ЯНЗАГАХАН : Тэр намайг хэзээ ч орхиж байгаагүй...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Тэр намайг хэзээ ч орхиж байгаагүй...

Өнгөрсөн.... өнөөдөр.... маргааш.... Би цагийн аясаар хувьсан өөрчлөгддөг. Блог надад өнгөрсөнд намайг хэн байсанг өнөөдөр хэн байгааг минь маргааш хэн болох зураглалыг минь өөрт минь тод томруунаар харуулж орхидог... Тэндээс би баяр жаргал, зовлон гуниг, ганцаардал, хайр дурлал, догдлол тэмүүлэл гээд бүгдийг би яг тухайн үед мэдэрч байсан шигээ дахин мэдэрдэг. Яг л судсаар минь цахилгаан гүйдэл гүйх шиг яг тэр цаг мөчид эргэн очдог. 

Цаг хугацааны машинаар аялаж байгаа юм шиг... Яг одоо би түүнтэйгээ хамт байгаа юм шиг... хайр төөнөсөн харцаараа ширтэж байгаа юм шиг... гараас минь атгаад өөр лүүгээ татан энгэртээ тэврээд хайртай шүү чамдаа гэдэг үгээ дахин дахин хэлж байгаа юм шиг тийм дулаахан сайхан мэдрэмж намайг эзэмдчихлээ. Тэр хэзээ ч надаас явж байгаагүй. Тэр үргэлж яг л дэргэд минь байсаар ирсэн... Ганцаардаж буй мэт боловч түүнийг би үргэлж боддог санадаг байсан болохоор би ганцаараа биш байж тэр энд байсаар л байгаа юм байна.... Тэр намайг хэзээ ч орхиж байгаагүй... Яг л би чамтайгаа уулзсан юм шиг...

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
bodolchin

Маш гоё

Янзагахан

Би ганц л юмыг сайн мэдэж байна. Би чамайг хэзээ ч мартаж чадахгүй гэдгээ...

Khan-So

gaihaltai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com