ЯНЗАГАХАН : Аятайхан дамшигууд шүү

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Аятайхан дамшигууд шүү

Хэдхэн хоногийн өмнө Болдууш хүү блогчин охидод дурлаад дурлаад явчий энэ тэр гээд сүр дулиан тариагүй юу. Тэгтэл тэнд үлдээсэн хүмүүсийн сэтгэгдэлээс харжээ байх нь ..... "блогчин залуучуудыг хармаар санагдаа явчлаа" л гэнэ их л сонирхож байх шиг байна лээ. Үүнийг далимдуулаад таниж мэдэх блоггер залуусаа Янзагаханы нүдээр илэрхийлвэл... Бас он солигдох мөч ч ойртож байна. А-аас нь эхэлнээ.

Анхдугаар дизайныг хараагүй хүмүүст гэж хэлэхэд их сайхан ч залуу, сайн ч аав бас хүний сайн хань юм шүү дээ. Бас дээр нь зурна гэж лаана шүү дээ... майр авьяастай. Та нарт гэж хэлэхэд тэр авъяасанд нь би жаахан атаархдын.
Аанхаа гэж залуу байна. Сүүлийн үед тодроод миний хараанд өртөөд байгаан. Их хөөрхөн сэтгэж, хөөрхөн хөөрхөн юм бичнээ тэр чинь... Намайг өөрт нь их л дургүй гэж бодоод байдым шиг байгаан. Би одоо тэрэнд дургүйлхээд байгаа бас муухай аашлаж загнаагүй л юмсан. Аанхаа би чамд зүгээр л хандын шдээ... гэж хэлэе да.
Анчин гэж нэг алиа нөхөр байнаа. Бондойсон хөөрхөн цагаан юм байгаа. Их л гэдэс хавиараа бондойгоод надад тураач жаахан юм байж гэж хэд хэд загнах нь ч хаашаа юм зэмлүүлээл явж байдын. Тээл энэ тэнд алиалж амаа ангайж хэлээ гаргаал явжийдаг байсан одоо хэлээ гаргах нь багасчихсан байна лээ. Харин тэр амны ангайлт уу... /толгой сэгсрэв/
Арслантай авдар гээд нээх сайхан нэртэй блогчин бас байнаа. Яг л миний аав шиг буурь суурьтай хүн дээ. Хараад нээх сайхан аавын дулаан нөмөр нөөлгийг л мэдрэнэ дээ. Энэ тэнд сэтгэгдэл үлдээсэнг нь уншвал залуу хүүхдүүдийг дагаж бас дэггүйтмээр санагдаж гар нь загатнадаг юм шиг байна лээ.
Атилла гэж блог дээрээ шүлэг яруу найргаар сэтгэлийн гүн дэхь үгээ илэрхийлдэг мундаг залуу байдын. Цаадахтайгаа онлайнаар мэссэнжердэх юмуу уулзахын бол их л инээд алдсан залуу байдын байна даа гэж өөрийн эрхгүй бодно шүү. Би хувьдаа энэ залууг тэвчээртэй, жинхэнэ эр хүн гэж бодож дотроо хүндэлдэгийн... Цаадахдаа гэхдээ магтаж байна лээ гээд битгий хэлчихээрээ аягүй бол оодорчихно шүү хэ хэ хэ
Антидоте бол ярина гэж бол лаана шүү дээ. Аймар аймар... Хажууд нь үг хэлж юм ярихаас айгаад чимээгүй л инээд алдаал сууждын шдээ би. Юуг их ярьдагыг уулзсан хүмүүс болно мэднэ дээ. Ер нь тээд аягүй ухаантай айхтар залуу гэж би хувьдаа боддын... Удахгүй аав болно гэж байгаа догь эрээ...                                                      Анеми гэж нээх том бүлтгэнэсэн алга нүдтэй. Нүд хөмсөг болсон залуу байдын шдээ. Тээд инээхээрээ нөгөө гоё нүд нь эргэлдээл, хамаг бүсгүйчүүдийг хульруулдагийн шдээ. Тээд өөрт нь дурласан бүсгүйчүүдээс Наруто дээр гардаг шиг сүнсний гэрэл, чакра энэ тэр хийж бултаж зугтаадаг байхгүй юу... Аймар лаг залуу байдаг юм.
Болдууш гэж нэг жижигхэн бондгоно Боондгор гэж хэлдэг залуу байна. Ядаж байхад их дурламтгай юм шиг байгаамаа. Гэхдээ дурлахгүйгээр цаадах чинь боломжоо тооцоолж дурлалын жагсаалт гаргадаг байж магадгүй юм. Энэ жил ч яахуу дурлаад дурлаад дуусдагын байж ирэх жил зүрх сэтгэлээн гамнаж таарсан сайхан дурлалт бүсгүйгээ олж ханилаарай гээд найзын зүгээс ерөөчий...                                                                                            Бороо чинь харин их яруу найрагч шүү дээ. Шүлгүүдийг нь уншихаар энэ муухайн байна гээд хэлчих шүлэг олддоггүй ядаргаатай. Дандаа гоё шүлэг бичээд атаархуу занг минь хөдөлгөөд байдын... Бас цаадах чинь аав шүү дээ... Сүүлийн үед харагдахгүй байгаан аав, ханийн үүргээ биелүүлээд завгүй байгаан байлгүй. Нүдний шил энэ тэртэй аягүй ухаантай харагддаг ухаантай залуу байгаа даа.
Гэнэн Дэндэв гэж шинэ нэртэй болсын хэ хэ хэ уг нь ЖиТулга лдаа. Гэнэн Дэндэв энэ тэр гэж өөртөө зохиогүй нэр энэ тэр зүүгээд байгаан хөөрхөн золиг... Бид 2 их сургуульд нэг сургуульд байсын. Үүдэнд аягүй ухаантай царай гаргачихаал урдуураа явж байгаа хүмүүсийг шалиг нүдээр хардаг байсан гэж дээхэн үед бичиж байсанг бодохоор аймар санагдаад байдын. Одоо гэхдээ засарчихсөөн. Засарсан юу юу яадаг ч гэдэг билээ дээ за за мартаж...
Долоо гэж залуу байна. Цаадах чинь амнаасаа болж анхнаасаа л сүр дуулиантай паакталж олны танил болсон хүн. Эмэгтэй хүн басаж байж 7см энэ тэр гэж өөрийгөө аягүй муухай хийлгүүлээгүй юу яагаав. Санаж л байгааздээ. Үнэн худлыг нь хэн мэдлээ тэр 2 л өөрсдөө мэдэж байгаа байхдаа. Цаадах чинь их хөөрхөөн сэтгэлээрэй шдээ... Дээр нь дуусдаггүй олон паянтай... За за тэрийгээ бараг өөрөө ярьчдым дөө. Сониноос манай найз гээл яриад байдаг байсан чинь нэг удаа өөрийгөө тэгж ярьдагаа хүлээн зөвшөөрсөн шдээ.
Доктор гэж их даруухөөн залуу байдын. Бас хөөрхөн инээнээ тэр чинь... Цагийг бол яг барина шүү дээ. Би тээл дандаа загнуулна. Чи өөрөө тэдэд гэж хүмүүсийг дуудчихаад өөрөө хоцорлоо гээл сургааль айлдана даа. Их сайн ч, сайхан эр хүн байгаа.
Зараа гэж арзайсан зараа шиг хүн байдын гээд байхгүй юу хэхэ хэ. Энэ хүн бол монголын блогчдын холбоог санаачлан үүсгэн байгуулсан хүн байгаан. Надад энэ хүнийг магтахад үгсийн сан маань хүрэлцдэггүй ээ. Блогчид дундаа еөгий, жанжин гэх мэт нэр алдартай эр дээ.  
МЭС гэж хаа явсан газраа хүн хутгалж явжийдагийн хэ хэ хэ. Энэ нээх тийм добри царайтай залуу байгаа. Яг бичдэг шигээ царай төрх бол огт байхгүй. Заримдаа энэ хүний сэтгэж бичсэн зүйлийг уншаад яаж... гээл цааш хэлэх үг олдохгүй гардын. Бас л аймар лаг бичнэ шүү дээ. Их ирээдүйтэй залуу байгаам даа. Харахад бас ч үгүй бие хаа, царай зүс гээд байнаа байна. Сайхан залуу байгаа.
Прадо буюу Десперадо. Их олон хоч юм уу юу юм дэспэ хавтан л гэнэ, хардкор л гэнэ, прадо хэд хэд ч гэнэ үү аягүй олон  нэртэй. Хүчтэй салхи энэ тэр гарсан үед даармаар бол нөмөрт нь зогсоход нөмөртэй залуу байгаа. Ингэж хэлэхээр төсөөлөгдөж байгааздээ. Их философилог юм бичдэг хүн дээ.
СпайСек гээд нэг нууцлаг даруухан нүдээрээ инээсэн залуу байгаа. Би бодохдоо цаадахыг чинь нэрээ өгөхдөө СпайСекс гэж өгөх гэж байгаад нууцлаг таавар маягтайгаар "с" үсгийг нь гээсэн байх гэж бодоод байгаан. Цаадах чинь тээд аягүй хөөрхөн шдээ инээж байгаа энэ тэр нь бас аав гэж байгаа хэ хэ хэ. Манай секслогч Хайко хэлэхдээ "Харахлээр маш даруухан гэхдээ яг унтлаганы өрөөндөө бол аврага том хилэнц хорхой болдог" гэжийна лээ. Энэ нь зарим хүмүүсийн аазгайг их хөдөлгөж үзхиймсан гэсэн адын бодолд автуулаад байгаа сурагтай.
Сторми гэдэг хүний талаар мөхөс би бээр үг цухуйлгаад ч хэрэггүй биздээ. Оройн дээд их багш шүү дээ. Ном дор мөргөм үү их багшээ. Гэхдээ анх энэ хүний бичлэгийг уншаад анхны сэтгэгдэл бол майр эх оронч ёстой нэг номын хүн байна даа гэж бодсон чинь юу вэээ Анхны уулзалтан дээр л төсөөлөл 360, 720, 1080 градус эргэсэн. Их жогтой харцаар, тэр хэлжийгаа үг энэ тэр хэ хэ хэ өвдөгний өнцөг, нүдний ухархаа, хамрын самсаа энэ тэр гээл явж өгнө шүү дээ. Төгсгөлд нь гоо үзэсгэлэнгийн туйл, бүрэлбаа энэ тэр гээд зөндөө хэ хэ хэ
Нцоом гэж харагдаж, үзэгддэггүй нэг хүн байгаа. Сонирхол, нийтэлж буй юм нь их аятайхан, өвөрмөц юм билээ. Шинэ жилээр ирнэ гэчихээд мурисанг нь бодохоор ллллллл ..... за за нэг өдөр үзнээ чамайг гээд л хэлчий даа
Туулай юу хэ хэ хэ Манай туулай аягүй хөөрхөн шдээ. Цаадах чинь монголд байддаггүй. Харь оронд эх орон, ээж аав, гэр бүлийнхээ төлөө зүтгэж яваа. Сайн, сайхан ч залуу байгаа. Зургийг нь харагнээ би жич танидаг л юм байна лээ. Цаадах чинь хайр дурлалтайгаа учраад одоо ёстой жаргаж яваа. Бас манай туулай чинь харь улсад байгаа хэрнээ аймар сэтгэлээрээ шдээ. Бидэнтэй дандаа хамт байж бидэнд бэлэг явуулнаа гоё. Сүүлд ууланд явахад намайг аваад явчихалдаа гээд байхаар нь би сэтгэлдээ үүрээл явсан шдээ.
ХаРХуН гэж хав хар шүд нь л цагаан бусад нь тас хар хэ хэ хэ за за хэтрүүлчихлээ. Энэ залуу их нууцлагаа бүр дэндүү нууцлаг ноёнтон. Чимээгүйхэн инээмсэглээл сууж байдаг юм. Нээх олон юм ярихгүй ээ тэр чинь... Гэхдээ ажил дээрээ бол өөр юм шиг байгаан би тэгж боддын.
Хасар гээд блогчин байна. Үлэмжийн чанар энэ тэр гээд их сайхан нэртэй. Энэ хүний блогоор орохоор юм юм ханхална дөө. Зүгээр л бичлэгээрээ л хэн бэ гэдэг нь дурайгаад байдын. Улаан цамцаа өмсчихөөд гараа алдалж босож ирээл үг хэлдэг нь их гоё санагдаад байдын хэ хэ хэ. Хэлэх үгнүүд бол их чухаг шүү дээ
Херо гэж залуу байна. Сүүлийн үед танигдаад байгаан. Мэргэжлийнхээ тал дээр бол их авъяастай, бас сэтгэлээрээ тусархуу залуу байна лээ. Сүүлийн үед бичээд байгаа нийтлэлүүдийг нь уншаад байхнээ бас овоо бичжийна шүү гэсэн бодол төрүүлсэн шүү. Хамт зэрэгцээд суужээ байх нь их л даруухан дотроо их юм бодож тэрийгээ бичиж гаргадаг юм уу даа л гэж санагдсан даа.
Цахлай гэж бас нэгэн залуу байгаа. Цаадах чинь сургуулиа төгсөх гээд их завгүй байгаа бололтой таг чиг юм бичихгүй байгаан. Харахад нүдэнд дулаахан аятайн залуу байгаа. Сая шинэ жилээр өвлийн өвгөний хувцас баттай авчирнаа гэчихээд мурисанг нь бодохоор лллллл.... заа яахав сургуулиа төгсөх гээд завгүй байгаа хүнийг тэ. Уг нь давгүй юм бичээд байдаг байсан байхгүй шүү алга...
Цоомо гэж бас нэг сайхан залуу байгаа. Эр хүн шиг эр хүн шүү дээ. Блог дээрээ бол юу дуртайгаа бичиж, шүүмжлэж, эрх дураараа тарвалзана. Цаадахыг чинь эртнээс мэдэхийн болохоор энэ чинь ийм хүн шүү дээ гээд л бичсэнг нь уншаал гардын. Зарим хүмүүсийг ч эмзэглүүлнэ дээ.
Цуки гэж базуур залуу бий. Ёстой нэг базаад базаад явчихна шүү дээ. Сэтгэлээсээ ярилцаад сууж байхад сайхан байдын. Сайн найз, сайхан ч залуу гэж би хэлнэ.
Элгуардо гэдэг залууг бол үзээгүй ээ. Зургийг нь бол харсын байна. Бас яахуу мэссэнжер утасаар харьцаж байсан болохоор хэр залуу вэ гэдгийг нь бол гадарланаа. Цаадах чинь бас л монголд байхгүй. Харь улсад сурж боловсроод ажиллаж байгаа. Хай5-аар нэг танихгүй залуу орж ирчихээд нээх танил аятай зураг дээр сэтгэгдэл үлдээгээд байхаар нь гайхаад байсан чинь мань хүн байсын байна лээ шдээ. Бас сэтгэл гэж сүү шиг л залуу даа.
Эркардо гэж залуу байгаа. Би их добри гэж боддын хэ хэ хэ. Харахад бол их сайхан залуу байгаа даанч найз охинтой болчихсон гэсэн. сонсоод байхнээ их олон бүсгүйчүүдийн харцыг булааж явсан юм шиг байна лээ. Ажил мэргэжлийн тал дээр бол ярих юм байхгүйээ их мундаг залуу шдээ. Блогоор нь нэг шагайгаараа айхтар айхтар юм бичнэ шүү дээ.
Эсжокер гээд нүдний шилтэй их чухал царайтай залуу байгаа. Блогоор нь нэг шагайгаад гарахад бол өөрт чинь инээд л бэлэглэнэ. Хошин шогийн мэдрэмж нь их хөгжсөн хөгжилтэй залуу гэж санагдана. Хүмүүсийн хошин дүр төрхийг харуулсан зүйлс хаанаасаа олдын бүү мэд олоод нийтэлчдийн. Харин уулзаад яриад суухад бол их яриа тийм л залуу даа.

Эцэст нь хэлэхэд манай залуус чинь бүгдээрээ их мундаг айхтар залуус байдын шдээ. Бүсгүйчүүд үү?????
Бүсгүйчүүд нь бол ярих юм байхгүй бүгдээрээ гоо үзэслэнгийн туйлууд шүү дээ.
Эхнэртэй, нөхөртэй, хүүхэдтэй, найз охинтой, найз залуутай, ганц бие, надаас дүү бүх бүсгүйчүүд, залуусыгаа би харамлаж хардаж явдымөө яаадгын. Та нар битгий шохоорхоод байгаарай дэмий шүү.

За тээд хоёр оны зааг дээр нэгэнт тулж иржээ. Зүггүйтэж алдсан, зүрх сэтгэлдээ буй муу бүхнээ мартаж Гуниг гутарал бүхнээ хуучин онтойгоо үдээрээ. Гайхалтай сайхан бүхэн ганцхан 2010 онд л ирнэ шүү. Шинэ жилийг амжилт бүтээлтэйгээр угтан авч Бүтэн жилийн турш тэр бүхнээ хадгалаарай. Амжилт бүтээл, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг та нартаа хүсэе. Шинэ жилийн мэнд хүргэе.

start=-1 , cViewSize=50 , cPageCount=1

49 сэтгэгдэл:

null
Оранж

ммммммм....... би ч Элгуардо, туулай Нцоом 3г бас яг үзээгүйээ...... Харин зөндөө харьцаад үзсэн юм шиг болсон нтр гээсссссссссссс.......... ккккк

SinГ©ad O'Connor

спайсекийг хилэнц болгож харий.

joe. (зочин)

намайг сайн танихгүй болохоор би өөрийгөөл бичхээс хэхэ

би бол алиа хошин зантай ааш зан нь эгдүүтэй
харахад ууртай харилцахад таатай
биендээ хутга савхны комтой
итгэл алдахгүй авдар л гэсэн үг
үг даадаг үнэч шудрага
гээл явж өгөхгүй юуу хэхэ

Дээс...

янагхан гоя юм бичжээ гах гах. манай инзага чэн өөрөө аягүй хөөрхөн охийшдээ. нүдний шилээ хаячаад хар өнгөтэй линз зүүдэг болцон чэн харин "хэрцгий янзага" болох шахсан л болхоос гах гах

SinГ©ad O'Connor

спайсекийг спайсекс болгож харий дөхүү гуйжийн чинсэтгэлээсээ энтэр хэхэ

заза жоке шүү, сэтгэл татам инээмсэглэлтэй сайн аав, сайн хань, сайн зохиолч гэж бодож явдийшүү.

Дээс...

нээгдсэн нь зуун тавь гэснээ сэтгэгдэл нь 3 4 нтр ха ха. харчаал гараашасс гах гах.

Hiko

Күээээээээээ мөн сайхан залууус шүү гэж шүүрс алдав . Нээрээ лаг дажгүй залуус байды шд гэж рекламдаж байгаад өөр блогын охидод алдчих вий дээ гэсэн кккк.
Анимэ байхгүй байхын ???

SinГ©ad O'Connor

манай анимэ чинь аймааааар том нүдтэй, сэтгэлээрээ инээсэн сайхан залуу бий ккк

;=) (зочин)

Za saihan todorhoilolt bichij. Gtulga yachvaa? Unshkeel haraal blaa. Dutuu harchvuu. Ene gogo-iin zaluus chin bugdeeree l suun setgelt zaluus bdin bishuu.

ariel

би алгоооооооо хэхэххэ

Зочин

Ареалаа чи чинь эмэгтэй биздээ гүү мууу?

SinГ©ad O'Connor

ариел эрэгтэйн байна бөмбөг гэж
ойрд блогчид сексийн сонирхолоо тодорхойлохоос гадна хүйсээ тодорхойлох гэдэг асар том асуудал гарч ирээд байгаа бололтой хохо

ariel

хохохохохохохо би бантаж байна хэхэхэ

XaPXyH (зочин)

2010 unexeer gaixaltai on bolox baixaa.
yanzagaa bolon busad blogchiddoo amjilt xusie

БОРОО

Нэг хүнд сэтгэлээ илчлэхийн төлөө их олон хүнийг хавсарганд бичжээ дээ янз нь. Би тэгж бодлоо. Тэр ганц хүн нь энэ дундаас өөөрийнхөө тухай олж уншаад хандыг ойлгох болтугай гэж ерөөе дөө :P

SUNбрүти

сайхан сайхан бичээ явжээ. Янзага хүн тодорхойлохдоо мундаг юм аа. Гэснээс чи ямар харамчийн бэ блогийнхноо харамла харамла явчина биз зөв зөв зөв кью кью кью

Болдууш

Энэ Янаг Янзагын дотор их юм бий. Энэ блогийн эрчүүд эмээлтэй хазаартай морьтойгоо л багтана энэ хүний Мэнэнгийн тла шиг уужим сэтгэлд... Боондгор гэж.

Янзагахан

Anime, Gtulga 2 baijil bna shde.

Boroo ch yostoi gal shig setgel ruu min dandaa us tsatsaj yawhiim da.

Анчин (зочин)

сайхан бичжээ...
миний бие гэдэс, ам, хэл гуравтаа бодлоготой хандаж эхлэе даа...
уул нь тэр гэдсэн дээр товойгоод байгаа чинь гүзээ биш нэг том цул булчин юм байгаан шдээ... ихи ихи ход ход...

Оранж

Болдууш Янзага 2 сонин байгаа шүү гэнээ . та 2 яасийн? айн? Би биш Хико хэлсий шүү нтр.....кккк

БОРОО

Янзагад сорри: Хаяа бензин цацаж, шүдэнз зурж явнаа ккк

SJoker (зочин)

Тийм чухал царайтай харагддын байхдаа хэхэ.
манай гоү гоү ийнхан ч бас сайхан сайхан бүчгүйчүүдтэй шүү гэж
Бүгдэд нь шинэ оны мэндийг хүргье

SJoker (зочин)

Арай ч эрт хэлчвүүдээ :D

SEVEN

Хааххахахахахах янзгааа юу гээд худлаа наагаад байна аа би хэзээ өөрийгөө гэж хүлээн зөвшөөрсөн гэж би өөрийнхөө паянг шууд л би гэж байгаад л яридаг зөү найзуудад тохиолдслн бол найзууд гэж байгаад л ярина намайг худлаа яридаггүйг хүмүүс мэднөөө ингэж хүн гүтгэхгүй шүү нөхөөөөр ингээд байвал эртээдын чамтай өнгөрүүлсэн шөнийн паянгаа яричишүү зүгэр

HERO

Их юм бодож бодож билээ нтр би нээрээ гах гах

Турьхан (зочин)

би ч бараг бүгдэд нь дурлах юм байна даа хэ хэ хэ

Болдууш

Турьхаан надаас бусдад нь шүү Боондгор гэж...

Янзагахан

Бороо минь тэгмээрсэн дээ ядаж.
Долоо гуай тэнэгтээд байгаарай би чамтай яаасын...

bataa

янзага үзсэн хүмүүсээ бичсэн гэнэ үү хэхэхэхэ

Янзагахан

таниж мэдэх gej baihad yu balairaad bgaan Bataa guai

erika

блогчин залуусыг хархынсаан гэж би сээгий үлдээжийсийшд... баярлалаа янзагаа...

MES POSTZ

Сайхан Пий Аар болж өгсөн байна. Баярлалаа. Чамайг ч бас хүмүүс Янагхан л гээд байна лээ шүү.

LoveLove

ккк олны үг ортой л байх тэ Мэсээ гэсс ккк манай Янзага ч үзсэн харсан хүн ихтэй юм шиг байна. :)

LoveLove

гэснээс сайхан залуучууд шүү манайхан чинь Бүгдээрэнд нь шинэ оны мэнд хүргэе.

Доктор

Блогчид сонин хүмүүс шүү. Зүгээр уншчихгүй доор нь сэтгэгдэл гээд шүүмж, санал, хэлэлцүүлэг, сүүлдээ чат болгочихдог. Бүх блогчиддоо мэнд хүргэе!!! Ирэх ондоо инээд хөөртэй уулзалдъя.

Che.

Блогчин залуус нүдэнд харагдаж байна оо.

Ну ПОГОДИ

за удахгүй улаан нүүрээрээ уулзнаа таануудтай тэр цагт л шинждээ хө

Арслантай авдар

НЦООМыг дараа нэг үзнээ гэнэ үү. Цаадах чинь гайгүй үзүүлчих байхөө кххх

Янзагадаа шинэ оны мэнд хүргэе!

barbie

янзагxан янзтай бичсэн байна шдээ. нцоом-г xарин xармаар санагдаадысан ккк. ичнээ танил xүмүүс зөндөө байxын шинэ жилийн зураг нтр байвал үзий.

~Freedom writer~

Мундаг тодорхойлжээ...Хараагүй хэдээ харсан юм шиг болжлоо гэсс хихи

SpySec

Шинэ оны баярын мэнд!

Янзагаа намайг Спайсекс болгохоо больчих л доо.

Энэрэл (зочин)

бид2-ын зүгээс бүгдэд нь шинэ оны мэнд.

манай хүн базуур байхаа больсоон гэхдээ блог анд нарых нь өгсөн нэрийг хайрлаж явнаа ........нтр ккк

Нэг_хүү

HEhe spysex bhdiin yadiin hehe eemegtei hunii tuhai bichih zaluus bhguimuu blogchdoo

SUNShine®

Таньдаг блогчдыг бол яг бичжээ.

12 сар болгон эрүүл энх, 4 улирал бүр амар амгалан, 52 долоо хоног бүр жавхаатай, 365 өдөр болгон олзтой, 8760 цаг бүрт аз жаргалтай байхыг хүсье.
Шинэ жилийн баярын мэнд!

zugeer l unshigch (зочин)

chi Gtulgiin surguuli bsan geheer Holboo yumuu Tisiin Litsee bsan yumuu tee

zugeer l unshigch (зочин)

hehe chi holboonih yumuu tee holboond bas blogchin ohin baidag yumuu tee ug sonshod goe l bna hehe

dark_angel (зочин)

ёоох бараг дөнгөж л блог нээгээл бүх блогчидийнхо залуусийг танидаг болчийн бнадоо кк нудэнд шууд л дөсөөлөгдөж ээнө янзага янзтай бичсэн бнөө ингэж

Янзагахан

Өөрийн бичсэнээ эргээд хэзээ хойно уншихад инээд хүрээд байхын... Энэ сэтгэгдлүүдийг хэхэхэ бүр сэтгэл сэргэчихлээ :)

Атаархуу Азаа

энэ уул нь блог бичдэг болсоноос хойш л бичсэн бээгий байхын би ямар үйлийн үрээрээ ийм сайхан бээгийг тойрчууудэээ гэж мэгэд хэхэхэх

энэ сайхан мэдээллийг хожимдсон ч гэсэн мэдэж авлаа хихихи бичсэн янаг янзагадаа ч дааанк гж мэгэд

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com