ЯНЗАГАХАН : Je l`aime а mourir. Насан турш би чамайгаа хайрлана

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Je l`aime а mourir. Насан турш би чамайгаа хайрлана

Je l`aime а mourir. Насан турш би чамайгаа хайрлана

Өмнө нь би хэн байсан юм бол,

Өнөөдөр бол харин хэн гэдгээ мэдэж байна.

Чинийхээ зүүдийг би манаж,

Чамайгаа би насан турш хайрлана.

Хүсвэл хүн юуг ч нурааж болдог ч,

Харин хайрт минь чи гараа дэлгэхэд л,

Хамаг юм эргээд л байрандаа орох юм.

Би чамайгаа насан турш хайрлана.

Цаг хугацаанд тоо байдгыг чи арилгахад,

Цаасан хүүхэлдэй шиг амьдрал минь инээх л юм.

Би чамайгаа насан турш хайрлана.

Биднийг тэнгэртэй холбосон гүүрийг чи босгожээ,

Бие чинь нойрсохийг хүсээгүй цаг мөч бүр бид түүгээр зорчино.

Би чамайгаа насан турш хайрлана.

Дайн тулааныг үзсэн мэт зориг чамд байх юм.

Дайн тулааныг туулсан мэт амьдрал, хайрыг чи эрхэмлэх юм.

Би чамайгаа насан турш хайрлана.

Амьдрал, мөрөөдөлдөө тэмүүлэн амьдардаг чи минь,

Аглаг хөвчит ойн зураг дотроо ч бүжиглэж байдаг.

Би чамайгаа насан турш хайрлана.

Алчуур, туузаа зүүгээд алхах чинь гоё,

Аясын салхинд тэд хийсэх нь үзэсгэлэнтэй.

Аялгуу дуу чи надад дуулах дуртай,

Аядуухан байхыг хичээж байснаараа би буруутай.

Би чамайгаа насан турш хайрлана.

Үндэс модны үзүүр дор нуугдах агуй адил чиний ертөнцөд,

Үгээр бичсэн зурвасаа модон шаахайдаа хадан байж би нэвтрэх болно.

Олон үг надад хэрэггүй ээ,

Орчлонд би чамтайгаа байхад л болно.

Олон юм хүсэх хэрэг надад үгүй ээ,

Онцолж дурласан чи минь минийх байхад л болно.

Би чамайгаа насан турш хайрлана.

Би чамайгаа насан турш хайрлана.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Сафо

миний бодлыг чи бичээдийхаар чинийхийг би бичээдийх аргагүй ч юмуу даа :р

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com