ЯНЗАГАХАН : Чин зүрхний чамдаа :)

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Чин зүрхний чамдаа :)

Алсаас чи минь ирж гэнэ

Ажил албатай яваа юм гэнэ

Дуу хоолойг чинь сонсох хүсэл

Дундрашгүй ихээр оргилон байна.

Сураг дуулаад сэтгэл хөвсөлзөөд

Санаа бодол тогтохгүй дайвалзаад

Хэзээ ирэх бол хэзээ залгах бол гэсэн

Хүлээлт намайг эзэмдэн тарчлаана

Гал шиг их хайр хүссэнгүй

Гомдолж чамдаа тунихыг ч хүсэхгүй

Холоос ч болтугай барааг чинь харж

Хамт болтугай чимээгүй зэрэгцэн суумаар байна

Чин зүрхнээсээ хайртай чамдаа

Чин сэтгэлээсээ итгэдэг билээ

Цөхрөл гомдол харуусал төрүүлсэн ч

Цээжний гүнээс хайр итгэл өршөөл ундрана

Санаад л байна санаад л байна

Хүлээгээд л байна хүлээгээд л байна

Итгэл найдвар энд оршсоор л байна

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Ицми

чин зүрхний чам нь чам дээр оччоосой... эсгүүол бүр битий очоосой :Р

Хариука

зовоож байсан ч зовлон ердөө бишээ гэж барьцан дуу байдаг ч билүү

Сафо

хүлээх догдлох амттай хирнээ хэцүү мэдрэмж шүү

Атаархуу Азаа

хүлээх үхэхээс хэцүү гэхийн бйанлэээ бас л үхэж үзсэн хүний үг шүдэ

エンフシ

хүн хүлээх хэцүү Яг таван минут, 10 минут тэгсээр 3 цаг. Энд л тэвчээрийн хязгаар төгсөж, хэрүүлийн эхлэл тавигддаг. Хүн хүлээлгэх, хүлээж байгаа хүнд ямар байдаг талаар нэг боддог болов уу. Тэгэхдээ хүлээнэ гэдэг нерв зулгаагч, хүнийг стерссд оруулдаг хөгийн эд. Хүлээхгүй гэх тусам хүлээх хачин сэтгэл, хачин итгэл дахиад л хөгийн эд. Эгээр хог новшнуудыг амьдралаас гаргаад хаячихвал бас сайн муугаа мэдэхгүй болчих ч юм шиг. Цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхгүй ч юм шиг. Зовж шаналж тарчлана гэдэг үнэндээ жаргалыг амтлах нэг хэлбэр ч юм шиг. Жаргал зовлонгийн контрастийг нь гаргаж байгаа ч юм шиг. Бид хэн нэгнийг ямар нэг тохиолыг хүлээдэг мөрөөддөг, үнэндээ тэр нь биелэхэд сэтгэл хөдлөхгүй тохиолдол олон. Яагаад гэвэл дэндүү сайхнаар төсөөлөөд, удаан хүлээх тусам хүлээлт нь учралыг амттай болгодог

Янзагахан

Миний блогоор зочилж санаа бодлоо хуваалцсан та нартаа баярлалаа :)

zochin (зочин)

huleehiin zovlon gj..

surnee (зочин)

ugiig uuruu bichsen yam chini ayalguug ni bas uuruu hiinee

SURNEE (зочин)

zuudend irsen hongorhon chi
zurhnii duuch shubuuhai mini
setgeliin ariuhan gegee mini chi
sumben zurhnii ayalguu mini
ai hu setgiliin ariuhan gegee mini dee

Янзагахан

2 жилийн өмнө ингэж бичиж байжээ. Гэтэл хүлээсний эцэст яг л энд өгүүлсэнчлэн тэр хүн маань ирж уулзаж 2ул чимээгүй зэрэгцэж суугаад өнгөрсөнг ярилгүй харцаараа ойлголцсон доо гэж...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com