ЯНЗАГАХАН : Хүүхэд нас, Дурлал хоёр хаачдын бэ

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Хүүхэд нас, Дурлал хоёр хаачдын бэ

Суужээ байхнээ гээв гэнэт хуучны юм, нилээн хэдэн жилийн өмнөх юм санаанд ороод... Юу гэхээр тэр үед юу юу ч мэдэхгүй хүүхэд байлаа. Шинэ сургуульд шилжиж ирээд ангийнхаа царайлаг хөвгүүнийг шохоорхон харж нууцхан дурлаад бишүүрхэн харж явдаг байлаа шдээ. Олоон ч жил нууцхан харж явсанаа одоо бодохоор инээд ч хүрэх шиг... Шуудхан л би чамд сайн, чи надад сайн уу. Сайн бол 2уулаа үерхэе гээл хэлчихгүй хэ х эхэ. Би чинь ер нь өөрөө сайн хүндээ хатуурхаж түс тас гээд үгээ хэлчихэж чадахгүй нэг тиймэрхүү дутагдалтай хүн лдээ... Тэр үед хүүхэд ч байж... /хэ хэ хэ одоо нээх том болцийм шиг ярьжийна уу/. Бүр таван жил харж, дурлаж явсан сэтгэлээс одоо юу ч үлдээгүйм шиг... 10-н жилээ төгсөхдөө дахиж уулзаж, харж чадахгүйн гэж харамссандаа ямар их уйлж байсан гэж санана хэхэхэ тэгсэн тэр үе зүүд байсан юм шиг...  Би яг л энэ хэвээрээ байсан юм шиг .... 

Хүүхэд байхдаа гэнэн мөрөөдөл, биелэшгүй хүсэл, төсөөлөлдөө умбаал юу ч хийж чадах юм шиг жижигхэн хэрнээ маш ихийг хүсэж мөрөөдөөл...

Дурлачихаад ичингүйрэн, зугтаагаал, ангидаа өөрийн эрхгүй нүдээрээ хайгаал... ангийн охидоос битүүхэн дотроо харамлаал...

Цагийн эргэлт өнгөрсөн улиралыг авчрахуй
Цээжинд хургасан хайраа сэмхэн би үгүйлнэм
Хэзээ хаана хэрхэн гээснээ мэдсэнгүй
Хонгор сэтгэлээс арилахыг нь анзаарсангүй


Хүүхэд насны минь тэр томоогүй, гэнэхэн, мөрөөдөмгий охин хаачсын бол... Дурлаж явсан он жилүүд минь хаагуур өнгөрсийн бол... Хүүхэд нас, дурлал 2 минь хаачсын бэ... Яг тэр үедээ буцаад очмоор байх чинь...

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Анчин (зочин)

хаашаа ч яваагүй дурсамж гэдэг фолдэрт байгаа шдээ...

Undriga (зочин)

Нисээд одчихдог шүү дээ. Шувууд намар буцаад хавар ирдэг бол хүүхэд нас, анхны хайр 2 гомдчихсон юм шиг л буцаж ирдэггүй шд. Иргээд ирвэл би хэзээ ч гомдоож байхгүй ээ гэж боддын кк.

дурлагч

Туршлага, дурсамж нэмэгдэх тусам Хүүхэд нас чинь тэр хэмжээгээр холдож байна гэсэн үг. Юу ч мэдэхгүй шушмай байх үеийн Дурлал дахин давтагдана гэж юу байхав. Хэлбэр дүрс агуулгаа өөрчлөөд л өөр өөр Дурлал болоод ирнэ дээ. Харин тэр Дурлалууд дундаас яг алийн чи насныхаа Хайраа болгох уу гэдэг чинь чиний хичээл зүтгэлээс л хамаарна даа гээд аймар сургамж айлдчихвал яажийн. Кккк. Өнгөрсөнд биш, Ирээдүйд ч биш. Яг одоо энэ цагтаа амьдар. Хайран цагийг яариулж яахнав.

ЗОРИГТ8

хөөрхийен

zone (зочин)

Undriga chi naag sonin bolgochihloo shd kk

Undriga (зочин)

кк сонин болгосонд уучлаарай Zone.

Элэг авагч

элэг аваад хаячихлаа

ямар сайхан бичээ вэ

Янзагахан

Zone, Undriga 2 яагаад сонин болсонг ойлгосонгүй. Элэг авагчийн элэгийг би авсан бололтой хэхэхэ

frozen_udnead (зочин)

ene uneheer goy boljee dursamj goyldoo gej gehdee durlagachiin heldeg zuvldoo onoodrooroo amdrii tiimy ain

xocoo (зочин)

ай хөөрхий багада хэдэн охиныг уйлуулж орхисон болдоо гэж бодхоор л нтр :P

~Freedom writer~

Юуг ч хар буруу санах зүйлгүй бүгдийг сайн сайхан, цагаахнаар хардаг нь хүүхэд нас байх....Тийм ч болохоор дурлал нь хүртэл үнэнч, гэнэн, дахин давтагдашгүй бас үргэлж сэтгэлд хоногшин үлддэг байх тэ???

Зочин

харин хаагуур одсын бол? харсан хүн амьтан байвал янзагаханд туслаач

huselee (зочин)

hehe

huselee (зочин)

hehe

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com