ЯНЗАГАХАН : Дурламаар, Хайрламаар

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Дурламаар, Хайрламаар

Дурламаар залуу зөндөө байнаа

Дарс шиг амттай нь чи минь

Өргөн цээжэнд чинь эрхлэн

Өөрийн эрхгүй үнэрт тань жаргамаар

Эр биеийг чинь илбэн таалаж

Судсан дотуур чинь урсмаар

Эд эсээрээ мэдэрмээр

Дурламаар

Хайрламаар байна би

Чангаас чанга тэвэрмээр

Уруулыг чинь үнсмээр

Улам илүү хайрламаар                    

Харамламаар

Хэнд ч чамайг өгмөөргүй

Бүхий л өдөржин хамт баймаар

Бүр илүү хайрламаар байна

Зоргоороо энхрийлж

Дураараа хайрлаж

Үнэгүй инээж

Цэнэгүй уйлж

Өргүй хайрлаж

Гуйлгүй хайрлуулмаар...

Зөвхөн чамтай

Бичсэн: Янзагахан

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
дурлагч

Энэ ямар аймар баки залуу вэ тээ? Энэ зураг дээрхи...
Шүлэгний эзэн миний харсан хүн мөнүү?

Янзагахан

харин адилхан харагдаад нтр хэхэхэ

AXIOM

ih l techiadsan shuleg baih chini ...kk

Хүслэн (зочин)

wow nice nice kkk

Simple

Jiinnken Ero baina dooo :P

Undriga (зочин)

Пээ, энэ юных вэ? Хайрых уу этр. Хайрых болоод явчихлаа. Гэхдээ ер нь тачъяадсан талруугаа санагдлаа шөө ккк

Янзагахан

Яахавдээ урьд нь ноороглосон юмаа нийтэлсэн юмөө

Янзагахан

Гэхдээ хүн болгонд л ийм хүсэл төрдөг биздээ юунд гайхнам хэхэхэ

SinГ©ad O'Connor

би нэг залууг яг ингэмээр байна ккк

FC

үнэн гоё бичжэээ дурламаар хайрламаар санагдав хэхэхэхэ

Турьхан (зочин)

Хайраа олсоон би хайраа олсон
Яг тийм ээ би хайраа олсоон
Чахын аргагүй тэр миний хайр
Ямхын төдий ч холдомгүй гээд сайхан дуу цад караокед чинь байнаа байна ккк

SinГ©ad O'Connor

тэр залуу уншсан бол энгүүл нтр гээд ккк

Янзагахан

Хэрэмээ миний таних хүн бол мөн хурдан түргэн өөрөөр чинь ингүүлүүлж болийшдээ нтр хэхэхэ хэлчээч

MeGaN

yasan goy shuleg wee

SinГ©ad O'Connor

Янзагаа чи танихгүй ээ таньдаг бйасан бол шууд захиалку юу,

Undriga (зочин)

Хэрэмийн залууг би харсан. Лайтайн билээ. Биеийг нь энэ залуугийнх шиг гэдгийг мэдкү ч, яар ч байсан аягүй хөөрхөнийн билээ ккк

зүгээр л (зочин)

өө аниа гоё гоё

maya

too sexy...гоя бичжээ

Янзагахан

Өөө баярлалаа таалагдсан бол хэхэхэ Эзэн нь ч гэсэн хөөрхөн байна л гэжийна лээ

Zeusy (зочин)

Гоё болж.

Бөгтөр

Бүхий л өдөржин хамт баймаар

сайхан шүү энэ чинь л сайхан

Миний хайрт төрсөн өдрөөрөө юу авах вэ гэж асуувал нь би зөвхөн надтай хамт бүхэл өдөржин байгаач гэж гуйнаа

Бөгтөр

Аа тийн бас өмнөх өдөр нь идэх уух юмаа хангалттай бэлдэж, зөвхөн хоёулхнаа байх бүх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Өөр юу ч хэрэггүй

Янзагахан

Бөгтөр тээд өдөржин жаргана биз айн утасаа унтраагаад цонхны хөшгөө татчихаад л айн сайхан юмөөө хэхэхэ

ntsoom

Гоя

tartino (зочин)

Намайг ирээд эзэмдээч л гэмээр юм байна кхихи 10

Янзагахан

Дахиад 10 уу хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com