ЯНЗАГАХАН : Үйлийн үр

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Үйлийн үр

Шаргал өвс халиурах толгодын энгэрээр
Шарга янзагатай олон зээр бэлчмүй
Шарга янзагатай олон зээрийн дээгүүр
Шар нүдтэй нэвсгэр элээ эргэлдмүй
Ойролцоохон нэгэн зээрийн сүг үзэгдэнэ
Ойролцоохон нэгэн цатгалан чоно явна
Цуутын цагаан талд оонууд цуглаж
Цусан эврээ өвдтөл мөргөлдөх сонсогдоно.

Огторгуйд сэмжин цагаан үүл нүүсээр л
Орчлонд юу ч болоогүй ээ, юу ч болоогүй

Шаргал өвс халиурах талын уудамаар
Цавьдар морьтой нэгэн хүн шогшуулна
Цавьдар морьтой гандмал хүний мөрөнд
Шар модон ака буу доёгононо
Цавьдар морины хондлойд нэг юм тэгнэжээ
Цатгалан өнөөх саарал чоно ажгуу
Цуутын цагаан талд өлөгчингүүд цуглаад
Цусан өшөө нэхэн улих сонсогдоно

Орой дээгүүр сэмжин цагаан үүл хөвсөөр л
Орчлонд юу ч болоогүй... юу ч болоогүй ээ

Оройн шингэх нарны доогуур нэгэн хүн
Олон гөрөөс хөөж бургас руу орно
Оройн нарны улаан туяатай чөлөөг өгсөөд
Олон гөрөөснүүд хүнгүй гарч ирлээ
Ойролцоох модон дээр нэгэн хэрээ сууна
Одоо энэ гурван зуу дахь нь гэж тоолно
Цулбуураа чирсэн цавьдар морь
Цуутын цагаан талд үүрсэх сонсогдоно

Огторгуйд сэмжин цагаан үүл нүүсээр л
Орчлонд юу ч болоогүй ээ... юу ч болоогүй.
start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Анчин (зочин)

Орчлонд юу ч болоогүй ээ... юу ч болоогүй...
чоно аймар гоя...

дурлагч

Хөөх гоё болсон байншд. Чи өөрөө зохиосон юмуу?

Янзагахан

хэ хэ хэ үгүй энэ чинь Данзангийн Нямсүрэн гэдэг яруу найрагчийн шүлэг шдээ

Сод

hehe uuriihuu tuhai shuleg olood awsn ai hehe goy shulg bna oo

batmond

ene blogchid nadaas busad ni bugd shulegch ym uu

САНАСААР

мэдээгүй ш дээ

AXIOM

goe

"MRG"

Янзага эгч ээ намайг блогтоо наачих л даа би хараад хараад олсонгүй оожкон гутрав ммм

Дээс...

нөгөө ядаргаатай дуугаа ахиал тавьчиж... зүрх авчих гэдайхын

Эхлэл ДИЗААН

Буруу зүйлийн буртаг ном уншуулаад арилчих уу
Бурханы номыг арван мянгаар ламтан арилжив уу
Санаатай болон санамсаргүй хийсэн зүйлс
Саар муу сайхан сэтгэлээр үйлдсэн үйлс
Араасаа хариу дагуулах шийдтэй тэгшитгэл /үйлийн үр/
Авах өгхийн цагт хийсэндээ гэмшиглэх /нүгэлт хүн/
Хүүр давслах газар, Мангаа Доогийн зүүд
Аль эсвэл амар амгалангийн үүд

шүлгийг:GB(CCB)

Elkhan

Үйлийн үрийг үүрээд
Үлдсэнийг нь хулхидаад л явахаас даа...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com