ЯНЗАГАХАН : Царайлаг эрчүүдэд би дургүй

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Царайлаг эрчүүдэд би дургүй

Царайлаг эрчүүдэд би дургүй
Чамирхаж, бусдын өмнө ихэрхэж
Цалгиж, цагаан дарстай нөхөрлөж
Хэрэг болгож бүсгүйчүүдийг муулчихаад
Хэнэг ч үгүй тэгээд дурлал ярьж явдаг
Хээнцэр дэгжин эрчүүдэд
Хэзээнээс би дургүй
Үзэмж харж ганган хувцсанд дурладаг
Өрөөсөн чихэндээ гоё ээмэг зүүдэг
Өнгө зааж, бүсгүйчүүдийг дугаарладаг
Мөнгө горьдож ихэс дээдэст зусарддаг
Цэргийн албанд гологдсон турьхан биетэй
Цэмцгэрхэн залуучуудад би дургүй
Орой үдэш гудамжны үзүүрт
Охидын зүг хуурамч харц унагаж
Тамхины үнс хотын салхинд хийсгээд
Танхайрч зогсдог танхил залууст би дургүй
Яльгүй хэрэгт цухалдаж ямаан омгоор сүрдүүлж
Ялахын зайнд буцаж унахын төдийд шантардаг
Ядруухан эрчүүдэд яснаасаа би дургүй
Эцэг дээдсийн үеэс эр хүн гэдэг чинь
Элгэн дотроо харуусч зүрхэндээ уйлдаг
Эр зориг, хүслийн гал бадраасан
Эгэлгүй их ухаантан байсан биш үү

“Өөртөө үнэнч үлдэнэ” шүлгийн түүврээс
start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
frozen_udnead (зочин)

wow it's nice uneniig l heljee

Эрдэнэ (зочин)

Шүлэг бичдэг авгай нарт дургүй.

Элэг авагч

элэг аваад хаячихлаа

ямар сайхан бичээ вэ

Болдууш

yag zow. bi ch bas durgui gsn kkk

дурлагч

Хүний элдэв янзын ааш авир гаргахыг алийг тэр гэхэв. Гэхдээ би царайлаг хүмүүсд дуртай. Ялангуяа царайлаг залууд. Ккк. Яадийн :Р

triple (зочин)

hudlaa helj songogdchihood hulgailagchdad durgui ee

frozen_undead (зочин)

Орой үдэш гудамжны үзүүрт
Охидын зүг хуурамч харц унагаж
Тамхины үнс хотын салхинд хийсгээд
Танхайрч зогсдог танхил залууст би дургүй
Яльгүй хэрэгт цухалдаж ямаан омгоор сүрдүүлж
Ялахын зайнд буцаж унахын төдийд шантардаг
Ядруухан эрчүүдэд яснаасаа би дургүй
iim humuust unen goloosoo bi durgui odoo barag bugd iim ajil medehgui hotiin gudamj metrlej yvdagt ni bi durgui shuleg bichdeg avgai saihan bishuu erdnee tedniii oyun uhaan setgen bodoh chiniihees sain ged boddo

Цоомоо

frozen_undead: iim humuust unen goloosoo bi durgui odoo barag bugd iim

ямар азгүй лагаа бэ? чи ийм хүмүүстэй л таараад байдаг юмуу харамсаад барашгүй

erika

истоо гоя шүлэг байна... таалагджийна

Undriga (зочин)

Манай ээж царайлаг хүмүүсийн сэтгэл нь царай муутыг бодвол илүү сайхан байдын гэж надад дандаа хэлдэг шд. Би гэсэн үнэний хувьтай л гэж боддын. Царай зүс харахгүй байна гэж юу ч байхав. Хүн эхлээд хүний гадаад байдлыг нь л энэ тэргүүнд хардаг биз дэ?

frozen_udead (зочин)

tsoomoo: уучлаараа би лагаа биш харин чи лагаа чам эргүү малнуудад дургүй гэсийн энд тэндгүй архи ууя аль эсвэл охин чихдий гээд байдаг болохоор чиний бичсэн байдлаас харвал тэдний өрөөсөн дугжйл юм шиг байна

Ганаа

89 bnoo. st unen kkkkkk

cool_on

tsoomoo muuhai hiilguulsen haha

Данги

Тиймэрхүү залуусд урхидуулдаг охидод би дургүй, /Чамайг хэлээгүй шүү кэкэ/

batuka (зочин)

сайхан бичсэн шүлэг байна. одоогийн инээдтэй залуучуудын төрхийг яг гаргажээ

shuud shaana durtai yum chini yadiin (зочин)

shaagaal hayah heregteishd sdakuudiiig

Хармогү

надад лав царайлаг залуучууд таалагддагшд кк. Ө,Х бас цэвэрхэн, өөртөө арчаатай хүнүүс чинь царайлаг харагддаг байхгүй юу.Миний туршлагаар бол дуугай,арчаагүй ч юм шиг,царай муутай /гаднах төрх/ гарууд чинь жинхэнэ санаа гэж сабак, доодох нь нойтон гэдэг шиг юмнууд ихэнх нь байдаг юм байлээ. Гэхдээ шүлгийн сүүлийн мөрүүд сайхаан сайхан

SinГ©ad O'Connor

зөв үү буруу юу бүү мэдээ би лав царайлаг эрчүүдэд дуртай аятайхан залуу гараад ирүүл хойноос нь шал арчийшд ккк

One

Шүлэг бичдэг царай муутай авгайчуудад би дургүй
Шүлсээ савируулж хүн муулдагт нь бүр дургүй

Царай муутай хүүхэн ааш муутай байдаг
Царай сайтай хүүхэнд залуус бүр шүлсээ гоожуулдаг хахаха

joyhunt

Эмэгтэй хүн үгүй гээгүй бол эр хүнд буруу үгүй гэж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com