ЯНЗАГАХАН : Ээжээ охин нь таньдаа хайртай...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Ээжээ охин нь таньдаа хайртай...

Ээжээ та минь сайн байна уу... Тэртээх хорин гурван жилийн өмнө та намайг энэ хорвоод төрүүлсэн. Уг нь намайг төрүүлсэн гэж ээжий минь та баярлаж суумаар... Харин би өөрөө цэцэгнээс унасан юм шиг төрсөн өдрөө учиргүй тэмдэглэж наргих өнгөрөөлөө... Хажууд минь биш харь нутагт байгаа болохоор ядаж таньдаа өглөө гараа гарган цайгаа чанаж, хоол хийж өгч чадсангүй. Утсаар ярьж, хүнээр бэлэг л явуулах шив дээ. Бэлэг минь таньд таалагдах байхаа гэж найдаж байнаа....

Ээжээ охин чинь таньдаа дэндүү их хайртай... Би энэ л өдрүүдэд таныгаа урьд урьдийнхаас илүүтэйгээр учиргүй их саналаа. Та минь хүний газар дулаахан байна уу жиндээгүй биздээ... Үе үе таньдаа сэтгэл зовнихын... зүүдэнд ч хүртэл орж ирэхийн... Мессенжер-ээр дүрийг тань харж гэрэл царуулсан инээд, дууг тань сонсож сэтгэл уужрах юмдаа... Та минь л наддаа эрч хүч, итгэл найдвар хайрладаг бурхан минь шүү дээ....  Таныгаа санах бүрд сэтгэл минь дулаахан илчээр цэнэглэгдэх шиг л болдог.

Миний охин том болжээ гээд хааяахан үнсэх тань хүртэл жаргал бэлэглэж, Өглөө хамгийн түрүүнд босчихоол цай зөөж гүйгээд л..... та минь хамгийн сайхан ээж. Бор гэртээ гүнж шиг тарвалздаг энхрийхэн охин тань одоо ийм том болчихож хэхэ...

Ээжээ томоогүй охин чинь өдий олон жил таныгаа зөндөө гомдоож нулимсыг тань унгасан.. "Та надад хайргүй", "та надад дургүй" гэж гомдлож хүртэл уйлж байж билээ... Жаахан охиноо уучлаж өршөө ээжээ... Хорвоод тээж төрүүлж, өдий зэрэгтэй хүн болгон өсгөсөн таныхаа ачийг нэг л өдөр хариуланаа...

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Зочин

би ч гэсэн ээжийгээ зөндөө санажийнэ өө...ээжээсээ хол байх хэцүү ч гэсэн нэг бодлын хол байхаар ээж гэдэг хүн ямар чухал,бид нар ээждээ ямар хайртайг улам ухааруулж өгдөг бхаа...

Үүлхэн (зочин)

өө би шүү дээдэх.хэхэ...

Зочин

Энэ харин жинхэнэ Зочин үнэхээр гоё болжээ

Энэрэл (зочин)

ээжид нь ийм ухаантай хөөрхөн охинтой болсонд нь баяр хүргэе

Yagtiimee (зочин)

Ohiduud eejiigee duuraidag gesen, chinii 20 jiliin daraah dur torh ene baina da geed helchihvel...

Янзагахан

Yagtiimee: he he he tegeh baihaa 20n jiliin daraa iim boloh bailgvi... Hun bolgon l hogshirno, eej aaviigaa l duriana shde... Nadad l lav saikhan bna

~Freedom writer~

Нээрээ л ээжээсээ хол байх хэцүү шүү. Мессенжер-ээр л холбогдож нэг баярдах юм дөө. Та энэ захиагаа ээждээ явуулсан уу? Дээр нэг сээгий дээр ээждээ хичнээн хайртай гэдгээ хэлэх юмсан гээп байсан. Энэ захиагаа явуулуул зөндөө баярлах байх даа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com