ЯНЗАГАХАН : GoGo Blogger's Happy new year 2010

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

GoGo Blogger's Happy new year 2010

Цас ороод бүх юм цав цагаан болчихоор бүр нэг л гэгэлзээл, сэтгэл нэг л догдлонгуй...бас ямар нэгэн юмыг битүүхэн хүлээгээд ч байгаам шиг...

Цас орохоор өөрийн эрхгүй шинэ жил бодогддог шүү...

Удахгүй шинэ жил боллоо.  Манай гөгө блогчид чинь 2008, 2009 оны шинэ жилээ сайхан тэмдэглэцгээж байсын байна лээ шдээ. Энд нэг бяцхан амьтан хүртэл түрүү жил шинэ жилээ яаж тэмдэглэсэн байна гээч хэ хэ хэ.  Би 2009 оны блогчдын шинэ жилээр оролцоогүй болохоор энэ жил ч заавал орнодоо гээл бодоол байсын тэгсэн удахгүй шинэ жил боллоо... 

2008 оныг угтах жил анх удаа гөгө блогчдын шинэ жилийн үдэшлэг болсон.

Харин 2009 оныг угтах жил "Монголын блогчдын холбоо"-той хамтран нийт блогчдын дунд шинэ жилийн үдэшлэг болсон үе үеийн түүх байхын....

Харин энэ жил буюу 2010 оныг угтах энэхүү шинэ жилийн үдэшлэгийг дан ганц ГөГө блогчдын дунд зохион байгуулах төлөвлөөд байнаа.

Мөрөөдөл биелэх мөч ойртож
М
өнгөн шөнөөр шинэ он айсуй
Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
Болор шилэн ж
үнзэнд оргилуун дарс нь оргилсон
Баяр баярын дээд шинэ жил ирлээ
Б
үлээрээ бүжин бүжин баярлая

Би цас орохоор л шинэ жилийг хүлээчдэг хүн болохоор сэтгэл хөдлөөд хэхэ та нарыг ч гэсэн өдөөн хатгамаар санагдаад... Шинэ жил дөхөж байна, хийх ажил ч их байна гэж сануулан анхааруулж мөн Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах комиссийг бүрдүүлэх хүсэлтэй байнаа. Хөтөлбөрийн хувьд ч гэсэн нээх айхтар санаа зовохгүй л байгаа. Яагаад гэвэл Яадагчгүй залуус энэ жилийн блогчдын шинэ жилээр "Хамгийн Хамгийн"-ыг /энд дарж үзнэ үү/ шалгаруулж нилээн үзүүштэй, оролцууштай, магтууштай, харууштай, мэдүүштэй тэмцээнийг зохино гэж амлаж бичлэг оруулж байсан болохоор Тэдэнд нааааааааайййййййдаааааааааааааааааал байна. Эртнээс номинацаа зарлахгүй бол хүмүүс ч тэсж яадаж байгаа байх шүү тэ хэ хэ хэ.

Аан бас зарим хүмүүс хэрэгтэй байж магадгүй л юм. Шинэ жилийн үдэшлэг дээр хэрхэн яаж бусдад өнгө зүс орсон харагдахыг хүсвэл Хасар блогчны үнэтэй зөвлөгөөг харчихна биз. Магадгүй хэн нэгэнд нь үр дүн өгөх ч юм билүү.

Зохион байгуулах комист автоматаар дараах блогчид орсон байгаа шүү.

Сторми

Янзагахан

Өөр комист орох хүсэлтэй блогчин хэлээрэй. Мөн өөрсдийн санаа оноогоо харамгүй хайрлаарай...

start=-11 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Давка (зочин)

шинэ жил хурдан болоосой..... Гэснээс түрүү жил хийнэ гээд чадаагүйм чинь энэ жил хэдүүлээ Саншайны саналаар маскарад хийе л дээ тэхүү?

Янзагахан

GoGo дундаа юм чинь маскарадаар яахын бээ. Тэгтээ тэргүй хүмүүс бараг баг зүүхгүй дээ

Дээс...

ёооо шааааал өөр юм бодож орж ирсэн чин шааааааааал өөр юм байна.

Янзагахан

GoGo дундаа юм чинь маскарадаар яахын бээ. Тэгтээ тэргүй хүмүүс бараг баг зүүхгүй дээ

Анчин (зочин)

гарчгаа солио хүн хошгоруулчхын зүгээр гэссэн гах гах гах...
Шинэ жил сайхан баяр шүү...

Янзагахан

Ха ха ха хэ хэ хэ энэ хүмүүс нээрээ гарчигаар ямар их молиго өмхвөө

Дээс...

орохгүй байхын аргагүй гарчиг тавьсан байшүү. надад чинь сэрэл байгаа билүү юу билээ гэж боджийгааал ороод иржээшд хэ хэ...

АНИРГҮЙ (зочин)

кккк

~Freedom writer~

Зиа их гоё юм болох байх даа. Та хэд минь сайхан баярлаарай. Та харин зөндөө зураг хөрөг оруулж над шиг хүмүүст тус болоорой за.

Sunbeauty (зочин)

зиа их сайхан болно гэдэгт итгэлтэй бн шү гоё до шинэ жил шиг сайхан, сүрлэг, өргөн, шинэчлэлт баяр бна уу бхгүй шд нтр

XaPXyH (зочин)

za tegeed ognoogoo ertxen tovolchie?

Анчин (зочин)

нээрээ огноогоо эртхэн шийдээрэй... арван хоног үсээ ургуулах хэрэгтэй байна...

Sunbeauty (зочин)

26наас өөр өдөр бвал хэзээ ч яахуу

дурлагч

30-ны өдөр биш байвал болжийн. Энэ өдөр ёолка хийхээр маргааш нь гэрийнхэнтэйгээ сайхан шинэ оноо угтах чадваргүй болох магадлал өндөртэй. Тэгээд жоохон давраад нэг юм нэмээд хэлэхэд 5,6 өдрийг дайруулаад товоо тогтвол их зүгээр байна.

joe. (зочин)

bnaaa bna

3apaa

Уул нь бөөнөөрөө байвал сайхан л дөө.

дурлагч

18,19 гэж болжийнаа. Гол нь нийт хэдэн хүн орох гэж байна гэдэг чинь газраа хайхад бас их чухалшдээ.

Янзагахан

Дашрамд хэлэхэд Энэ жилийн шинэ жил монголын блогчдын холбоотой ямарч хамаагүй. Холбооноос шинэ жил зарлан хийхийг холбооны ерөнхийлөгчөөсөө асууцгаа.

SpySec

Энэ жил манай Гөү гөү блогчдын шинэ жил их гоё болох байх даа. Эртнээс санаа тавьж санаачлагатай байгаа Янзагахан-даа гүнээ талархаж байж. Дор дороо саналаа бичээд мартагдашгүй сайхан баярын өдрөө хамтдаа сайхан өнгөрөөцгөөе.

fizgig (зочин)

hedend hna gedgee todorhoi hileerei shine blog chid mash ih ochih bh

ЗОРИГТ8

Би очноо... Сүүл хийгээд нүүрээ будаад demon болоод очноо...хахаа

Янзагахан

Заавал demon байдаг нь яааж байгаан :D.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com