ЯНЗАГАХАН : 2010 оны єрнийн зурхай

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

2010 оны єрнийн зурхай

 

Хонины орд
Таны дэргэд ямагт байдаг хvмvvстэй харьцах харьцаанд тань єєрчлєлт орсноос шалтгаалан 2010 он олон талтай сонирхолтой жил болно. Єєрийн тvнш, магадгvй ойр дотны хvмvvстэйгээ харьцах харьцаагаа єєрчилнє. Энэ бол таны амьдралын сайхан vеийн эхлэл, єєрийн тєлєвлєсєн зорилтоо амжилттай хэрэгжvvлэх гараа байх болно.
Санхvv- Мэдэгдэхvйц ашиг олохын тулд ажлынхаа чиглэлийг єєрчлєх хэрэгтэй болно. Энэхvv хэцvv замыг туулахад таны дэргэд жинхэнэ vнэнч, итгэлтэй, бизнесийн шинэ чиглэлд хамтран ажиллах, магадгvй шинэ амьдралыг ч цогцлон бvтээх хvмvvс vлдэнэ. 2010 оны сvvлч юм уу 2011 оны эхээр ажлаа єєрчлєх хvсэл тань биелнэ. Бизнесийн чиглэл єєрчлєгдсєнєєс санхvvгийн асуудал vvснэ. Тиймээс таны мєнгє багасна.
Хайр дурлал-Хувийн амьдралд тань огцом єєрчлєлт гарна. Ихэнх гэр бvл єєрсдийн харьцаагаа эргэн харах болно. Асуудлыг хамтдаа хэлэлцэн аз жаргал олж авах замыг эрж хайн, хайр дурлалынхаа тєлєє тэмцэх хэрэгтэй. Хэрэв хvсэл, хичээл зvтгэл байвал бvх зvйл бvтнэ. Эхчvvд хvvхдvvдтэй холбоотой асуудалтай тулгарна. Энэ нь єнгєрснєєс улбаатай.
Эрvvл мэнд-Єнгєрсєн жил євдєж байсан євчин тань сэдрэх юм уу архаг хууч хєдєлж магадгvй. Дархлаагаа сайжруулахад ямагт анхаарч сэтгэл санааны хямралаас зайлсхий.

Vхэр

Таны хувьд амьдралд єєрийн байр сууриа олох жил. Бvх л чиглэлд ер бусын, эрч хvчтэй, хурц тод vе. Хvрэх тэмvvлэл, ажил тєрлийн хувьд єсєх боломжийг алдахгvй байх нь чухал.
Санхvv- Єєрийн тvншvvд, хамт ажиллагсад, удирдлага дахь хvмvvстэйгээ харьцах харьцаа тань vргэлж энгийн хялбар, зовлонгvй байж чадахгvй бєгєєд тодорхой хэмжээний хvчин чармайлт шаардах болно. Туйлын ажил хэрэгч, тодорхой байх шаардлагатай. Жилийн эхний хагаст зарим хvмvvсийн байр суурь муудсанаар ажлаас халагдаж болзошгvй. Гурав дєрєвдvгээр сард байдал хамгийн хvнд болох боловч шинэ ажлын байр мєд олж чадахгvй учир яаран шийдвэр гаргах хэрэггvй. Санхvvгийн хувьд тогтвортой бус байна. Хуучин єрийн асуудал сєхєгдєн, найз нєхдєєс тань санхvvгийн асуудлаар гомдоллох явдал гарна.
Хайр дурлал-Хувийн амьдрал тань ч гэсэн бодсон шиг амаргvй тайван биш байна. Байр, орон сууц худалдан авах, их засвар хийх оршин суугаа газраа солих юм уу нvvхтэй холбоотой таатай явдал тохиолдож магадгvй. Амгалан тайван ноёлж байдаг гэр бvлvvдэд хvvхдvvд тань их мєнгє зарлагадах асуудал учирна.
Эрvvл мэнд-Гурав, дєрєвдvгээр сард євдєх юм уу эсвэл євчин тань хурцдах магадлал єндєр байна. Мєн энэ сард жолооны ард болон томилолтоор явахдаа онцгой анхаар.

Ихэр

Амьдралын бvх л салбарт чухал єєрчлєлтvvд гарч янз бvрийн vйл явдал тохиолдоно. Гэвч удаан бодож, эргэцvvлэх, тайвшрах цаг хугацаа олдохгvй. Одоо юу эсвэл хэзээ ч vгvй юу гэдгээ шийдэх цаг.
Санхvv- Мэргэжлийн хvрээнд бvтэн жилийн турш эрчимтэй хєдєлмєрлєхийг хvлээж байна. Єєрийн ажил хэргийн амьдралаа шинээр бий болгох боломж таны ємнє байна. Таны удаан бодож, мєрєєдєж байсан шинэ санаа, шинэ чухал тєсєл тань биелнэ. Шинэ онд санхvvгийн асуудал таатайгаар шийдэгдэнэ. Мэргэжлийн хувьд гарах амжилттай єєрчлєлтvvд нь орлогыг тань нэмэгдvvлэх боловч мєн vvнтэй зэрэгцэн зарлага тань єсєх болно.
Хайр дурлал-Амьдралд тань тvгшvvр, сэтгэл зовнил дагалдаж байх болно. Салалт, хууралт тохиолдож, саяхан тогтоосон найдвар тээж явсан холбоогоо хvртэл таслахад хvрч магадгvй. Хавар юм уу, зун таныг шинэ учрал хvлээж байна. Оны эхэнд олон хосод хилийн чанадад амьдрахаар тєлєвлєх юм уу, амьдрах боломж гарч болзошгvй.
Эрvvл мэнд-Таны эрчим хvчний нєєц єндєр байгаа тул ямар нэгэн євчин эмгэгээс айх хэрэггvй. Гэхдээ эцэг эх, гэр бvлийн бусад гишvvдэд таны тусламж хэрэг болно.

Мэлхий

Бvхнийг эхнээс нь амжилттай эхлэхийн тулд шинийг танин мэдэж, бvх хvчээ дайчлан ажиллах жил. Таны ємнє илvv шинэ, илvv сайхан ирээдvйн зам нээлттэй хvлээж байна. Харин хуучнаа эргэн дурсаж, танд саад болж болох хvмvvсийн зєвлєгєєг сонсох хэрэггvй. Зєвхєн єєрєє єєртєє итгээрэй.
Санхvv- Хэцvv, их хvчин чармайлт шаардах боловч сонирхолтой байх болно. Тун саяхан ажил хэргийн хvрээнд эхлvvлсэн зvйл тань ирээдvйд сайхан vр дvнд хvрэх боловч танаас ихээхэн хvч хєдєлмєр шаардана. Санхvvжилт орж ирэх нь жигд бус байвал бvv зовоорой. Оны эхээр хувийн зvгээс бэрхшээл учрах ч оны хоёрдугаар хагасаас санхvvгийн асуудал хэвийн болж эхэлнэ.
Хайр дурлал- Єєр тийш шилжин, оршин суугаа газраа єєрчлєхєєр шийднэ. Єєр газар, єєр улсад амьдардаг, ховор уулздаг садан тєрєл, танил нєхєдтэйгєє илvv их харилцаа холбоотой байх болно. Тэдэнтэй харьцах харьцаа тань дандаа таны хvссэнээр байхгvй бол vvнд санаа зовсоны хэрэггvй. Юу ч боллоо гэсэн эдгээр харилцаа таны санаа бодлыг цэгцлэн,танд тус болно.

Арслан

Шинэ он бvхэлдээ хvндхэн жил байх болно. Бодит байдлыг анхааралтай, зєв тодорхойлж чадваас амьдралынхаа чухал асуудлуудыг бэрхшээлгvй давж чадна.
Санхvv- Амжилт хэд хэдэн зvйлээс шалтгаалах болно. Нэн тvрvvнд єєрийн санхvvгийн байдлыг зєв тодорхойлох, хєрєнгє оруулах гэж буй ажилдаа хэр мэдрэмж, туршлагатай хандах, ажил хэргийн хамтрагчтайгаа хэрхэн ойлголцох гэсэн зvйлvvд багтана. Чухал гэрээ, хэлэлцээр хийхэд болон хєрєнгє оруулалтад зургаа, долдугаар сарууд ивээлтэй байна. Харин наймдугаар сард шинэ албан тушаалд томилогдох, ахих боломж гарна.
Хайр дурлал- Энэ ордныхны хайр гэдэг нь баяр юм. Гэр бvлтэй болох гэж тєлєвлєж байгаа бол энэ жил маш их азтай байх болно. Энэ асуудалтай холбоотой зарим нэг тєлєвлєгєєгєє гуравдугаар сарын эхээр хэрэгжvvлбэл зохистой. Хайр сэтгэлийнхээ тєлєє их зvйлийг хийх хэрэгтэй ч бусдын зєвлєгєєг заримдаа сонсоход илvvдэхгvй.
Эрvvл мэнд- Аравдугаар сар хvртэл єєрийн эрvvл мэнддээ илvv ихээр анхаар. Ажил ихтэй, цаг зав багатай хvмvvс нэн тvрvvнд эрvvл мэндийн бvрэн шинжилгээнд орохыг зєвлєж байна. Ялангуяа долдугаар сард хол замд гарахаар тєлєвлєсєн бол илvv анхаарал, болгоомжтой байж, аваар ослооос сэргийл.

Охин

Сvvдэрт нуугдан, бусдад мэдэгдэхгvйгээр удирдаж чадваас атаархуу зан агуулсан мэхлэгчдээс зайлсхийж чадна. Ажил хэрэг, хувийн асуудлыг ялгаж, салгах нь чухал гэдгийг санаарай. Хэн нэгний хуурмаг дур булаам, эелдэг байдал таны амжилтад муугаар нєлєєлж болзошгvй.
Санхvv- Хамтрагчид тань итгэл даах, vнэнч хvмvvс мєн эсэхийг дахин нэг магадалж vзэхэд илvvдэхгvй. Зургадугаар сар санхvvгийн хувьд нэлээд хvндхэн байх болно. Энэ байдал наймдугаар сар хvртэл vргэлжилнэ. Гэхдээ зээлийн асуудалд нухацтай хандахыг зєвлєж байна.
Хайр дурлал- Єнгєрсєн жилийг бодвол шинэ онд хайр сэтгэлийн хувь тийм ч ханамж дvvрэн байж чадахгvй болов уу. бvтэхгvй зvйлийг болгох гэж хэт улайрах нь таны ажил, мэргэжлийн амжилтаас хойш татах магадлалтай гэдгийг анхаараарай. Энэ ордонд хамаарагсад хаврын саруудад бvтэлгvй дурлал, vзэн ядалт, хууран мэхлэлттэй учирч багагvй бэрхшээлийг туулна. Ганц бие хvмvvс зургадугаар сард гадаад томилолтоор явж байхдаа хайр дурлалтай учирна.
Эрvvл мэнд- Эрvvл чийрэг байж, санаа зовох асуудал гарахгvй. Урьдчилсан арга хэмжээ авахгvйгээс болж хаврын улиралд ханиад томуу тусахаас сэргийл. Хоёр, гуравдугаар сард хэт ачаалалтай ажиллах нь таныг ядрахад хvргэж болзошгvй.

Жинлvvр

Хvнд, хэцvv нь их боловч баяр хєєртэй олон єєрчлєлт таныг хvлээж байна. Энэ бvх єєрчлєлт хувийн ч, ажил мэргэжилд ч хамаарна.
Санхvv- Томоохон єєрчлєлтvvд гарна. Энэ vед албан тушаал ахих, олон жил мєрєєдєж байсан хvсэл тань бодит биеллээ олж, олон жилийн чармайлт ихээхэн ашиг, орлого авчирна. Гэхдээ амжилтад хялбар хvрнэ гэж vгvй тул зорьсондоо хvрэхийн тулд урдаа байгаа аливаа бэрхшээлээс шантралгvй байх нь чухал. Мєн удаан бодож тєлєвлєсєн тєлєвлєгєєгєє єєрчлєх хэрэгтэй болж ч магад. Тиймээс санхvv нэмэгдэвч зєв, тооцоотой vрэх нь хэзээд илvvдэхгvй.
Хайр дурлал- Халамж, энхрийллээр дvvрэн гэгээлэг, тод дурсамж vлдээсэн жил байх болно. Адал явдлаар дvvрэн харьцаа, хайр дурлалын ялалт хvлээж байна. Гуравдугаар сард таны сэтгэлийн нууцлаг, нандин утсыг хєндєх хvнтэй учирна. Єєрийгєє хайр, дурлалд азгvй нэгэн гэж бодож явдаг хvмvvс хоёрдугаар сарын сvvлч, гуравдугаар сарын эхээр сэтгэл хєдєлгєм харьцаа тогтооно. Оны сvvлчийн сард зєвхєн хайр сэтгэлийн холбоо тогтоохоос гадна шинэ найз, нєхєдтэй танилцана.
Эрvvл мэнд- Хэт их ачаалалтай ажилласнаас аравдугаар сард мэдрэлийн ядаргаанд орж болзошгvй. Ес, аравдугаар сард биеийн тань эсэргvvцэл буурах магадлалтай. Тиймээс урьдчилан амин, дэм хэрэглээрэй.

Хилэнц

Энэ жилд тохиолдох томоохон єєрчлєлт, vйл явдлууд таны амьдралд хэзээ ч мартагдашгvй байх болно. Сэтгэл хєдлєл, амжилт, єсєн дэвшилт, эрч хvчээр дvvрэн єнгєрнє.
Санхvv- Бодит байдлаас улам дээшлэх боломж нээгдэнэ. Шинэ он гарахаас эхлvvлэн тэдгээр боломжууд таныг дагалдсаар байх болно. Ємнє нь та аливаа эрсдэл, алдагдал болон цаг хугацааны байдлаас хамааран мєнгє, хєрєнгийг гартаа дєнгєж оруулаад алддаг байсан бол энэ удаа чанга атгаж чадна. Таны тэвчээртэй, шургуу зан аливаа бэрхшээлийг даван туулахад тусална. Ялангуяа хоёр, гуравдугаар сар таны санхvvгийн байдалд таатай нєлєєлєх бєгєєд бат найдвартай хєрєнгийг бvрдvvлэх зорилго нэг шатаар ахих болно.
Хайр дурлал- Бусдыг єєртєє соронзон мэт татах чадвартай дур булаам хилэнцийнхэн хайр, дурлалд амжилтаар дvvрэн байна. Хайр дурлалын “тоглоом” болсон эрх чєлєєтэй, ихэмсэг занг тань эвдэхийг хvссэн эсрэг хvйсний хvмvvсийн хvрээлэлд байх болно. Худалч, хуурмаг хvнийг таних зєн совинтой тул хамтрагчаа сонгохдоо алдах нь ховор. Тиймээс хайр сэтгэлийн асуудалд анхааралтай хандаж, єєрийн бvхий л бие сэтгэлийг зориулах чадвартай.
Эрvvл мэнд- Ажил, амралт, зєв хооллолтыг зохицуулж чадах аваас нэг их єєрчлєлт, асуудал гарахгvй. Цэвэр агаарт зугаалж, алхаж байхыг зєвлєж байна. Мєн єєрийн уур бухимдлыг тэвчиж, сэтгэлийн хєдєлгєєнєє барих хэрэгтэй.

Нум

Олон жил хvсч, тэмvvлж байсан тогтвортой vе иржээ. Ажил мэргэжил, хувийн амьдрал гээд бvгд єєр єєрийн тогтвортой горимд шилжиж, энэ бvхэн танд сэтгэлийн ихээхэн тайвшралыг авчирна. Тиймээс амарч, аялж, зугаалах хамгийн таатай vе юм.
Санхvv- Мєнгєтэй зєв, зохистой харьцах дvрмийг мєрдєж, хариуцлага vvргээ ухамсарлаж байгаа бол бизнес, ажил хэрэг тань амжилтаар дvvрэн байх болно. Хамгийн чухал нь урдаа тавьсан зорилгоо зєв тодорхойлж, тууштай тэмцэх аваас аливаа бэрхшээлээс зайлсхийж чадна. Гэхдээ 2-3 дугаар сарын хооронд vл хєдлєх хєрєнгєтэй холбоотой багахан бэрхшээлтэй учирч болзошгvй. Асуудлыг тэр дор нь шийдвэрлэх боломж vгvй ч хэсэг хугацааны дараа байдал аяндаа танд таатай байдал руу эргэнэ.
Хайр дурлал- Жилийн эхний хагасыг та ихэнх цаг заваа сэтгэлийнхээ асуудалд зориулна. Хоёрдугаар сард гэнэтийн дурлалтай учруулж болзошгvй олон уулзалт таныг хvлээж байна. Ганц бие хvмvvс зуны саруудад танилцсан хvнтэйгээ удаан харилцаа тогтоож болзошгvй бєгєєд зарим нэг хvмvvс оны сvvлч гэхэд тэрхvv харьцаагаа гэр бvл болгоход хvргэнэ.
Эрvvл мэнд- Шинэ онд ерєнхийдєє эрvvл, чийрэг байх ч зургаа, аравдугаар сард биеийн эсэргvvцэл муудах магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зєвлєж байна. 4, 5 дугаарсаруудад хоолойгоо євтгєхєєс сэргийлээрэй.

Матар

Таны тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатын бат бэхийг шалгана. Бvх зvйл таны эсрэг тэмцэх мэт санагдах болно. Гэхдээ сэтгэлээр уналгvй, vлгэр бvхэн аз жаргалтайгаар тєгсдєг гэдгийг санаарай.
Санхvv- Уйгагvй чармайлт, тэмvvлэл зєвхєн амжилт, аз хиймориор шагнагдана. Санаанд багтамгvй их баялгийг ч єгч болох юм. Гэхдээ энэ бvхэнд ухаанаа алдаж болохгvй гэдгийг бvv мартаарай. Бодит байдалдаа мэдрэмжтэй хандаж тэрхvv баялгийг зєв зохистой ажилд хєрєнгє оруулах бол амжилт таныг дагалдсан хэвээр байх болно. Оны сvvлийн саруудад боломжоо зєв тооцоолоогvйгээс санхvvгийн багагvй алдагдал хvлээж болзошгvй.
Хайр дурлал-Хайрлаж, хайрлуулна! Оны эхэн сэтгэл санаа тайван, нам гvмхэн байдалд єнгєрнє. Харин жилийн дунд vе буюу зургадугаар сард ганц бие хvмvvс хvчтэй, гал халуун хайртай учрах болно. Энэ харьцаандаа есдvгээр сар хvртэл ямар нэгэн єєрчлєлт гаргахгvй байхыг хичээгээрэй. Энэ бvх хугацааг амжилттай туулж чадваас оны сvvлч гэхэд гэр бvл, хамтын амьдралын харьцаанд шилжиж аз жаргалыг бэлэглэнэ.
Эрvvл мэнд- Жилийн эхний хагаст тогтвортой байна. Хаврын улирал аливаа хvмvvсийн хууч євчнийг хєдєлгєдєг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс 4, 5 дугаар саруудад амралтын байдалд шилжих нь тохиромжтой. Оны хоёрдугаар хагаст автомашины ослоос болгоомжилж, аялал болон холын замд явахдаа анхаарал сэрэмжтэй байхыг зєвлєж байна. Єєрийн дуртай улиралд агаар, байгальд гарах нь таны энергийг цэнэглэх болно.

Хумх

Тэмцэлтэй, шалгуур ихтэй, эрч хvчтэй жил байх болно. Єєрєєр хэлбэл маш их хєдєлмєрлєхийн сацуу танилын тань хvрээ єргєжинє. Энэ бvхний vр дvнд таныг шинэ амжилтууд хvлээж байна.
Бизнес- Єєрийн байр суурийг хамгаалан, бататган, бусдыг байлдан дагуулахын тулд танд дайчин, шаргуу зан хэрэгтэй. Санхvvгийн асуудлаас болж зарим чухал тvншvvдтэйгээ vл ойлголцож, бvр холбоогоо таслахад ч хvрч болзошгvйг анхаараарай. Ийм бэрхшээлvvд дєрєв, долоо, наймдугаар сард тохиох магадлал єндєр байна.
Санхvv- Эрч хvчтэй, шаргуу ажиллаж чадсанаар хєрєнгє, санхvv тань тогтвортой, мэдэгдэхvйц нэмэгдэх болно. Тиймээс та зоригтойгоор vл хєдлєх хєрєнгє худалдан авах, гэртээ засвар хийж болох юм.
Хайр дурлал- Сэтгэл зvрхний асуудалд хямралын хvнд vе байна. Гэр бvлд ялихгvй жижиг зvйлээс зєрчилдєєн vvсч, зарим нэг хосууд энэ байдлаас шантран салж ч мэднэ. Хараахан гэрлээгvй байгаа хосууд хайр дурлалаас илvvтэй гэр бvл, ахуйн амьдралынхаа талаар санаа тавихыг зєвлєе.
Эрvvл мэнд- Таны эрч хvч ємнєх жилээсээ харьцангуй буурчээ. Гэсэн ч таны хувьд идэвхтэй ажиллах жил болохоор амралт, ажлаа зєв зохицуулаарай.

Загас

Зорилготой, идэвхтэй жил болж єнгєрнє. 2010 онд хувийн амьдрал болон ажил мэргэжилд тань томоохон єєрчлєлтvvд хvлээж байна.
Хэрэв та амьдралдаа бvрэн дvvрэн итгэлтэй байж чадваас энэ бvхэн vр єгєєжєє єгєх болно.
Бизнес- Оны эхний хагаст ажил хэргийн аливаа vйл ажиллагаа тогтворгvй байна. Хамт олны зvгээс дайсагналцах байдлыг мэдэрч ажлаа солих тухай бодоход хvргэнэ. Энэ байдлыг сайн тийш нь єєрчилж, мэргэжлийн тvвшингээ дээшлvvлэхэд 4, 11, 12 дугаар сар тохиромжтой. Шинэ ажилд очоод авьяас, чадвараа бvрэн харуулж чадахаас гадна єєрийгєє улам боловсруулах боломжууд нээгдэнэ.
Санхvv- Нэлээд хvндхэн жил байна. Санхvvгийн гачигдлыг маш хурцаар мэдэрч, энэхvv байдалд эргэн тойрны тань хvмvvс єєрсдийн vvрэг оролцоогоо харуулна. Гэхдээ 2011 он эхлэхэд эдгээр санхvvгийн хямралаас ямар ч ул мєр vлдэхгvй.
Хайр дурлал-Ганцаардал, бvтэлгvйтлийн vе байх бєгєєд энэ хугацаанд єєрийн хvсэл, хэрэгцээг тодорхойлж чадна. Ганц бие хvмvvсийн цаг зуурын учралаас vvдэх сэтгэлийн хєдлєл таны анзаараагvй хэрнээ хамгийн ойр байсан нандин хайрыг vгvй хийх вий. Хайр сэтгэлтэй хосуудыг энэ жилдээ багтан яарч гэрлэхгvй байхыг зєвлєе.
Эрvvл мэнд-Єнгєрсєн жилvvдийг бодвол биеийн байдал хэвийн байна. Гэхдээ зvрх, толгойн євчинд анхаараарай.

 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Moonoo (зочин)

ШИнэ оны мэнд!

̢̢Dx555

Zass gogo deerees harchih ymiig!

AXIOM

SHINE OND CH BALALSAAN ...SHINE ONII MEND

Ариунбаяр

Би үхэрийн ордлдоо, Саяхан ТВ Зоноос өөрийнхөө өрнийн зурхайг уншаад их баярлаж байсан. Сая харин чинийхээс уншаад айчлаааа...
Гэр бүлийхэн минь энх амгалан байгаасай
Бусад нь ч яахав
Боловсрол байхад бүх юм болох биз

d

bayrlalaa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com