ЯНЗАГАХАН : Чиний орон зай...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Чиний орон зай...

Шүүдэр буусан намрын үдшээр чамдаа дурлаж хайр ирсэн
Шувуудын цуваа шиг алслагдан хэзээ ч ирэхээргүй ниссэн
Ширүүн амьдралд миний дурлал хайрыг алдсан ч хайгаагүй
Шаналаад хорвоог орхино гэсэн ч сэтгэл нэг л айгаагүй
Нойтон сормуус бодол чийглэн сэтгэлийн гүнд нэвчих шиг
Норсон бодол чимээгүй ганхалж чиний зүг рүү илгээх шиг
Нулимсгүй амьдрал нууцгүй сэтгэл хорвоод байдаггүй шиг
Нуур бүхэн хос шувуудын ариун хайраар үерлэх шиг
Хоосон мөрөөдлөөр сэтгэлээ аргадаж бас хуурахдаа
Хорвоод би сэрүүн бус зүүдэлж амьдардгаа мэдэрсэн
Хоёргүй сэтгэлийн утас хэзээ мөдгүйхэн тасрахад
Холын тэнгэрийн оддод гомдсон бас итгэл алдарсан
Нэхлээ би чамтай өнгөрүүлсэн цаг хугацааг, дүрийг чинь
Нэмэргүй хэдий ч харууссан бас харамлаад уйлсан
Нэгэн хайраар амьсгалдаг зүрх хайргүй бол үгүйрэн зогсоно
Нэгэнт өнгөрсөн хайр төгсөхөд сэтгэлээр дутаж үл цохилно

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

вааааааааав

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com