ЯНЗАГАХАН : Миний нар жаргаж байна… хэзээ нэгэн цагт мандах биз….Баяртай

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Зvрхийг минь атгасан таны харцанд би мэхийн ёслоё…
Зөвхөн миний л мэдэх энэ зам, таньтай учирсан тэр уулзвар дээр бид хамтдаа зогсож байна.

Миний харамсах шалтгаангvй хайр минь Та……. Амьдралын чинь өмнө ирээд vvдийг тань тогшиход энэ орон зай тань эзгvй байжээ.. би хаалганы чинь гадна дэндvv жаргалтай, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн таньд бэлэг барихаар ирсэн. Гэхдээ одоо би чимээгvйн гvнд байна… Танд би баяртай гэж хэлмээргүй байсан ч, та тvvнийг надад хэлсэн, энэ vг их аймшигтай….

Зvрх минь урсаж байна, яг л зуны наранд хайлж буй цас шиг…. бас эвлэж байна, борооны хар vvл мэт. Гэхдээ таньд ч гэсэн надад мэдрэгдэж байгаа шиг энэ аймшиг мэдрэгдэж байгаа байх.

Аймшигт дуу хором хормоор мөлхөж, тэр бvхэнд зvрх минь дусал дуслаар урсах шиг… одоо надад дахин цохилох зvрх vлдээгvй бололтой..

Гэхдээ хэн ч таныг мэдээгvй, зvрхнийхээ цохилт бvртээ надад өгсөн нэрээ шивнэн өршөөл ирсэнг... юу ч болоогvй юм шиг инээмсэглэх ямар хэцvv байгааг, баяртай гэж хэлэхэд сэтгэл тань хэрхэн эмтэрч байсныг мэдээгvй.

Амьдрал тань бvхэлдээ бусдын хүсэл бодолд хvлээтэй нь vнэн, энэ vнэнийг ч та өөрөөсөө нуудаг, харамсалтай нь би мэдсэн. Яагаад ч юм өнөөдрийн хийсэн бvхэндээ харамсах vе тань төсөөлж болмооргvй их байсан ч, гэхдээ одоо бол маргааш болсон ч яг л өнөөдөр шиг сэтгэх нь гарцаагvй vнэн. Өчvvхэн төдий гараа сунгахад тань ертөнцийн хамгийн аз жаргалтай хvний нэг та болох байсан гэдэгт эргэзэхгүй байна.

Миний нар жаргаж байна… хэзээ нэгэн цагт мандах биз….Баяртай.

Тэр надад ингэж хэлэхийг хүссэн, шивнэсэн
Тэр зүүдэнд минь дуулсан, уйлсан
Түүнийг дахин ирнэ гэдэгт би итгэж байна
Тэсэн ядан хүлээнэ би чамайг
Харин чи цагтаа ирээрэй
start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Цоомоо

би брэнд үгээ хэлсэн шүү

Ицми (зочин)

нэг тэнгэрт хоёр нар байж үл болно :р

Undriga (зочин)

хммм, баяртай гэдэг үг хэлэх хэцүү, сонсох ч хэцүү. гэхдээ л хожим харамсах сэтгэлийг бага ч болов хугасалдаг юи шиг санагддын.

SinГ©ad O'Connor

би хайр сэтгэлийн асуудлаас холуур тойрч сураад байгаа.

хүслэн (зочин)

гарчиг нь бүр ч их таалагдав

Коала

хай

Аанхаа

Ойлгоход их хэцүүн байна, гэхдээ нэг л аймаар мэдрэмжээс гарсан үг юм шигээ

tsuki (зочин)

Хүсэхгүй байгаа ч заавал хийх ёстой зүйл гэж байдаг.

Joe.

зүгээр хүлээх ч сайхан нэг л өдөр миний буруу байж гээд явсан хүн ирэх байхааа

arius (зочин)

yamar aimaar medremj ve. gehdee ter tsagtaa irnee. harin ter ued chi ter zurhnii narig ahin untraahgui biz dee

Нэг_хүү

shunu ch gsn goy sh dee nargui baih zarimdaa goy

Attila

хэцүү байсан ч даваад л гарах хэрэгтэй...

LoveLove

Уйлна хорсоно бас хайрлана
Тэгэвч очих тэнхэл үл хүрнэ
Уйтгарлана цөхрөнө бас үхтлээ санана
Тэгэвч үхэх зориг үл хүрнэ
Чиний л тухай бодол
Миний сэтгэлийг эзэмдэвч
Чамайг хүлээх итгэл
Аажим аажмаар алдрана...

Аэро (зочин)

Сүртэй бичжээ

Simple

Санааааа алдав...

Elkhan

Аанхаатай санал нэгдэв... Хүмүүсийн хүн байсан юм уу даа...

Бодлын ертөнц

золиг юмаа

шаагаа

энэ бичлэгийг уншсан чинь нэг унтаа царайтай унтаа нүдтэй даарчихсан хүн ямар ч хүнгий гудамжаар аажуухан яваал яваал яваал явсаар байгаад нэг хаалга онгойлгож орж байгаа юм шиг санагдлаашд тиймэрхүү юм нүдэнд харагдаад ч гэхиймуу даа хэхэ

АНИРГҮЙ (зочин)

нар жаргахад сар манддаг гэхдэээ дараа нь дахиад л нар манддаг. сар хэдий нарыг жаргааж манддаг нарны хүчээр л гэрэлтдэг үнсэн саарал дагуул харин нар бол шаал эсрэгээрээ. чи нар нь харин тэр сар нь тэгээд чи үргэлж намбэ ван

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com