.... Харин сүүлийнх нь зүгээр л би ганцаар байхаас залхсандаа бас миний хажууд байхыг хүссэн болохоор нь намайг хайрладаг болохоор нь бодож бна. Хичээж.... оролдож.... өөрөө өөрийгөө итгэл үнэмшилд автуулах.... өмнөх төсөөлөлийг мартаж өөр шинэ амьдрал шинэ төсөөлөл шинэ аз жаргалыг дүрслэнэ... оролдож бна.... Гэхдээ итгэл найдвар тасрахгүй юм... хүлээлт үргэлжилсээр... өөрийгөө болон бусдыг хуурсаар... Эцэс хязгаар үл харагдах, очих хүрэх газар үл харагдах, өтгөн манан будан дунд зүгээ олохгүй бүдчин тэмтчин аажим аажимаар алхсаар... 

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Ицми

хоёр хүнийг нэг дор хайрлана гэж байхгүйшд... чи нэгэнд нь жинхнээсээ хайртай... харин нөгөөг нь нэгийгээ мартахын тулд ашиглаж бна...

Янзагахан

Харин тэгээд л бна даа..яалтайч билээ дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com