ЯНЗАГАХАН : Гунигтай агаад гунигтай :) Эргэцүүлэл

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Гунигтай агаад гунигтай :) Эргэцүүлэл

Өдөр хоногууд ээлжлэн өнгөрсөөр... Өнөөдөр надад сайхан агаад гунигтай мэдрэмж төрлөө. Гэхдээ энэ гэнэтийн бөгөөд анхных биш ер нь ихэвчлэн ийм бодол мэдрэмж хөглөгддөг болоод удаж... Цаг хугацааны талаар бодмооргүй байна... хааяа ч өөрийн эрхгүй бусадтай өөрийгөө жишихээрээ бодогддог лдоо. Хүмүүс ийм их зүйл амжуулж байхад би нэг зүйлийн төлөө юу ч хийлгүй өөрөө өөрийгөө золиослон яах гэж ингэж амьдардаг юм болоо гэж... Гэхдээ заримдаа энэ золиослогдож буй минь аз жаргал юм шиг санагддаг шүү... Ганцаар суухад их юм бодогдоно өөө. Ганцаардах үнэхээр дургүй гэхдээ яаж ийгээд л би ихэвчлэн ганцаардалд автчихсан. Сэтгэл зүрхээ сэмлэчихсэн сууж байдаг. Энэ байдалд дургүй боловч ийм байдалд хүрчихээд байдаг нь тун хачирхалтай. Өмнө нь би ер нь ингэтлээ их ганцаардаж байгаагүй мэт санагддаг. Сүүлийн хэдэн жил ганцаардал гэдгийг асар их мэдэрч байгаа лдаа... Миний энэ насны туулах ёстой зам мөрийн минь тэр хэсэг одоо өрнөж байгаа бололтой. Цаг хугацаа нэг бол маш хурдан өнгөрөөд ч байгаа юм шиг нэг болохоор огт хөдлөхгүй байгаа юм шиг санагддаг болсон. Өөрөө өөрийгөө хачирхан гайхах, бишрэх минь үе үе ажиглагддаг болсон. Гэхдээ нэг л зүйл дээр :).... Би зарим нэг хүнд дэндүү гэхэд дэндүү хүлцэнгүй хайр энэрэлийн сэтгэлээр тэвчээрийн дээдээр тэвчээр хатуужилаа харуулдаг. Аа зарим хүнд бол юу цаг минут тэсэж тэвчих шууд л сөрөг хариу үйлдэл үзүүлэх жишээний... Аа бас нэгэн муу зан чанар бий гэдгээ мэдэрлээ. Магадгүй урьд нь ийм зан характертай байсанаа анзаараагүй байсан байж магадгүй. Гэхдээ л сүүлийн үед их анзаарагдах боллоо лдоо. Юу вэ гэхээр шунал. Би дэндүү их шуналтай хүн юм байна. Мэдээж хүнд байх л ёстой зан чанар л даа. Гэхдээ шунасанаа, хүссэнээ авахыг хүснэ. Авч чадахгүй өөрийн болгож чадахгүй бол тэрэндээ шаналана зовно тарчлана. Авч байж санасандаа хүрсэн үедээ л хайхралгүй дараагийнх руугаа эсвэл үндсэн зорилго руугаа хардаг байх нь. Бүх л харьцаан дээр эд юмсаас хүн хүртэл шүү ккк. Миний энэ олон жилийн хүлээлт тэсвэр тэвчээр магадгүй хайр дурлал ч биш зүгээр л нэг Шунал байх вий гэхээс айдас хүрдэг лдээ. Гэхдээ тийм биш гэдэгт нь 80 хувь итгэлтэй байна. 

Хүн үхэн үхтэлээ сурч боловсорч бусдыг таньж мэдэж өөрөө өөрийгөө нээж явдаг гэдэг. Би ч мөн адил өөрөө өөрийгөө таньж мэдэж, нээж түүнийгээ анзаарч гайхширсаар л явна.

Миний энэ яг одоо өнгөрөөж байгаа хэцүү, тарчлантай мэт санагдах цаг хугацааг урьд насны үйлийн үр гэвэл би урьд насандаа бусдыг яг ингэж л зовоон тарчлааж байж дээ гэж бодохоор үнэхээр муу хүн байсан байгаа юм шүү. 

Би ер нь харамсахгүй амьдрах юмсан гэж боддог. Гэхдээ тэр бүр чаддаггүй лдээ. Эргээд бодоход тэр үед балчирхан гэнэн юу ч мэддэггүй хөөрхийлөлтэй хүн байждээ гэж бодогддог юм...  Хөндлөнгөөс өөрөө өөрийгөө хараад өрөвддөг гэхүү дээ. Засаж болдог бол тэр үед тэгэх л ёстой байждээ гэж бусдын адил сэтгэнэ. Ер нь тэгээд ганцаардахаар элдэв л юм бодогдоно. Өөрөө өөрийнхөө одоогийн байгаа байдалдаа гутрана, харамсана, гайхна, эвлэрнэ, яаж өөрчлөх тухай бодно. Эцсийн эцэст өөрийгөө яаж энэ ангалаас аврах вэ гэж боддог. Яг энэ мөчид ганц л зүйл хэрэгтэй санагддаг. Даанч тэр нь надаа байхгүй... Энэ мэтээр гунигаар өөрийгөө сүлэх өдрүүд олоон олон. Хамгийн гайхалтай нь гуниг сүлж, түмэн бодол хэлхсэн энэ орон зайгаас өөрийнхөө хачин этгээд санаанууд, өөрийгөө чадах ёстой бөгөөд чадна гэсэн итгэл, өөдрөг үзлээр, бусдын өмнө сул дорой мэт харагдахыг хүсдэггүй тэрүүхэн тэндээ бяцхан бардам зангаараа гарч хорвоог нэг саравчлан аждаг л юм. Яг тэр мөчид би тээр доор сая юу хийгээд байваа гэж бас л гайхана. Үнэхээр гайхалтай шүү хэхэхэ :)...

Одоо энэхэн цаг хугацааны хэлхээст надад ганцхан зүйл л хэрэгтэй байна. Даанч даанч тэр алга... Гэхдээ би ямарч хэцүү үед инээмсэглэж чадна :)

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
sanasaar l (зочин)

chi yagaad orj irehgui bna

sanasaar l (зочин)

chamtai yaj amichilan uulzah ve

Янзагахан

надтай аминчлан уулзаж яах нь вэ гэсэн хэхэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com