ЯНЗАГАХАН : Маргааш шдээ....

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Маргааш шдээ....

Сайн байцгаана уу Эрхэм блогчдоо “Биеийн тамир мандтугай ура” -2 тэмцээн болох талаар урьд нь мэдээллэж зарласан билээ. Та тэмцээний талаархи мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Одоо та бүхэнд тэмцээн хаана, хэдээс болох тэмцээний журамын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе

Зохион байгуулагч:
   Монгол Контент ХХК
   Блогчин Янзагахан

Хэзээ, хэдээс:
2009 оны 10 сар 17-нд 09:30 цагаас

Хаана:
31-р сургуулийн спорт зааланд болно.

Оролцогчид:
Монголийн нийт блог хөтлөгч залууст нээлттэй.

Баг, тамирчидад тавигдах шаардлага:
· Доод тал нь 1 сар Блог хөтлөсөн байх. /Нотлох баримттай/
· Цаг баримтлах
· Баг бүр нэртэй байх
· Багийн мэдүүлгээ 2009 оны 10 сарын 16-ны 19:00 гэхэд windy_tsengel@yahoo.com  хаягаар илгээсэн байх
· Багийн сахилга бат, зохион байгуулалт сайтай байх
· Багийг тодотгон ижил хувцаслалттай байх

Тэмцээн зохион байгуулах хугацаа, журам:

*· Оролцогч багуудыг А, Б,... хэсгүүдэд хувааж тойргоор тоглолт явуулан байруудыг тодорхойлох ба хэсэг тус бүрээс эхний 2 байранд орсон багийг дараагийн шатны тоглолтод шалгаруулна. Хэсэг тус бүрээс нэг, хоёрдугаар байр эзэлсэн багуудыг олимпийн системээр тоглуулж аваргыг шалгаруулан байр эзлүүлнэ.
*· Хэсгийн эрэгтэй багуудын тоглолт талдаа 10, эмэгтэй багуудын тоглолт талдаа 8 минут /бохир цагаар/, эрэгтэй багуудын хагас шигшээ болон шигшээ тоглолт цэвэр цагаар талдаа 10 минут, эмэгтэй багуудын хагас шигшээ болон шигшээ тоглолт цэвэр цагаар талдаа 8 минут байна. Торгуулийн шидэлт, минутын амралт тоглолтын хугацаанд хамаарахгүй.
*· Тэмцээнтэй холбогдон гарч болох маргаантай асуудлыг багийн ахлагчаар дамжуулан зохион байгуулагчид шийдвэрлэнэ. Талбайн шүүгч зөвхөн тухайн тоглолттой холбоотой асуудлыг шийдвэрлэнэ.

Анхааруулга санамж:

  1. Цагтаа цуглана уу. Тэмцээн яг цагтаа эхлэх тул Багийн гишүүд 09:30 цаг гэхэд тэмцээн болох газар ирсэн байх. Цагаасаа хоцорч ирэх, зооны суглаанаас хоцрох болон тоглолт эхлэхэд багийн гишүүд бүрдээгүй тохиолдолд тэмцээнээс хасна.
  2. Талбайд тоглох тоглогчид аюулгүй байдлын үүднээс зөвхөн зориулалтын гутал /кэт, пүүз/ өмсөхийг анхааруулж байна.
  3. Баг тамирчидад тавигдах шаардлагыг бүрэн биелүүлсэн байх
  4. Шаардлага биелүүлээгүй тохиолдолд багийг тоглолтоос хасах
  5. Тоглолтын үед цаг болон сахилга батыг дээд зэргээр анхаарах

31-р сургуулийг зураг дээр заавал


start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
Үлэмжийн чанар

цэцэг татлагаар шалдан зогсож байсан сургуулийн зааланд юм биддэээ ккк

mep (зочин)

тэмцээн дээр болоогүмү би эсвэл андуу харсын болуу

Цоомоо

хэхэ юун айхтар нэрвээ

Үлэмжийн чанар

Нэг нь нэттэй нөүтбүүкээ авчираад тоглогч болгоныг өөрийнхөө блог руу нь оруулж шалгамаар байна Янзагаа блогийнх нь админ эрхийг нь харж шалгана гсн үг шүү дээ

Ицми (зочин)

сахилга батыг сайтар хангах гэжээ. тэр Сахилгабат гээч нөхөр тэнд байхуу тэй? хангаад өгийеөө өгий :р

далжиганах яахуу. тээнэс этэр бол тачаалаараа л тоглоод явчихым байна мөн үү? би өөрийгөө бүртгүүлцэн гэж найдааааааааал яваад байгаа хүн шуу даа

Цоомоо

би би би би тэр Сахилгабат байна Ицмэ хангаад өгнө биздээ хаха

Ицми (зочин)

хахаха чамайг Сахилгабат гэдгийг юугаар чинь батлахым болжээнаа

Янзагахан

Ицми бүртгэсээн. Харин теннисийг бас суглаал тоглолтыг явуулчихна.

Цоомоо

Сайн хараарай за би яаг мөн байхгүй юу андашгүй

Зочин

үгүй ээ. Би сахилгбат байна

Зочин (зочин)

Амжилт хүсье. Сайн зохион байгуулаарай

ИЩЧЭ

ухай тийм бий вий

Арслантай авдар (зочин)

Балийшигууд нь бүрээ бөмбөрөө бариад л шууд оччихно биз дээ? Очиж орилж жаал хоолойн дасгал хийнээ

Янзагахан

Тэмцээндээ өргөнөөр оролцоорой. Манайхаан маргааш заал авцгаая

bolduush (зочин)

teed margaash zaal awaad manaixan bagaa xuwaaxiin bna sh dee tee. daanch bi margaash dugaar udirdax boloxoor zaaland daanch amjixgui ni dee. er ni ene temceen nadaas neg l nuur buruulaad bx shig bnaa daa.

Оранж

заал 5 дахад юмуу тэ? би бол тээл алуурчин хиййнэ штээ.. ёооонооо

amgaa (зочин)

Цаагуур чинь H1N1 гээч айхтар юм гараад олон нийтийн арга хэмжээг хориглоод байгаа юм бишүүү

ИЩЧЭ

Нээрээ энэ өвчин энэ тэрээс болоод өөрчилөгдөх юм бищиз?

Янзагахан

Одоохондоо хориглож янз бүр болсон юм алгаа тэгэхээр тэмцээн маань болдогоороо л болно доо 2хон хоног үлдлээ.

ГӨГӨ-ийнхоо маргааш буюу 16-нд 31р сургууль дээр 20:30-аас заал авцгаана шүү. Мэдээгүй хүмүүстээ тараагаарай

Hi Dalai

маргааш очиноо.

Адтай бүсгүй

Gui eee mon saikhan naadaan boloh gej bgaan bna da

Болдууш

gui ee ingexed er emeeree xuwaagdaj barix ni yu boljaagaan. teceen ni 20 cagiin daraa bolox gejii sh dee noxdoo.

Янзагахан

Болдуушаа чи хаана явнаа тэр дээгүүр нийсээд байхаар бууж ир айн. Цаана чинь хүмүүс баг болоод мэдүүллэгээ өгөөдийна...

Dream

Unuu oroi ochij hulsu garganaa. Oroigoor tsag songoson ikh sain hereg baina.

Болдууш

зооз би нээрээ хаана яваад байгаан болоо. нэтгүй кэдэн өдөр болоход л ертөнцөөс тусгаарлагджийнийшд. одоо тээд багууд нь яг таг болцон уу? намайг шингээчих баг байна уу гүй юу? ай

Ицми (зочин)

яасс эрт юм бэ. транс сонсжийгоод ороол ирэхээр чиний блогийн энэ нэг балай дуу яваал эхлэхийн завкарсын

Nyamka (зочин)

Баахан хасана шүү хасана шүү гэчэн байна хэхэ сайхан тэмцээн болох нь дээ

Янзагахан

2хон л хасна гэж бичсэн байна шдээ. Гэхдээ анхааруулга айн

Nyamka (зочин)

Сайна уу хө?
Тэмцээн нь тэгээд юу болсон бээ???
хэзээ хаана???
Аа тэгээд тэмцээн л юм чинь мэрэгэжлийн хүнээр шүүлгүүл их зүгээр санагдсан шүү!!! чадахгүй хүн шүүх чинь утга алдуулж байсан. Бүүр болохгүй байсан бол өөр гайгүй тоглож байгаа мэддэг хүнээр шүлгүүл бас өөр л байх. Гэхдээ мэргэжлийн шүүгчтэй тэмцээнээ хийнэ биздээ тэгэхгүй бол гүйгээд гүйгээд л байдаг шүүж чадкү бол харамсалтай бас утгагүй байхаа.

xvv (зочин)

Нээрээ тэмцээн яахаар болсон бэ? Мөдгүй юу тээ? Гадуур уг нь арга хэмжээнүүд болоод л байгаа юм билээшд...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com