ЯНЗАГАХАН : Блог минь блог минь блог минь.... Би чамайгаа тайтгарал эрсэн үедээ л нээх юмдаа....

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Блог минь блог минь блог минь.... Би чамайгаа тайтгарал эрсэн үедээ л нээх юмдаа....

Зүрх шархлаж, зүрх хөндүүрлэсэн өдрүүд үргэлжилсээр аль хэдийн 2 жилийг даван туулжээ. Одоо ч үргэлжилсээр....  Гэсэн хэдий ч бас л бага хугацаа бололтой. Ганцхан ширхэг зургийг чинь олж хараад зүрх яг л анхных шигээ булиглана. Хүрж, хэлж, ярьж, дэргэд чинь байж чадахгүйгээ бодохоор гол харлаад галзуурахад ганц хуруу дутуу мэт санагдана... Давчдана... бүх зүйл дэндүү давчуу, дэндүү хуурамч... Би чамгүйгээр амьдарч бас амьсгалсаар л байна. Гэхдээ юу өөр гээч... Зүрх сэтгэлгүй болсон бие цогцос минь бусдыг хайрлаж чадахгүй арчаагүй сул дорой хүйтэн мөс шиг болчихож... Би мартахыг хичээсэн мартаагүй, мартахгүй байхыг ч бас хичээж үзсэн харин мундаг байсан, Би чамаас өөр нэгнийг хайрлахыг бас хайрлуулахыг хүссэн, Гэвч би чамаас өөр хэн нэгнийг хайрлаж чадахгүй нь... Чадахгүй байгаадаа гутарч байна... Зүрх минь тэр чигээрээ чинийх болоод алга болсон. Дахин шинэ зүрх сэтгэл бий болгох гэж хичээх тусам би бусдыг шархлуулж олон хүний зүрх сэтгэлээс сэтлэж сийчиж тасчиж цуглуулж явна. Харамсал дэндүү их, шунал минь дэндүү их, тэвчээр зориг минь ч дэндүү их, хүлээх уулзах хүсэл дэндүү их... Би чамаас өөр хэнийг ч чамшиг хайрлаж чадахгүй байгаадаа өөрийгөө сийчмээр.... Би чамаас мэдэрсэн тэр их хайрыг бусдаас мэдэрч чадахгүй, мэдрэхийг хүсэхгүй байгаадаа бас л өөрийгөө сийчмээр.... Гүн... дэндүү гүн агуу юм... Өтгөн ... дэндүү өтгөн харанхуй ой шугуй юм... Би эндээс гарахыг хүсэж байна. Зүтгэж хичээсээр л байна. Гэхдээ яааж гэдгээ мэдэхгүй байна. Энэ мэдрэмж дэндүү аймшигтай... 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Хонгороо.Байнгын уншигч

Uulan aguu hair gewch dendvv gunigtai :(

Зочин

http://profileengine.com/people/tsengelmaa.enkhsaikhan/tsengelmaa.enkhsaikhan#/people/tsengelmaa.enkhsaikhan/tsengelmaa.enkhsaikhan

sanasaar l (зочин)

yahaaraa iim ih gungtai bdg ym be
chamaig dagaad buur gutarchlaa tsoglog bga ch de

husel hysal (зочин)

chi denduu gunigtai ymaa
guniglasaar bgad tsarai chin iimerhuu bolson bh :(

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com