ЯНЗАГАХАН : АЙДАСАА ЧУЛУУДААД БИДЭНТЭЙ НЭГД

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

АЙДАСАА ЧУЛУУДААД БИДЭНТЭЙ НЭГД

Хүний амьдралын баяр баясгалан, утга учир нь түүний үр хүүхэд, гэр бүл нь байдаг. Харин үүний дараагаар найз нөхөд, хамт олны уур амьсгал гэж би боддын. Тэр халуун дотно, найрсаг, найзархаг, сэтгэл зүрхнээсээ ханддаг, хуурамч баггүй, хэцүү тулгамдсан үед аав шиг нь ээж шиг нь ах шиг нь эгч шиг нь хэн нэгний хэлж зүрхлэхгүй үнэнийг, шүүмжлэл, ухаарлын үгийг блогчид гэж овоглох найз нөхөд, хамт олон маань бидэнд хэлдэг. Арван жилийн найзаасаа илүү, Их сургуулийн андуудаасаа илүү Блогчид гэх энэ л хамт олонд дэндүү дасаж, итгэж, хамт байхдаа аз жаргалыг бас ухаарал, эрч хүчийг олж авдаг учраас эдгээр хүмүүстэй уулзах дуртай байдаг юм. Би блогчид гэдэг энэ хамт олонд ороод ердөө жил гаран л болж байна. Анх яаж байгаад блог бичих санаа төрсөнөө санадаггүй юм. Гэхдээ тэр өдөр бурхан миний баруун чихэнд шивнэсэн байх.

Энэ ертөнцөд бие биенийхээ царайг хараагүй байж тэр хүний хэн бэ гэдгийг танидаг мэддэг болчихдог болохоор анх уулзахаараа хүртэл хэзээний танилууд шиг уулздаг нь сайхан. Удахгүй хэдхэн хоногийн дараа Блогчдын шинэ жилийн баяр болох гэж байна. Магадгүй блогоор нь эчнээ танил эдгээр нөхөдтэй уулзаж байгаагүй блогчид энэхүү шинэ жилд оролцохыг, уулзахыг хүссэж байгаа ч таних хүнгүй, намайг танихгүй бол яаанаа, тоохгүй байх вий, гадуурхах юм биш байгаа гэсэн бяцхан айдас, түгшүүр агуулж байгаа бол ТА өөртөө итгэлтэй зоригтой байгаарай. АЙДАСАА ЧУЛУУДААД БИДЭНТЭЙ НЭГД гэж уриалан дуудаж байна.

Би энэ цахим ертөнцөөс маш олон найз нөхөд, танилтай болсон. Анх 2008 оны 9 сарын 18нд блог бичиж эхэлж байлаа. Харин өнөөдөр 2009 оны 12 сарын 06-н яг өнөөдрийн байдлаар миний мессенжер линсэнд 105-н блогчдын Айди бүртгэлтэй байна. Энэ ердөө миний л линсэнд байгаа нь Цаана нь маш олон блогчид байгаа. Та энэ өнөр өтгөн хамт олонтой нэгдэн нийлж танилцмаар байгаа бол Блогчдын Шинэ Жилийн Үдэшлэгт-ээ хүрэлцэн ирээрэй.

Таны блог Таны дотоод ертөнц


start=-13 , cViewSize=50 , cPageCount=1

37 сэтгэгдэл:

null
LoveLove

105ааа? лайтай олон байшд хүний ай ди хэрэг болуул чамаас асуунаа

Undriga (зочин)

пээ, нээрээ 105и? ма листэн дэх бүх ай ди нийлээд ч 105 хүркү байна шд кк

Света

Нээрээ хэн намайг юу гэх бол гэх айдас хүнүүст байгаам шигээ. Ганц нэг хүнээс тийфмэрхүү үг бас сонссон шөө. Гэхдээ л "Чи хүнийг тоохкү бол хэн ч чамайг тоохкүэ" гэсэн сайхан үгийг санаарай...

Stormy

Ер нь "ХЭН НАМАЙГ ЮУ ГЭХ БОЛ" гэдэг үг чинь их сонин утгатай. Энэ ойлголт ази дахины ард түмэнд түгээмэл юм шиг. Уг нь бол тухайн иргэн өөрөө л сонин хачин үл ойлгогдох зүйл хийхгүй бол хэн ч "ӨӨ ЭНЭ ЯМАР ХАЧИН ГАР ВЭ" гэж хэлэхгүй л дээ.

1 (зочин)

Ази айдас..

MES POSTZ

ШИнэ жил ирлээ. Он гарах энэ тэрт гол нь биш Ердөө л тэр сайхан баярын уур амьсгал, тэр уур амьсгалаар амьсгалсан хүмүүсийн бөөгнөрөн цэнгэлт цаанаа л нэг халууцсан үедээ цас идэж байгаам шиг мэдрэмж

Янзагахан

LoveLove, Undriga: Харин бичлэг бичиж байхдаа
харчихаад өөрөө хүртэл гайхлаа шдээ.

Света: Чи минь тээд ямар хүмүүс гэдгийг мэджийгаа юм чинь тэр хүмүүсийн айдсыг нь үргээгээд дагуулаад ирэхийн байгааздээ айн

Stormy: Харин тийн

МЭС: Тэх. Яаааааг наадахыг чинь л яриад байгаам шдээ

desperado (зочин)

харин бүх л хүмүүст нэг тиймэрхүү айдас байдаг байх, бичас эхлээд уулзалтанд очиж байхдаа эмээх ичингүйрэхыг хослуулан байж л очиж байлаа. Одоо бол зөндөө сайхан найз нөхөд танилуудтай болоод сайхан байнөө сайхан байна. шинэ жилд орхыг хүссэн хүн бүрийн өмөн үүд хаалга үргэлж нээллтэй шүү. эцэст нь хээпи нюү еэр

Зочин

Тийм айхтар ичингүйрээд сүйд болох хүн байхгүй байлгүй дээ. Дан залуу улс байна даа энэ чинь. Цоглог байх байлгүй.

Арслантай авдар

Энэ дээдэх би шөө.

Moonoo (зочин)

Урилга үлдсиймүү?

Янзагахан

Moonoo tsoohon hed bgaa

gashuun (зочин)

Asuult bnaa!!! tsagaan saraar ahmaduudtaigaa zolgolt hiih uu? hahahaha

Анчин (зочин)

Айгаад байгаад хүмүүсдээ хандаж хэлэх үг байна аа... ҮСЭЭ ЗАДГАЙ ТАВИАД Л ХҮРЭЭД ИР...

Болдууш

Би чдоо юу гэх вюэ дээ... ХҮрээд ир, хар, үз, мэдэр, чи санаснаасаа хэд дахин илүү ихийг авах болно....

Зочин

таних хүнгүй, намайг танихгүй бол яаанаа, тоохгүй байх вий, гадуурхах юм биш байгаа кк

Undriga (зочин)

Энэ анчин гэж нэг л их үсээ задгай тавьсан хүн байхымаа кк

Хэрлэн

энэ Анчин задгай тавих үстэйчимшиг. өөр газар нь задгайгаар нь тавих үс байгаан болуу гсн хаххахаха

Аанхаа

Нээрээ би бол майр нэрэлхүү ш д. Багадаа гэрийнхнийг дагаж цагаан сараар нэг холиииииииййййййн хамаатныд очхоор баахан үл таних этгээдүүд энэ ингэсэн тэр тэгсэн гээл яриад байдаг, тэгэнгүүт нь тэр айлаас хурдан гарахын түүс болдог байж билээ тэрэн шиг санагдах вий гэж лллл нэмээгэд байхын. Эртээд танилцсан 5 6 хүнээс өөх хүн танихгүй болохоор

Болдууш

Ёооо энэ Аанхаа чинь харин юу юу гэнэ вэ айн. Дээр чайг ирэхэд чинь бид тээд хөөж тууцымуу. Бид чамайг яаж хүлээж авсан бусад нь тийм л байх болно. Тэр зoчи ч гэсэн санаа зовох зүйлгүй шд. Халуун дотноор та бүхнийг хүлээн авах бол шүү.

Аанхаа

Дээр ч уг нь би их гоё сэтгэл хөдөлөлөөр очно уриална нтр гэсэн л дээ хэдүүлэхнээ болхоор ярилцхад амар байсан. Шинэ жилээр бол майр олон хүн байна шүү дэээ заза би ийм хүүхэн шиг зантай л хүн байгааз тэгээ яадын

batmond

Ер нь нэг бллогуудийн цугларалтад очих юмсан гэж заримдаа боддог шүү. Зун зугаалганд явахад нь яг очих шахсан даанч томилолтоор хөдөө ажиллаар яваад чадаагүй. Харин одоо очидог юм билүү гаж бодож байна л даа. Би тийм их нэрэлхүү энэ тэр биш л дээ гэхдээ жаахан эвгүй юм аа.Мартсанаас Хэзээ Хаан уулзах билээ

Анчин (зочин)

тэгээд байвал тэргүүн дээр ургасан тэр бум үсээ бус тэр доор байх ноян жижиг анчингийн үсийг матрикс үсчиний салонд тринитигээр снооп доггигийнх шиг боож очиж байгаад задгай тавьчина шүү зүгээр... гах гах

Янзагахан

Энэ Хэрлэнгийн ярьж байгааг эээ. Нөгөө Анчингийнх нь хариулж байгааг ээ. Бацаанууд насандаа байна шүү айн хэ хэ хэ.

Батмонд минь дээ. Наад блогийн чинь тэнд надтай аминчлах булан байгааз тэрүүгээр орж ирээд Мессенжер Айдигаа үлдээчих. Тээд шинэ жилдээ ор ай.

Аанхаа гуай эртээд шинэ жилд орно энэ тэр гэж уриалга захиалчихаад яагаад өөр юм яриад байнаа. Эр хүн хэлсэндээ эмээлт морь хариасандаа гэдэгдээ

HERO

очсон хүмүүс гоё юм үзнээ шүү, хэлчий

Оранж (зочин)

Ааааая Янзага лаг том эгч. Бацаанууд гэнэ шүү..... Хэрлэн Анчин 2 ооо...
Гэснээс бидар хүн айхаар болсиймуу? За тэээл ер нь шинэ ирсэн блогчдоос эхлээд асуугаал явкү юу даа... Блогчид яаж хүлээж авдаг вэ гээл..... тэ? кккк

дурлагч

Анх удаагаа очиход аймар санаа зовдиймаа яах бол гээл. Гэхдээ нэг зоригоо чангалаад очоод үзцэн байхад тэгээд байнгын уулздаг болчихдогшд. Анх удаагаа очоод нээх юм хум ярьж чадахгүй хүмүүсийн ярихыг чагнаж инээсээр байгаал таардийн. Дараагийн ирэлтээс нүүр хагараад аймар ярьдаг болдийншд. Блогчид шинэ ирсэн хүмүүсийг харин ч гоё халуун дулаан угтдаг шүү. Нэрэлхэх, санаа зовох юм ерөөсөө байхгүй.

AntiDotE

Хамт шоо. Очилгүй яахав.

ЗОРИГТ8

линкэнд байгаа 105 чинь дандаа гого блогчид уу..хэхэ

Joe.

bi zahisan shvv law negiig savelj bgarai 19 s omno uulzaj awiishvv

Янзагахан

Юун 19-н бэ? Сарын 10нд ирж ав

Melody

105 ямар их юм бэ гэж бодсон чин минийх мсжрт 49 блогчдын айди байшд

Stormy

10-наас хойш такс авна гэсэн юм байхгүй ээ. Наана нь хэрэгцээтэй зүйлсээ цуглуулах хэрэгтэй биз дээ.

bataa

яаая очино гэхээс ичээд бхымаа
яах болдоо энэ хүнүүс хэхэ
тхдээ л одоо энэ муу айдсыг чулуудаж хаячихаад очиноо гэжугаа

DANCER

би уул нь ормоор л байхын энэ блогчидын шинэ жилийн үдэшлэгт ..., хэхэ

Янзагахан

Тээд оролдоо нээлттэй шдээ ямар асуудал байгаан Miracle?

DANCER

өө асуудал байна байна, цаг нь тулцан байна, айдас байна, санаа зоволт нтр байна хэхэ, харин байхгүй юм гэвэл хамт очих хүн алга, за яахав ганцаараа очий гэсэн чинь мoney алгөөө, эргэн төлөгдөх нөхцөлтэй лизингээр авч болох уу хэхэ, эсүүл хувьцаа гаргадыму авах хүн байна уу хэхэ_

дараа жилийн блогчидын шинэ жилд заавал орно доо. эцэст нь HAPPY NEW YEAR! сайхан баярлаарай хүнүүсээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com