ЯНЗАГАХАН : Би гэрлэхэд бэлэн гэж үү...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Би гэрлэхэд бэлэн гэж үү...

Бурхан бүх л зүйлийг хослон бүтээдэг, бүх л зүйл ямар нэгэн учир шалтгааны улмаас оршин байдаг, Ямар нэгэн учир шалтгаантай учраас хүмүүс танилцдаг, уулздаг, учирдаг гэж боддог. Би хувьдаа хувь тавилан, заяаны хань гэдэгт итгэдэг. Хүн хувь тавилангаа өөрөө залж залуурддаг гэж ч боддог. Би гэдэг хүн орчлон хорвоо дээр хослон амьдрахаар мэндэлсэн нь лавтай. Гэтэл биений минь тал, зүрхний минь эзэн хаана яваан бол, хэн юм бол, ямар хүний хэн гэдэг үр удам нь юм бол...

Хувь тавилан гэдэгт яагаад итгэдэг вэ гэхээр хүн уулзах ёсгүй хүнтэйгээ яаж ч байсан уулздаггүй. Уулзах ёстой бол хар нигер, европ, ази ямар ч хүн байсан уулздаг л гэж боддог болохоор.... Гэтэл хувь тавилангаар учирсан заяаны ханиа хэрхэн таниж, түүнтэйгээ уулзсанаа хэрхэн мэдэх үү??? Зарим хүмүүс цаанаа л нэг өөр байдын, Зүрх чинь ёг гээл хатгадагын, амьдралд ганц л тохиолдоно тэр нэг тийм онцгой хүн.. гээл их л ярихын... Гэтэл би тэр хүнтэйгээ одоо болтол учирсанаа сайн мэдэхгүй л байна. Магадгүй учирсан ч анзаараагүй өнгөрөөчихсөн бол яана...Заяаны хань зам дээр л гээд байдаг аль зам дээр зогсож байгаан бол шифи өгөөч хэхэхэ.. Би яагаад гээв гэнэт гэрлэхэд бэлэн гэж үү гэж бодсон гэхээр ... Эртээд эмэгтэй дүүгийн маань хадам болох найз залуугийнх нь ээж, аав манайд ирж танилцана гэсэн мэдээ сонсвоо.. Би ч өөрөө тэгж танилцуулж байгаагүй болохоор их л эвгүй, сонин мэдрэмж төрөөд явчихсан. Дүү ийм байхад би гэж бас бодсын...

Насан туршдаа зовсон ч жаргасан ч гар гараасаа xөтлөн яваx xань минь мөн үү гэдгийг таниx  хэцүү юмаа... Сарнайн цэцэрлэг гээд сургамжит өгүүллэгийг та нар мэднэ л биздээ. Сонгогдож биш сонгож амьдарнаа гээд шилж сонгоод байсан чинь.... Арван хуруу тэгш, төсөөлөлд бий болсон шиг төгс төгөлдөр хүн гэж үгүйг мэджийнаа. Гэхдээ эмэгтэй хүн багахан, бүр өчүүхэн зүйлд сэтгэл нь татагддаг шдээ. Тэр зүйлийг минь мэдэрч, тэр нэгэн утсыг хөглөн уянгалуулах залуу хаа нэгтээ байгаа л байхдаа

Нэг хүн надад "Заяаны хань гэж байдаггүй юм. Хоёр өөр орчинд өөр, өөр хүмүүжлээр өссөн хүмүүс таарч тохироход хэцүү. Харин таарч тохирох нь хувь хүмүүсийн ухамсар. Тийм болохоор энэ ухамсар дээр үүсч буй харьцааг заяаны хань гэдэг л байх даа. Тэрнээс биш чамд зориулсан заяаны хань гэж байхгүй" гэж хэлж байсын... магадгүй нэг талаар үнэн лдээ... 

Би урьд нь хайртай хүнтэйгээ гэрлэх,  хамт амьдрах, хүүхэдтэй болох гээд хоорондоо төсөөлөн ярьдаг байсан ч яагаад ч юм хүсэл мөрөөдөл минь үгүй болчих юм шиг нэг л айдастай санагддаг байлаа. Одоо ч гэсэн...

Гэрлэхэд бэлэн үү гэсэн асуултыг өөртөө тавилаа лдаа. Гэтэл би үнэхээр яг одоогоор гэрлэхэд бэлэн биш байгаан байна. Гэгээлэг бүхэн гэгээлэг бүхнийг дагуулнаа гэж.... Эцэс хязгааргүй орон зайд яг л над шиг бас тань шиг эцэс хязгааргүй гэгээлэг бүхэн оршин буй гэдэгт би итгэдэг хүн..  Нэг л өдөр хүссэн хүлээсэн хүнтэйгээ учрах л байхдаа... Тэр болтол хүлээгээд бас хайгаад л байя...


start=-10 , cViewSize=50 , cPageCount=1

40 сэтгэгдэл:

null
Энэрэл (зочин)

тэр хүнтэйгээ учирсан хойноо дахин өөрөөсөө нэг асуугаад үзку юу

Энэрэл (зочин)

бас л сонин шд кккк

САНАСААР

таарч тохирох нь хувь хүмүүсийн ухамсар. Тийм болохоор энэ ухамсар дээр үүсч буй харьцааг заяаны хань гэдэг :
энэ хэлчэн байхаддаа

Хичээнгүй (зочин)

Би 23тай надад ажил төрөл байр орон машин тэрэг байгаа ч гэсэн би гэрлэхэд бэлэн биш байна. Айж байна Яагаад юм бүү мэд хэхэ

Эхлэл ДИЗААН

Бас өнөөх хараал идсэн хайгаад олддоггүй цагаан морьтой залуугаа хайсаар бичсээр л хэхэ

амьдралын хамаг үнэнг Shrek дээр гаргасан шд ойроор бодоход чи өөрөө Fiona тэр цагаан морьтон чинь Shrek

PS:гэгээлэгтэй холбоод ойлгоорой

Ерөнхийлөгч

Яг одоо хажуудах хүнээ хардаа за даа тэр чинь л чиний ирээдүйн ханидаа морь унаагүй л болохоос биш цагаан л байгаа биз дээ хэ хэ

barbie

Бэлэн биш санагдаж байгаа бол яараад яахав дээ. Миний бодлоор бол хүн эхлээд өөрийгөө сайн таньчихаад дараа нь өөртөө таарч тохирох хүнээ хайвал зөв юмшиг санагддын.

дурлагч

Эргэлзээ төрж байвал тэр хүн миний суух хүн биш гэж би боддийншд. Заяаны хань зам дээр байдаг эсэх нь мэдэхгүй юм. Хэвтэж таарвал согтуу хүн гэсэн үг гэдэг байхаа, хэхэ. Зүгээр хоёр шаал өөр хүмүүс хоорондоо хэр сайн зохицож, бие биенээ хүндэлж хайрлаж байна гэдэг л чухал байх гэж боддийн. Тэгээд тэр хүндээ эргэлзэхгүй байгаа бол болоол явчихнадаа.

АНИРГҮЙ (зочин)

beleeen belen gehdeee chi chini nadtai chatsuu shd yuuuu yuuunii duhand hurelgui yaraad yahuu l gj bodooood bdiii shd gesen heehehe

АНИРГҮЙ (зочин)

tiiim goy sonirholtoi durlaj shunamaar ed lav bish bhaaaa gerlelt gdg

Оранж

Битий яаар........ Цаг нь болохоор өөрийн мэдэлгүй бэлэн болчих байх даа.....

Янзагахан

хэ хэ хэ бүр цэцэрлэгт байхдаа заяаны ханьтайгаа учирчихаад мэдэхгүй чи өөдгүй жаал гээд яваад өгсөн байвал яахуу. Эсвэл тэр чи аягүй царай муутай жаал байнаа хөөрхөн болохоороо надад хэлээрэй гээд явчихсан бол хэхэ хэ хэ

Hiko (зочин)

амьдралд хоёр заяахгүй анхны хайр мээнь күү сайхан дуу шүү сайхан өөрөө өөрийгөө хайрлаад яваж байхад сууя мууя гэсэн залуус гараад л ирнэ. ккк хоёулаа нэг адилхан күмүүс байхын ойрд бас наадхыг чинь бодоод л байгаа.

SJoker (зочин)

Би нэг найзынхаа эмэгтэй дүүд нь заяаны хань зам дээрш дээ гэлээ тэгсэн. Тэгвэл үхчихсэн байх юм байна л даа гэжийнэ. Яахаараа үхчихсэн байдаг билээ.
Зам дээр юм чинь дайруулчихсан л байж таараа биз дээ гэжийнэ. ХаХА.
За тэр ч яавах гол нь сайн ярилцах, Тэгэж байж л хэн хэнийгээ сайн ойлголцох байхдаа.

Янзагахан

уг нь ч сууя мууя ингэсэн хүмүүс байгаал байхын тэгсэн би дотроо “энэ арай л бишээ би тийм гэж бодохгүй байна“ гээл сайхөөн сайхан.

ха ха ха дайруулчихсан уу.

Ингэхэд эрчүүд эхнэр авах талаар боддог болвуу хэ хэ

maya (зочин)

миний бодлоор,учраад анзааралгүй өнгөрөөх гэсэн зүйл байхгүй байхаа л гэж боджийноо хэхэ хувь тавиланд итгэдэг л бол зөрөөд өнгөрсөн ч дахиад зөрөөд өнгөрөхдөө бие биенээ олж харах л болно.Харин заяаны хань байдаг үгүйн тухайд бол чи хэрвээ заяаны хань байдаг гэж итгэж байгаа бол байж л байгаа,тэр хүн ч чамайг хүлээгээд л..харин тэр байдаггүй юм гэж хэлсэн хүний чинь хувьд бол байхгүй,яг өөрийнх нь бодож байгаачлан хэхэ цугтаа эвлээд нийлэх хүн олдохгүй л байхаа даа.Ямар ч их юм болчив доо

Янзагахан

Итгэдэг болохоор учирна лдаа. Зөрөөд өнгөрсөн бол дахиад уулзана лдаа тэ

САНАСААР

Янзагахан би нөгөө дуугаа заслаа бүүр балай болгож уу

Tsuki-Yama (зочин)

За тээд чи учирхаараа л энэ яг мөөн гээд л бодоод инээмсэглэл тодроод бяцхан бачимдийшд.

LoveLove

Зүгээр л тэрэнгүйгээр амьдарч чадкум шиг санагдуул тэр чиний хань чинь гэсэн үгдээ. Аймар өөрийн туршлагаас хуваалцлаа шүү. ккк Тийм хүнээ олчуул гэрлэхэд бэлэн эсэхэд эргэлздэггүймдөө

САНАСААР

ээ тэгдэг ш дээ хэлэхээ мартаж хэхэхэхэ

Янзагахан

Аймар туршлага хуримтлуулжийна да гэсэн хэхэхэ... энэ яг мөөн гэж бодоод жогтой гэгч нь харц шидэж инээмсэглээд л үүү хэхэхэ

~Freedom writer~

Заяаныхаа ханийг таньж чадалгүй явуулчихвал л яанаа гэж айдымаа...Тэгүүл тэгээл будаа юу?? хэхэ...Миний %-д гэрлэх нтр ч хол байнаа. хихи

Коала

Заяаны хань, хувь тавилангаар учирсан хос ааая худлаа биш ээ үнэн. ГЭХДЭЭ тэр чинь тийм сайхан төгс гэгээлэг зүйл биш юм байх чинь лээ. Заяаны хань гэж байдын байна лээ. Манай эгч учирчихсан. Асуудал юу гэхээр урд насандаа хийсэн үйлийн лайгаар энэ амьдралдаа дахин алдахгүйн сургууль гэсэн. Мэддэг хардаг бүх л хүмүүс тэгж хэлээд байгаамдаа... Бас л хувь тавилаан???

Коала

Өө тийн хаанаас ч билээ хэнээс л билээ сонсож байсын байна. Нийлэх хүмүүс нь дороо л нийлчдийн, нийлэх ёсгүй нь тэгээл учир нь олдохгүй яваал байдын гэж... Ортой л байх

itge (зочин)

yanzagahan chini hairtai hundee aimar itgedeg gd bgagui biluu yagad hairtai hunteigee uchraagui gdg bilee bodohoor bas l tungaaj bj gerlehgui bol ih l yum bodogddog yum bnaa bi ch bas gerlehed belen bish aimar yum kkk tegehdee today hurimaa hj bga hosuudad ataarhaj l bna

MES POSTZ

Амьдралд хайр дурлал ганц биш олон заяадаг нь юутай их завшаан, юутай их шийтгэл билээ л.

Магад хэзээ ч хүнд хайртай болохгүй байсаар өтлөх ч юм билүү.

Хувь тавилангаа хүн өөрөө залдаг юм бол хувь тавилан гэж ярих нь утгагүй. Нэг бол хувь тавилан нөгөө бол хүн урсгалаараа л өөрөө зохицуулаад амьдрана.

bataa

хайнаа гэдэг чинь зөв шүү
зарим нь зүгээр л хүлээгээд бдаг шд
тгд нэг өдөр л олох блгүй дээ

Янзагахан

МЭС-ээ би утгагүй гэж бодохгүй байна. Харин урсгалаараа гэдэг чинь утгагүй юм. Хүн хичээвэл заяа хичээнэ гэдэг байхаа.

итгэ минь хайр байгаад бүтдэггүй амьдрал гэж байдаг л юм байна шдээ. Хайрлалцаад итгэлцээд хамт байж чадахгүй хувь тавилан бас байдгийг мэдэрсээн

MES POSTZ

Хувь тавилан гэдэг бол өөрөөс шалтгаалахгүйгээр ямар нэг үр дүнд заавал хүрэхийг хэлнэ гэж би ойлгоод байна.

Харин тэрийгээ хүн өөрөө удирдана гэхээр буухгүй банйа л даа.

Янзагахан

Буруу ярьж байж болохын гэхдээ би бол Хүнд ганцхан л ингэж амьдарнаа гэсэн хувь тавилан гэж байхгүйээ хэд хэд байдаг. Хүний сонголтоос шалтгаалан тухайн хувь тавилан нь бас тэгж зурагддаг. Тэгээд ч өөрөөс шалтгаалахгүй аливаа зүйлийн үр бий болохгүй. Учир шалтгаан байжээж л бий болж байгаа хэрэг гэж боддог хүн лдээ

MES POSTZ

Өөрөөс шалтгаалахгүй гэдэг зөв л дөө. Гэхдээ чи нэг л хэв маягаар хийгдсэн цогцос оюун ухаан. Чамд сонголт байхгүй. Чиний эд эс бүр, орчин тойрны чинь бүх л зүйл тэр л ганцхан үр дүнд чамайн хүргэхээр зориулагдсан байгаа. Энэ бол хувь тавилан. Харин энэ үнэн бол өөрчлөх золоодох арга байхгүй.

Ну ПОГОДИ

Учирсан болгон хайр биш мэдрэмж гэхийм үү нэг тийм зүйл байдаг гэж боддог. Заяаны хань зам дээр гэдэг бол шааааал худлааа харин таарч тохирох хүнээ л олох нь чухал байх даа хө

Хувь тавилан гэдэг бол арай биш байх.
Хүн амьдрах хугацандаа өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг гэдэг

Янзагахан

Хүн амьдрах хугацандаа өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг гэдгийг чинь би хэлээд байгаам шдээ. Тиймээс өөрчлөн жолоодож болно гэж би үзжийна

Мугуй дүрс хүү (зочин)

Би ч бас өөрөөсөө асуулаа ...

Янзагахан

Мугуй дүрс хүү тэгсэн юу гэжийна дотор хүн чинь?

gulliver (зочин)

Bi 23 hurch bn. Gehdee odoo neg ohind maruujin ugch, zurhen helbertei shaklaad ugch, hutlultsuj yavahad bol belen l gej bodoj bn. aa, gerlene geheer arai bishee

Зочин

Амжилт Амьтны үр гуай

triple (зочин)

Заяаны хань зам дээр гэдэгт л би итгэдэг. Сайхан хайртай учирвал алдаж болку гэдэг л үнэн байх. Гэрлэхэд бэлэн үү гэж өөрөөсөө асууж байсангүй. Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хойноо гэрлэх, эсвэл хамтран амьдарч төгс амьдралыг цогцлоох түвшинд арай хүрээгүй гэж л өөрийгөө боджийно. Ер нь нас яваад ирэхээр ганц бие хүмүүсийн хувьд муу санаа суугаад өөрийн гэсэн орон зайдаа бусдыг нэвтрүүлэх багасаад ирдэг учраас заяаны хань зам дээр гэдэгт итгэх итгэл нь багасч өссөн орчин , зиндаа ... зүйлсүүдийг чухалчилдаг ч байж болохийн.

Янзагахан

gulliver Одоохондоо хөтлөлцөөд алхжийдаа нэг өдөр бэлэн болно биз

Зочин баярлалаа. Амьтны үр нь хичээеээ

triple Харин нас явах тусам муу санаа суугаад олон юм хардаг болчдым шиг байна лээ шдээ. Тээл хөгшчүүл учраа олоогүй дээрээ хайрлаж дурлалцаад суу гээд байдын бишүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com